20장 (⚠️⚠️⚠️)

11.3K 663 45
                                    

"түүний төлөө ганц ч гэсэн зүйл хийж өгөхийг хүссэн юмсан түүнээс байнга авдаг болохоор түүнд нэг ч удаа гэсэн өгч үзэхийг хүссэн юмсан,тэр миний хийсэн ямар нэг зүйлд баярлалаа гээд чин сэтгэлээсээ инээгээсэй гэж хүссэн юмсан гэхдээ энэ бүгд буруу байж, тэр бол араатан хүйтэн мөсөн сэтгэлтэй араатан"

Кортана хоолны өрөөнд зогсож байхдаа байн байн хананд өлгөсөн том цаг руу ширтээд цагийн зүү урагшлах тусам тэр айж тавгүйтэж байв.Түүний бяцхан авхай ахиад л оройн хоолны цагаасаа хоцорч байсан нь энэ байлаа.
Кортана-Ноён Пак би авхайг аваад ирэх үү? гэж ямар ч царайны хувиралгүй Пак Чанёол оос асуухад
Чанёол-тэрнийг зүгээр орхичих гэв.
Кортана-тэгвэл түүний хоолыг өрөөнд нь аваачиж өгч болох уу?
Чанёол-үгүй ! Тэр хийсэн хэрэгтээ гэмшиж ухаарах хэрэгтэй

Энэ үед Гарам цонхны хажууд байх жижигхэн буйдан дээрээ суугаад тэргэл сарыг ширтэж байлаа. Харин түүний хажууд түрүүхэн Чанёолын эвдэлж хаясан гэр бүлийнх нь зураг хэвтэнэ.
Тэр хичнээн Чанёолын юу бодож байгаан ойлгох гээд хичээсэн ч чадахгүй гэдгээ ойлгосон мэт өөрөөсөө яагаад яагаад хэмээн ахин дахин асууна.
Тэр яагаад ийм хүйтэн хөндий юм бэ? Яагаад түүнийг баярлуулах гэдэг ийм хэцүү юм бэ? Түүнийг баярлуулах гэж чин сэтгэлээсээ хичээсэн Гарам үргэлж түүнийг уурлуулж дуусдаг энэ харилцаа ...
"ер нь чамд тэрний хэн байх ямар хамаатай юм бэ? гэж би чамаас асуусан санаж байна уу?"
гэж түүний доторх хүн нь түүнээс асуухад
-тийм ээ, чиний зөв, би яагаад түүний төлөө гэж хичээж түүнийг баярлуулахыг хүсээд байсан юм бол оо? гэж ахин нэг удаа өөрөөсөө асуулаа.
Юуг бурууг хийснээ мэдэхгүй мөртлөө тэрнээс уучлал гуйж гарч ирсэндээ тэр уурлаж байв,түүнтэй холбоотой бүх зүйл яагаад ийм хэцүү байдаг юм бэ? ....

Тэр Чанёолыг ирж түүнийг аргадах байх хэмээн дотроо түүнийг хүлээж байгаа мэдээд өөрийгөө зэмлэн өөр юм бодон сууж байгаад үүрэглэн суулаа..
Нүдээ нээхэд аль хэдийн өглөө болсон байх ба Гарам орон дотроо хөнжлөө нөмөрчихсөн сэрээд өөрийгөө орондоо оролгүй цонхны хажууд сууж байсан даа Кортана юм уу Бекхён хоёрын нэг нь түүнийг оронд нь оруулсан байх гэж тэр бодоод сургуульдаа явахаар бэлдлээ.
Бэлдэж дуусаад утсаа шалгахад Минсог болон Сүжин Багш гээд түүнийг ганц хоног л сургуульдаа очоогүй байхад  маш их асуудлууд ундарчихсан байв.

Өчигдөр орой хоол идээгүй ч одоо ч гэсэн цатгалан мэт мэдэрч байгаагаа тэр гайхаж байсан ч зүгээр л Аран-н асуудалд анхаарлаа хандуулж байлаа.

•유리어항•(Дууссан)Where stories live. Discover now