13장

8.9K 534 41
                                    

Тэр үү? Бурхан минь энэ олон хүмүүс дундаас яагаад хараал идсэн тэр юм бэ?
Түүний байгаа гэдгийг харахад төдийд л бараг хамаг уур минь буцалдаг байхад тэр яагаад надтай байнга орооцолдож байдаг юм бэ?
Тэр бол Ким Жүнмён!!! миний амьдралын хамгийн том дайсан гэж болно.
Би бүх хичээл дээрээ 1т жагсдаг бишээ математикаас бусад бүх хичээл дээр гэх нь зүйтэй байх. Тэр үргэлж нэгт харин би түүний дараа жагсдаг!!! бодоход л уур хүрч байна. Тэр хэзээ ч хичээлдээ анхаардаггүй зав л гарвал охидын банзал доогуур гараа шургуулж явдаг нэгэн гэтэл би өдөр бүр давтаж хичээлээ хийдэг гэтэл тэр үргэлж нэгт ордог нь үнэхээр шударга бус !!!!
Тэрнээс гадна сургуулийн бүх охид түүнийг сургуулийн ерөнхийлөгч болгохыг хүсдэг.
Хэрвээ сургуулийн ерөнхийлөгчийг санал асуулгаар тодруулсан бол шүү дээ!

Зиа тэгэхээр энд юу болоод байгааг тодруулъя гэж би өөр өөртөө хэлээд тэдний юуны тухай ярьж байгаад анхаарал хандуулав
Аран-Убба,та яагаад ингээд байгаа юм бэ?
Би танд чин сэтгэлээсээ хайртай,гуйя битгий ингэ лдээ гээд түүний гараас атган уйлахад би тэр өрөө лүү ороод түүнийг хананд савмаар санагдаж байв.
Жүнмён түүн рүү ёжтой харж инээгээд
-юу? Би танд хайртай? Чи миний сайн найзыг хаясан өөдгүй хүүхэн минь!!

Тэгэхээр тэр Ифан гэгчийг Аран хаясан болохоор тэд ийм өшөө авалт сэдсэн гэсэн үг үү?
Аран-тэгэхээр энэ өшөө авалт байсан юм байна тийм үү?хэмээн нулимстай нүдээрээ Жүнмён лүү ширтэхэд
-одоо л ойлгож байгаа юм уу? Хөөрхөн биш бас толгой муутай яаж амьдарна даа чи

Тэгэхээр Ифанийг Аран хаясан болохоор Ифан болон тэдний найзууд нийлж өшөө авахаар шийдээд Жүнмён Аранд хайртай мэт жүжиглэж тэр зургийг авахуулсан гэсэн үг байх нь ээ? Тэгэхээр тэр зургийг нэтд тараасан хүн бол Ифан байх нь
Би өндийн хаалгаар орох гэж байтал ахин өөр нэг эрэгтэй хоолой ийн хэлэв.
-Өлөгчин минь чи буруу хүмүүсээр оролдсон гэдгээ одоо ойлгож байна уу ?
Нэг л танил хоолой байх чинь? Ким Жунин???? Тэр номын санд үлдсэн биз дээ?

