23장

7.5K 588 61
                                    

Чанёол яаж энд ирсэн тухай бас эндэхийг яаж мэдэж ирсэн тухай гайхаж байтал тэр шууд л жахууд минь зогсож байсан Жунин-г газарт унатал нь цохчих нь тэр.
Жунин газарт унасан чигтээ босож ирсэнгүй Чанёол намайг бэлхүүснээс минь тэвэрч өргөнгөө хуучин лабораториос гарч байв. Би түүний тэврэлтээс мултрах гэж хичээсэн ч тэр дэндүү хүчтэй болохоор би мултарч чадахгүй дэмий л
-Жунин!? гэж түүнийг дуудна.
Чанёол-хараал идсэн түүнийхээ нэрийг битгий миний хажууд дуудаад бай! гэсээр сургуулийн арын хаалга руу зүглэнэ.
Гарам-Хараал идэг,чи чинь яачихаад багаа юм?,бид сургууль дээр байна,чиний өөрийн дураар аашилж болдог харшид чинь биш!!!
Чанёол-азаар гэртээ биш сургууль дээр байна гэж бод хэрвээ гэртээ байсан бол чамайг би яаж ч магадгүй байсан юм.
Хар BMW-нхээ хаалгыг онгойлгон Гарам-г яг л тоглоом мэт шидчихээд хөмсгөө зангидсаар өөрөө суудалдаа суулаа.
Гарам-Намайг гарга хэмээн хаалга руу зүтгэнэ.
Гарам-чи намайг хичээл дундаас авч явж болохгүй.
Чанёол-харж л байхгүй юу! гэсээр галзуу хүн шиг давхина. Гарам бариулаас зууран түүнийг ямар нэгэн осол битгий гаргачихаасай гэж бодно.
Бас гэртээ битгий очоосой гэж бодох ч Чанёолын галзуу давхилтаас болж бараг арван минутын дотор гэрийнхээ гадаа ирэхэд Гарам айж эхлэх нь тэр
Чанёол буухаасаа өмнө
-Хурдан буу! гэв
Гарам буухгүй сууж байхад Чанёол түүний хаалгыг онгойлгоод гарнаас нь татан буулгаад гэр лүү чирж эхлэхэд
Гарам-чи ямар хараал идмэрээ хийгээд байгаа юм? Намайг тавь новшоо!!
Чанёол-надтай дорд өнгөөр ярихаа болиорой Им Гарам! гэсээр  оронгуутаа хананд шахан Гарам-н эрүүнээс зууран түүн лүү хүйтэн хөндий харцаар ширтэхэд
Гарам-чи болоод байхад яагаад би болохгүй гэж ?? гэж түүн лүү муухай харахад
Чанёол-ЧИ, ИМ ГАРАМ ЧИ БОЛ МИНИЙ ӨМЧ, ЧАМТАЙ ЯАЖ ХАРЬЦАХ НЬ МИНИЙ ДУР!!
Гарам-ХАРААЛ ИДСЭН ПАК ЧАНЁОЛ БИ ЧИНИЙ ӨМЧ БИШ !!!
Чанёол-АХИАД ХЭЛ!
Гарам-БИ ЧАМАЙГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА!
БАС ӨӨРИЙГӨӨ, НЭГ Ч УДАА ГЭСЭН ЧИНИЙ ТӨЛӨӨ САЙН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГЧ ЧАДНА ГЭЖ ӨӨРТӨӨ ИТГЭЖ БАЙСАН ӨӨРИЙГӨӨ Ч ҮЗЭН ЯДАЖ БАЙНА,УГААСАА ЮУ Ч ХИЙЖ ЯМАР ҮЙЛДЭЛ ГАРГАСАН ЧАМД МИНИЙ ХИЙЖ БАЙГАА БҮХЭН ТААЛАГЛДАГГҮЙ!
Чанёол-Хэлж байгаа  үгээ бодоорой Им Гарам гэж хүйтэн хөндий хоолойгоор хэлэхэд Гарам түүн рүү муухай харсан хэвээр л байлаа.
Чанёол-тэгэхээр чи түүнтэй юу хийх бодолтой байсан юм? Секс? Эсвэл аль хэдийн хийгээд дуусчихсан байсан юм уу? гэж асуухад Гарам
