14장

9.6K 607 33
                                    

Гарам сургуулийн үүдээр гарахад хашааны үүдэн дээр Чанёол-н машин ирчихсэн байв.
Чанёол түүнийг удаан хүлээсэн гэдгийг Гарам мэдэхгүй ,Гарам машинд суумагц
-чи яагаад ингэж удсан юм? Би чамайг хэр удаан хүлээснийг чи мэдэж байна уу? гэж хашхирлаа.
Чанёол-чи яагаад гадаа хүлээж байж болоогүй юм! Хэмээн ахин хашхирсан ч Гарам түүн рүү харсангүй юу ч хэлсэнгүй
Чанёол-хараал идсэн чамаас болоод би чухал хурлд сууж чадсангүй!!!гэхэд Гарам тэсэлгүй
-хараал идсэн чамайг хэзээ ирнэ гэж би мэдэж гарч ирэх ёстой байсан юм? Утсаа алдчихсан тэгээд ч би хараал илсэн зөн билэгч биш! өдөржингөө гадаа зогсоод хаантан таныг намайг хэзээ ирж авах болоо гээд хүлээж байж ч чадахгүй!
Чанёол-ярианы өнгө чинь таалагдахгүй байна шүү Им Гарам!
Гарам-мэдээж мэдээж, би үргэлж хэл амаа мэдэж өөрийгөө хянаж байх ёстой харин бусад нь юу хүссэнээ хийж харин би тэр бүрт нь хариуцлага үүрдэг, гэрт очвол ингэ тэг,ингэж болохгүй, ийшээ явж болохгүй,гээд л харин сургууль дээр энийг унш энийг бэлд, түүнийг шийтгэ, үүргээ биелүүл, сургуулийн нэр хүндийг бод,сургуулийн төлөө үүнийг ч хий түүнийг ч хий гээд л хараал идэг гэсээр нулимсаа арчив.
Хэрвээ Жунин-н хүссэн зүйлийг өгөхгүй бол тэр зургийг устгахгүй гэхдээ өгвөл тэр Чанёолтой хийсэн гэрээгээ зөрчинө тэр үүнийг төсөөлж ч чадахгүй
Тэр яах ёстой гэдгээ үнэхээр мэдэхгүй байв.
Чанёол Гарам-н гаргасан үйлдлийг гайхан сууж байв. Анх удаа л хэн нэгэн түүн рүү ингэж хашхирсан нь энэ байв.
Гарам машинаас буун өөрийгөө тайвшруулахыг хичээсэн ч толгойд нь Жунин-н хэлсэн үг бодогдож байв.
Жунин-би чамайг хүсэж байна
Гарам-би тэрийг чамд өгч чадахгүй
Жунин-би тэгвэл би зургийг устгаж чадахгүй
Гарам-би---- надад бодох хугацаа хэрэгтэй
Тэр Аранд туслах гэсэн ч өөрийгөө илүү асуудалд оруулчихсан юм. Ийм үед бусад хүүхдэд гомдололоод очих эцэг эх байдаг бол Гарамд зөвхөн Гарам л байгаа ..
Чанёол машинаас буун Гарам-н хажууд очоод
-машинд суу! гэхэд Гарам нүүрээ нуун
-цаашаа яв гэв
Чанёол гүнзгий амьсгаа аваад
-хэрвээ үгэнд ороод машинд суух юм бол би чамд шинэ утас авч өгье!
Гарам-намайг жаахан хүүхэд гэж бодоо юу? гэхэд Чанёол өөрийгөө юу буруу хийснийг гайхлаа хүмүүст мөнгө эд зүйл таалагддаг тэд хэзээ ч мөнгө эд баялагт үгүй гэж хэлдэггүй. Гэхдээ магадгүй зөвхөн Чанёолын эргэн тойронд байдаг хүмүүс л тийм байх гэдгийг Чанёол мэдээж ойлгож чадахгүй нь харамсалтай.
Чанёол аль болох тайвнаар
-тэгээд чи юу хүсэж байгаа юм?
Гарам хэсэг бодлоо,тэр юу хүсэж байна гэж үү? 12тойгоосоо хойш тэрнээс хэн нэгэн юу хүсэж байгааг нь асууж байгаагүй мэт санагдана. Тэрэнд магадгүй хэн нэгний дулаахан тэврэлт хэрэгтэй байгаа гэдгийг тэр ч өөрөө мэдэхгүй байгаа байх.
Гарам-би..... Би зүгээр л гэртээ харьмаар байна. Гэв гэхдээ энэ бол түүний хэлэх гэсэн зүйл биш
Тэр нэг удаа ч болов эд юмс шиг биш хэрэгцээнээс илүү дээгүүр байр сууринд байж үзмээр байна. Түүний харанхуй нууц баймааргүй байна. Тэр яг л хүн шиг харьцааг Чанёолоос хүсэж байгаа гэхдээ Чанёолд хэлсэн ч энэ бүгд боломжгүй байхад түүнд хэлж амаа өвтгөх шаардлага байгаа гэж үү?