Би-Ким Жунин чи энд юугаа хийж байгаа юм? хэмээн тэр гурвын байгаа анги луу орвол бүгд над руу гайхан харлаа.
Жунин-уучлаарай хонгор минь,би энд нэг бяцхаан "хайрын маргаан"-г шийдвэрлэх гээд л гэхэд Жүнмён түүн лүү юуны чинь хайрын маргаан гэсэн шиг муухай харлаа.
Би-чи намайг тэнэг гэж бодоогүй биз дээ?
Би энд юу болоод байгааг маш сайн ойлгож байна. гэсээр Жүнмён лүү муухай харлаа
Би-юу гээч,Чанёол Аранд хаягдсан шалтгаан бол ядаргаатай хогийн зангаасаа л болж хаягдсан, тэрэнтэй таван минут л хамт байсан надад ингэж санагдаж байхад үерхэж байсан Аран аргагүй биз!
Гэхдээ үнэхээр арчаагүй юм аа
Ганц охинд хаягдчихаад хэдэн хэрэггүй найз нараа дуудаж ийм юм хийж л байдаг.
Жүнмён тэр хоёр над руу харж байснаа гэнэтхэн инээгээд
Жүнмён-Хөөе, Кай чи яагаад ийм үглээ охины араас үхэн хатан гүйгээд байгааг чинь гайхаж л байна шүү.
Би-сургуулийн нэр хүндтэй холбоотой хэрэг бол надад үглэх буюу шаардлага тавих хангалттай эрх бий! гэж хэлээд Жүнмёны өөдөөс муухай харан зогслоо.
Жүнмён ёжтой инээгээд
-биднээс дээгүүр байдаг гэдгээрээ үнэхээр бахархдаг бололтой тийм үү? гэж хөмсөгөө өргөн байж асуув.
Жунин-тэр миний дээр биш доор минь байна мэдээж орон дотроо түүнийг ингэж хэлэхэд би түүний нүүрийг ширээнд савахыг ямар их хүссэн гээч
Би-хараал идсэн амаа тат Ким Жунин, тэгэхээр Ким Жүнмён би чамайг шийтгэх бүрэн эрхтэй бас би энэ байр суурийг өөрийн амжилтаараа олж авсан шүү!
Гэхэд түүний царай хувирч уурлан шүдээ хавирч байгаа нь миний нүдэнд тод харагдав. Түүний уурлуулах гэдэг надад баяр баясал авч ирдэг ганц зүйл байх
Би-чи өөрөө бүхнийг ярьсан болхоор Хван Аран-тай хамт шийтгүүлэх л болждээ
Жүнмён-чамд нотлох баримт байгаа юм уу?
Би-би чиний яриаг сонссон гэрч!
Жүнмён-наадах чинь нотлох баримт болж чадахгүй аан бас би наад зургийг чинь нэтд тавьсан хүн нь ч биш!
Би-тэгээд тэр чинь хэн юм? 9419KJ01-15070900 гэж
Жунин-наадах чинь би! гэхийг сонсоод золтой л эрүү минь мултарчихсангүй!
Жунин-9419KJ нь миний бүртгэлийн дугаар
15070900 нь миний сурагчийн үнэмлэхийн дугаар
Би-байзаарай байз бүгдийг тодорхой болговол
Хван Аран Ифанаас салсан учраас Ким Жүнмён түүний өшөөг авах буюу түүнд хайртай мэт жүжиглэж түүний зургийг Жунин аваал нэтд тавьсан тийм үү?гэхэд тэд бие бие рүүгээ харан хөмсөгөө өргөн ёжтой инээж байв тэгэхээр энэ зөв гэсэн үг!
Тэгээд Лухан надад татгалзсан шалгтаан нь тэр та нартай найз учраас гэсэн үгүү ? гэсээр Жунин луу харахад тэр инээн толгой дохив.
Би-за тэгвэл бүх зүйл ойлгомжтой! Ким Жүнмён,Ким Жунин,Ву Ифан Лухан та нарыг бүгдийг чинь хуралаар оруулж сургуулийн нэр хүндэд халдсан гэж шийтгэх болно доо.
Жүнмён-чи тийм ч амархан биднийг шийтгэж чадахгүй байх аа, тэр зурган дээрх залуу намайг гэдгийг чамд батлах зүйл байхгүй бас 9419KJ01-15070900-г Жунин-н ID гэдгийг батлах арга байхгүй Жунин хэзээ ч ийм энгийн ID нээхгүй хэн нэгэн биднийг гүжирдэж байна гээд хэлчихэд л болно.тэгэхээр чи Ифан Лухан гээд бүгдийг шийтгэж чадахгүй гэсэн үг аа тийм мэдээж энэ өлөгчин л ганцаараа шийтгүүлж байгааг эс тооцвол шүү дээ. гэхэд нь үнэхээр түүний нүүрэн дундуур дэлсээд авмаар санагдав. Миний нүдний өмнө байхад би тэднийг гээд бариад өгчхөж чадахгүй гэхээр уур хүрч байв.
Би-энэ бүхэн чинь ганцхан охиныг шийтгүүлэхийн тулд юм биз дээ? 4:1үү? Арай л арчаагүй байгаа юм биш үү? Мэдээж Ифан шиг ядаргаатай амьтныг би ч байсан хаях байсан!
Жүнмён-чи үнэхээр хичээлээс өөр юм мэдэхгүй төмсөн толгойт юм аа
Би-математик дээр миний өмнө ордог гээд том дуугарах хэрэггүй шүү би бусад хичээл дээр чиний дээр байдаг санаж байна уу? гэхтэй зэрэгцэн Аран ангиас уйлсаар гүйж гарахад тэд инээлдэн гар гараа цохилцов