-БИ ГЭРЭЭГЭЭ ЗӨРЧИХ ЯМАР НЭГЭН ЮМ ХИЙГЭЭГҮЙ !!!  Гарам хүнд амьсгаадан зогсох бол Чанёол түүн лүү хөмсгөө зангидсан хэвээр харж байлаа.
Гарам-хэрвээ чи нэг удаа ч болов надад уурлаж уураа гаргахынхаа оронд тайлбарлах боломж өгдөг байсан бол намайг ойлгох байсан байх! Хэн нэгэн чиний гэр бүлийн зургийг цэвэрлээд өгч байхад баярлахгүй юм бол яагаад баярлахгүй байгаагаа яагаад гэр бүлийнхээ зургийг хүндэтгэхгүй байгаа тайлбарлаж өгөхөд л болох ёстой байсан юм!
Хэн нэгэн чамайг өвтгөсөн зүйлийн тухай асууж байгаа бол тэр чинь чамайг илүү өвтгөх гэсэндээ бус илүү ойлгож илүү халамжилж өгөхийг хүссэндээ л байдаг юм!
Чанёол-Чи намайг ойлгохыг хүсэж байна гэв үү? гэж түүн лүү ширтэхэд Гарам түүний хариултад гайхсан ч
-Т-тийм, би яагаад энэ харшийн бүх агуулахын өрөө битүү байгааг бид яагаад хуучин байшинд бүх зүйлээ хадгалдаг болохыг,бас би чамд гэр бүлийн зураг цэвэрлэж өгөхөд яагаад тэгж аашилсан тухай би мэдмээр байна. гээд тэр өөрийн мэдмээр байсан бүх зүйлээ хэлчих нь тэр
Чанёол-агуулахын өрөө чамд их сонирхолтой санагдаад байгаа бололтой тийм үү? гэсээр түүний бугуйнаас чирэн буцан хаалгаар гарлаа
Гарам гайхан түүний юу хийх гэж байгааг тааж ядан
-намайг хаашаа авч яваад байгаа юм? гэхэд Чанёол юу ч хэлэлгүй түүнийг харшийн хойд талбай руу буюу хуучин саравч  руу дагуулж явж байгааг Гарам ойлгож байв.
Чанёол-Чиний очихыг хүссэн газар луу чинь дагуулж явж байна. гэсээр Гарам -н өмнө нь ганцхан удаа ирж байсан ч сайн мэдэх тэр саравчны урд ирлээ.
Эцэст нь тэр Гарамд өөрийнхөө бүх нууцыг яагаад ийм хүйтэн хөндий байдгаа гээд бүгдийг нь хэлэх гэж байгаа юм болов уу?
Тэр хоёр дотогш ороод Чанёол түүнийг гэр бүлийн зураг олсон өрөө лүү оруулж ирээд
-намайг ойлгохыг хүсэж байна гэсэн бил үү?
Энэ агуулахын өрөө чамайг ойлгоход тохирох төгс газар мөн өөрийн ямар тэнэг үйлдэл хийснээ эргэцүүлэн бодоход тохирох төгс газар байдаг юм. гэсээр түүний зуурсан байсан гарыг нь шидэн тавиад
-чи яаж намайг араар минь тавьж чадваа?
гэж хашхираад түүний хоолойг бооход
Гарам-Би юу ч хийгээгүй гэсээр хоолойг нь боосон байсан гарыг нь тавиулахыг хичээнэ.
Чанёол- Жунин? Эсвэл Кай гэж дуудах уу? Чи түүнийг өөртөө хүргэсэн, чи миний өмчид өөр хүнийг хүргэсэн!! гэж улам чангаар хоолойг нь бооход
Гарам-би түүнийг өөртөө ойртуулаагүй!
Чанёол-би харсан!
Гарам-чи буруу харсан!
Чанёол-хэн ч намайг хуурч чаддаггүй юм! Хэнч! хэмээн хашхирахад Гарам түүний гараас зууран
-намайг алахаар шийдээ юу! гэхэд