Сургуулиас гэр хүрэх зам маш чимээгүй бүр маш нам гүм байсаар ирлээ. Гарам-н хүнд хүнд санаа алдах нь Чанёолд хангалттай сайн сонсогдож байлаа.
Чанёол дотроо тэрэнд ямар нэгэн юм тохиолдсон юм болов уу? гэсэн ч удалгүй надад хамаагүй хэрэг хэмээн толгойгоо сэгсэрэн явлаа.
Гэрийн гадаа машин зогсоход тэр чимээгүйхэн л машинаас буугаад гэр лүү оров. Чанёол түүний араас ороод өөрийнхөө өрөөний эсрэг талд байрладаг Гарам  өрөөний хаалттай хаалга руу хараад санаа алдчихаад өөрийнхөө өрөөнд оров.

Цаг 7:30болсон ч Гарам бууж ирээгүй л байв.ширээ дүүрэн хоол өрсөн байх ба Чанёол идэлгүй сууж байсан нь Гарам-г хүлээж байгааг нь илтгэж байв.
Нэг үйлчлэгч ихэд санаа зовсон байртай
-Им авхай оройн хоолонд бууж ирэхгүй гэж хэлүүллээ.гэхэд Чанёол
-түүний хоолыг өрөөнд нь аваачаад өг гэв.
Урьд нь байсан бол Гарам нэг минут л хоцрох юм бол уурлаж ширээн дээрх хоолыг бүгдийг нь шалаар нэг хаялах байсан биз.түүний хэлсэн хариуд бүх хүмүүс гайхаж яагаад Гарам-г өөрийнх нь дураар байлгаж байгаад бас л гайхна

Хоолоор дүүрэн том ширээнд ганцаар сууж хооллож дууссан Чанёол ажлын өрөө лүүгээ явж байтал замд нь хоол түрсэн хоёр үйлчлэгч зөрөхдөө
-Им авхай хоол идэхийг хүсэхгүй байна гэнэ ээ гэхэд Чанёол чиглэлээ өөрчлөн Гарам-н өрөө лүү явлаа. Тэрээр тогших ч үгүй хаалгыг нээн орвол дөнгөж 8н цаг болж байхад бүх гэрлээ унтраагаад орондоо орчихсон Гарам түүний багын төрхийг санагдуулчихав. Таван настай Пак Чанёол
түүний дурсамжаасаа арчиж хаяхыг хүсдэг тэр жаахан жаал

-ээжээ! Ааваа! хэмээн орилон харанхуй зоорины хаалгыг нүдэн нус нулимсандаа холилдох Пак Чанёол
-авга ах Жан бол,тэр...
-Пак Чанёол чи худлаа ярихаа больсон цагтаа л наанаасаа гарч ирээрэй гэж түүний аав эргүүлэн түүн рүү хашхирна.

Гарам-Чанёол чи зүгээр үү?гэх дуунаар Чанёол өөрийн хар бараан дурсамжаасаа салав.
Гарам хаалга онгойн хэн нэгэн орж ирэхийг мэдсэн ч үйлчлэгч нарын нэг байх гээд тоогоогүй ч тэр хүн өрөөнд бүрэн орж ирэхгүй бас юу ч хэлэхгүй байсан болохоор Гарам өндийн эргэж хархад Чанёол түүний үүдэн дээр айсан эсвэл цочирдсон царайтай зогсож байсан юм.тэр сандран босч очоод түүний гараас атгахад Чанёол цочсондоо түүнээс гараа шувт татан авчихаад  өрөө лүүгээ явлаа.
Чанёолын өрөөнд Гарам даган орж ирчхээд
-чи өвдөө юу?
Чанёол-намайг тайван орхи!
Гарам-надад юу болсон тухайгаа хэлж байж л би чамд тусална
Чанёол-надад хараал идсэн чиний тусламж хэрэггүй!
Гарам-чи чинь яачихаад байгаа юм бэ? Чи эхэлж миний өрөөнд ирсэн нь биз дээ? Тэгээд одоо болохоор ганцааранг минь орхи гээд л
Чанёол-энэ бүхэн тэр хараал идсэн агуулахын өрөөнөөс болж байгаа юм!
Чанёол-би тэр агуулахын өрөөг үзэн ядаж байна! гэж орилон тэр хавьд байгаа юмнуудаа буулгахад Гарам түүнд бага багаар дөхөн
-Чанёол гуйя,тайвшир!чи тэр өрөөнд биш байна, хэн ч чамайг агуулахын өрөөнд аваачина гээгүй байна!
Тайвшир гэсээр түүнийг тэвэрлээ.

Харин Чанёолын нүдэнд айдас хүйдэс дүүрэн байсан юм

•유리어항•(Дууссан)Where stories live. Discover now