Би -муусайн арчаагүй амьтад гэчихээд Аран-н араас гүйлээ
Би-Аран хүлээ гэхэд тэр дороо зогслоо.
Би гүйцэж очоод
-би тэднийг шийтгүүлж чадахгүй гэдэг нь үнэн ч би чиний шийтгэлийг багасгаж өгч чадна.
Аран-яаж?
Би-хэрвээ би Жунинаар тэр зургийг устгуулж чадвал сургуулийн нэр хүндийн талаарх асуудал намжих байх тэгвэл би чиний шийтгэлийг багасгах талаар санал дэвшүүлж болох юм.
Аран-Жунин тэр зургийг устгаж өгөх болов уу? Гарам онни?
Би-магадгүй ээ,би тэрнээс сайн гуйх болно гэхэд тэр баярлан намайг тэвэрлээ.
Аран-маш их баярлалаа онни, та байхгүй байсан бол би яахаа мэдэхгүй байх байлаа,угаасаа надад найз ч байхгүй
Би-тэгвэл одооноос би чиний найз шүү гэхэд тэр баярлан толгой дохилоо.

Үнэхээр энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ би мэдэхгүй нь! Ву Ифан, Ким Жүнмён, Ким Жунин , Лухан гээд бас удирдлагууд!
Би тэдний голд гүйж байгаа сагсан бөмбөгийн бөмбөг шиг л байна!!
Буцан өнөөх анги руу ороход
-чи улам бүр хөөрхөн болоод байна уу? Эсвэл би л тэгж бодоод байна уу?гэх боргил хоолойг сонсоод тэр зүг рүү харвал Ифан байв,түүний хэлсэнд бусад нь бүгд инээх бол тэдний дунд Лухан л ганцаараа гэнэн цайлган инээж байв,тэр яах гэж энэ төмсөн толгойнуудтай нийлдэг юм бол? Эсвэл тэр ч бас тэдэнтэй адилхан байх
Жунин-Яа! фан фан битгий миний эмэгтэйг оролдоод бай! гэхэд Ифан толгой сэгсрэн инээнэ.
Жүнмён-манай ерөнхийлөгч бид нараас болоод их асуудалтай байгаа бололтой ?
Би Жунин луу хараад
-чамтай ганцаарчилж ярих юм байна гэхэд
Ифан-чамайг дууссаны дараа би түүнийг авч болох уу? гэхэд
Жунин-Арилж үз! гэж орилчихоод намайг дагуулан ангиас гарлаа
Би-Жунин чи тэр зургийг устгах хэрэгтэй байна
Жунин-уучлаарай хонгор минь, гэвч би чадахгүй нь
Би-Г-гуйя? гэсээр түүний ханцуйгаас зуурахад тэр илт гайхсан шинжтэй зогсож байснаа
-за яахав. Би устгая
Би-нээрээ юу?
Жунин-надад хариуд нь юу өгөх юм?
Би-чи юу хүсэж байгаа юм?
жунин-миний юу хүсэж байгааг чи мэднэ.....,

•유리어항•(Дууссан)Where stories live. Discover now