Чанёол-хэрвээ эхлээд чамайг алчихгүй л бол би тэрнийг чинь чиний нүдэн дээр алах болно! гэхэд Гарам том нүдлэн Чанёол руу ширтэхэд Чанёол түүний түлхэхэд аалзны торон дээр унахдаа хүнд амьсгаадан ханиалгаж байлаа.
Чанёол ардаа байх том шүүгээг түлхэн холдуулахад нэгэн хаалга гарч ирэхэд Гарам амьсгаадсан хэвээр Чанёол руу хараад 
-Ч-Чи юу хийгээд байгаа юм?
Энэ хаалганы цаана Чанёолын бүх нууц байгаа юм болов уу? Эсвэл намайг алчихаад энэ өрөөнд нуух гэж байгаа юм болов уу? гэх тоо томшгүй олон бодлууд орж ирлээ.
Чанёол-намайг ойлгоход чинь туслах гэж байна.
Гарам- энэ хаалганы цаана юу байгаа юм? гэж айсан өнгөөр асуухад
Чанёол-чи одоо олж мэдэх гэж байна гэж хэлээд халаасаа ухан жижигхэн шар түлхүүр гаргаж ирээд хаалгыг онгойлгоход хав харанхуй л өрөө угтав.
Чанёол-чи агуулахын өрөөг их сонирхоод байсан байх аа гэхэд Гарам өөрөө ч ойлгож амжаагүй байхад Чанёол түүнийг өнөөх харанхуй өрөө лүү түлхэн оруулчихсан байв.
Чанёол-одоо хүсээд байсан агуулахын өрөөндөө ор доо гэчихээд хаалгыг нь хаачихав.
Гарам эргэж харан
-хараал идсэн Пак Чанёол намайг эндээс гарга! Эндээс гарга гэж байна шүү үгүй бол би-
Чанёол-үгүй бол юу гэж?
Гарам-эндээс гаргаач дээ! гэж орилонгоо бүх чадлаараа хаалгыг  балбан нүдэж байлаа.
Чанёол-би бусдын зүйлд хүрдэггүй, өөрийнхийгөө ч бусдад  хүргүүлэх дургүй гэдгийг чи мэдэж байх ёстой,энэ бол чамайг шийтгэх шийтгэл гэв
Гарам-ямар хараал идмэрээ яриад байгаа юм? Яг одоо намайг эндээс гарга гэсэн шүү! ПАК ЧАНЁОЛ!
Чанёол-энэ бол чиний хүссэн зүйл Им Гарам одоо ингэж орилох ямар ч хэрэг байхгүй.
Гарам-би яагаад энийг хүснэ гэж? Хараал идэг
Чанёол-чи намайг ойлгомоор байна гэсэн энэ газар бол намайг ойлгоход чинь туслах хамгийн тохиромжтой газар!
Гарам-хараал идсэн галзуу новш!
Чанёол-Баяртай Им Гарам! гээд тэр цааш алхахыг нь Гарам тодоос тос сонсож байсан юм.
Гарам-Гуйя, ЧАНЁОЛ??? ЧИ НАМАЙГ ЭНД ОРХИЖ ЯВЖ БОЛОХГҮЙ ЭЭ, ГУЙЯ НАМАЙГ БИТГИЙ ЭНД ҮЛДЭЭ, НАМАЙГ ЭНДЭЭС ГАРГА! ГУЙЯ!  БУЦААД ИР, ХАРААЛ ИДСЭН ГАЛЗУУ НОВШ МИНЬ гэж тэнхээ мэдэн орилсон ч ямар ч хариу байсангүй
Гэнэт тэр хав харанхуйд ганцаараа үлдсэнээ мэдэн айж, бас амьсгалж чадахгүй байгаагаа мэдэрсэн юм. Гэхдээ энэ өглөө Жунин-тай хуучин лабораторид түгжигдсэнээс илүү аймшигтай байв.
Дэндүү аймшигтай бас маш хүйтэн
ХЭН НЭГЭН НАДАД ТУСЛААЧ! гэж орилсон ч чимээ аниргүй тэр эргэж харахдаа хөл алдан доош уналаа.магадгүй энэ өрөө шаттай байсан бололтой тэр унахдаа толгойгоо юманд цохин ухаан алдлаа.


