•Chanyeol•

8.1K 659 69
                                    

"너의 액자 안에 멈춰있을대 가장 편안한 ,
   안에 갇혀"

"Би чиний дотор хоригдож байх даа, хамгаас тав тухыг мэдэрдэг"

Пак овогтоны гэр бүл үргэлж ийм амжилттай байгаагүй гэдгийг Кортана Чанёол хоёроос өөр хүн мэдэхгүй байх,
Чанёол-г бага байхад нь Авга ах Жан гэдэг хүн үргэлж гэрт нь ирж ямар нэгэн бизнес ярьдаг  Чанёол-н аавын ажлын түнш гэх нэртэй ах Чанёолд анхнаасаа л таалагддаггүй байсан юм.
Чанёол-н талаас
Гэнэт нэг өдөр нус нулимс болсоор орж ирсэн Жан ах өөрийн ганц охиноо үхчихлээ гэж хэлэн уйлахад аав даган сандарч юу хэрэгтэйг асуухад
-хүүгээ миний охинтой гэрлүүлээч гэв
Би дөнгөж сая сонссон зүйлдээ итгээгүй зогсож байхад аав тэр дор нь зөвшөөрчих нь тэр.
Сүнсний гэрлэлт гэх хятадын эртний уламжлал бүхий гэрлэлт учраас би тэр нас барсан охинтой цуг нэг авсанд орох ёстой гэж Жан ах хэлэхэд би амьдралдаа айж үзээгүйгээрээ айж байснаа тод санадаг.
Хуримын бэлтгэл гэж ээж минь өдөр шөнөгүй өч төчнөөн зүйл бэлдэж байхад Жан ах зүгээр л сууж ээжийг минь ширтэж байдаг байсан юм. Харин ээж маань түүнээс дөлж аль болох харьцахгүй байхыг хичээнэ.Би ээж ааваасаа хиймээргүй байна гэж гуйсан ч тэд түр зуур хэдхэн цаг байхад л болно гэж хэлээд намайг хуучин саравч луу дагуулж явсан тэгээд дарс хадгалдаг тэр өрөөнд оруулахад нэг томоос том авс бас бүхий л зүйлс улаан өнгөөр хучигдсан байсан юм.
Жан ах намайг хөтлөсөөр авсны тагийг нээн намайг дотор нь ор гэв.  Тэр дотор улаан хувцастай нэг охины цогцос байхыг би харчхаад

  Тэр дотор улаан хувцастай нэг охины цогцос байхыг би харчхаад

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

бараг л өмдөндөө дусааж байсан байх.
Би үгүй гэхэд тэр намайг түлхэн оруулчхаад тагийг нь хаахад би тэндээс битгий гэж гуйж байхад тэд маргалдаж байгаа нь сонсогдож байсан юм. Нүдээ анин өнөөх охины цогцост аль болох хүрэхгүй байхыг хичээх ч хөрсөн хүйтэн биед нь хүрэхгүй байж үл чадна......
Тэнд удсаныг мэдэхгүй ч нэг ухаан орохдоо би орон дотроо байж байв.
Тэр өдрөөс хойш би харанхуйгаас айдаг болчихсон орой бүр гэрэлтэй унтдаг хүү байв. Бас ээж аавыгаа үзэн ядаж байгаагаа ойлгож байсан юм
Удалгүй аав үргэлж ээжийг буруутгаж загнаж бүр ч бололгүй гар хүрч байхыг нь би харсан яагаад гэдгийг нь ойлгохгүй байсан ч аавыг томилолтоор явсан хойгуур Жан ах ирэхэд ээж минь түүнийг хөөж тууж байгаад санаандгүй байдлаар нүүр нь том ваараар цохчихсон юм. Харин аав томилолтоос ирээд ээжийг түүнийг хуурч байхад нь Жан ах ирж өнөөх залуутай нь зодолдож байгаад ийм болсон гэж хэлэхэд би тэр өдөр харсан бүх зураглалаа аавд хэлэхэд аав ээжийг минь энэ бүхэндээ хүүхэд хутгалаа хэмээн зодож харин намайг худлаа ярьлаа хэмээн өнөөх агуулахын өрөөнд түгждэг болов.
Би хичнээн түүнд үнэнийг харсан болгоноо хэлсэн ч аав маань итгэхгүй хэвээр л байсан юм. Удалгүй тэд автын ослоор нас барахад Жан ах үүний цаана байсныг би мэдсэн болохоор хичээнгүйлэн ажиллаж түүний гэа бүгдийг булаан үхсэн гэж худал хэлсэн охиныг нь ч бас булаасан ч өөрөө түүнд хайртай болчихно гэж мэдээгүй.
"Им Гарам" тэр Жан ахын солонгос дахь гэр бүлийн гишүүн түүний охин ээжээрээ овоглодог болхоор хэн ч түүнийг Жан ахын хүүхэд гэж мэдэхгүй
Өдөр бүр түүнд өгдөг байсан ундаандаа хар тамхи хольдог байсныг тэр хараал идсэн новш мэдээгүй лдээ, тэр тэгж л хар тамхичин болж надад охиноо хоёрхон уут кокайнаар өгчихсөн
Түүнийг авчирчхаад хангалттай зовооно гэж бодсон ч Кортана надад Жан ах шигээ муу хүн болохыг хүсээгүй л бол өөрөөр амьдар гэж хэлэхэд л би түүнийг зовооно гэсэн бодлоо орхичихсон юм.
Харин одоо би түүнд хайртай болчихсон гэдгээ Бекхён-г өөр хэн нэгнийг олоод өгье гэхэд нь л ойлгосон ч түүнд яаж илэрхийлэхээ мэдээгүй зүгээр л сэтгэл дэхь үгээ хэлчихсэн.......

•유리어항•(Дууссан)Where stories live. Discover now