Харин хуучин саравчны гадаа амьсгаагаа барьж ядан салгалан чичрэх Чанёол өөрийгөө тэр өрөөний хаалга руу тийм ойрхон очсондоо итгэж чадахгүй байв. Өчнөөн олон жил өөрийгөө хорьж чадаж байсан ч түүнээс болоод тэр өөрийнхөө айдсыг ч үл тоож чаджээ....

-Ноён Пак, таныг шийдвэрээ ахин бодож үзээсэй гэж гуйж байна. Им авхайг тэнд хорино гэдэг чинь байж боломгүй хэрэг гэж Бекхён түүнээс гуйна
-Им авхайг гэрээгээ зөрчөөгүй гэдэгт би итгэлтэй байна тэр хичнээн ухаантай охин билээдээ, хэрвээ тэр буруу юм хийсэн бол таниас хамгийн түрүүнд уучлал гуйх байсан гэдэгт би итгэлтэй байна.  Түүнийг гаргаач гэж таниас хичээнгүйлэн гуйя Ноён Пак
Чанёол-  Живон луу залгаад
Гарам-н сургуулийн Жунин гэх залууг судла гэж хэл, харин Кортанад түүнийг өдөр гурав хооллож бай гэж хэл
Бекхён-та түүнийг хэр удаан хорих бодолтой байгаа юм бэ? Ноён Пак?
Чанёол-түүнийг гаргамаар санагдах хүртлээ
Бекхён-тэр тэнд тийм удаан тэсэхгүй шүү дээ, тэр ариун цэврийн өрөө ч бас орох хэрэгтэй, Ноён Пак гуйя түүнийг гаргаач
Чанёол-би чиний зөвшөөрлийг асуугаагүй шүү
Багахан харанхуй хэнийг ч өвтгөхгүй гэж Чанёол бодлоо.

Гарам ухаан ороод харвал өнөөх л харанхуйдаа байх ба толгой нь аймшигтай өвдөн газраас бослоо. Шингэн зүйл толгойноос нь урсахад Гарам түүндээ хүрч үзээд гараа харах гэсэн ч юу ч харагдахгүй байв. Надаас цус гарч байгаа юм болов уу?гэж бодлоо.
Чанёол үнэхээр намайг энд хорьчхож байгаа юм байх даа?  Пак Чанёолыг би насан туршдаа үзэн ядаж амьдрах болно! гэж дотроо бодсоор эргэн тойрноо харвал жижигхэн цонхоор багахн гэрэл тусаж байв. Гарам цонхны доор очиж суухдаа хулгана дуугарахад цочин босохдоо ардаа нэг зүйлд туллаа гараараа тэмтэрч үзээд гайхан эргэж харлаа. Түүний дотроос хулганаас өөр янз бүрийн шавж гарч ийш тийш гүйлдэж байгааг хараад юун хайрцаг болохыг гайхан илүү сайн харахад  авс болохыг мэдлээ.

Гарам-ААААААААААААААААААААХХХ!








за хаха харшил хөдлөөд амьдрал бичих гэж зовлоо шд
50/20н дараа уулзана аа.

•유리어항•(Дууссан)Where stories live. Discover now