10장

11K 620 53
                                    

Чанёолын хэлсэн үгийг сонсоод би шүлсээ залгив.
Намайг худлаа ярихад надад итгэсэн гэж бодсон би л тэнэг байж. Би яаж түүнийг хуурч чадсан гэж бодсон юм болоо? Тэр чинь Пак Чанёол шүү дээ, намайг юу ч хийгээгүй байсан ч тэр сэжиглэх л болно.
Хэрвээ тэнд үнэнээ хэлсэн бол тэр яах байсан бол гэж бодох төдийд л шар үс минь босож байна.
Бекхён түүнд Жунин-н талаах хэлчихсэн юм болов уу? Бүр намайг түүний гэр лүү очсон гэдгийг хүртэл?
Хэрвээ үгүй ээ би хүсэхгүй байна гэж гомдоллох юм бол тэр улам бүр намайг сэжиглэх байх гэхдээ л би түүнээр ийш тийшээ хүргүүлэхийг хүсэхгүй байна..
Би-хүссэнээрээ л бол надад чамаас нуух юм байхгүй! гэж аль болох өөртөө итгэлтэй хэллээ.
Нэг л удаа худлаа ярьвал ахин дахин худлаа ярих хэрэгтэй болдог болохоор би худлаа ярих дургүй байсан юмсан
Чанёол-санаа зоволтгүй ээ, бид удахгүй хэн нь худлаа ярьж байгааг олж мэдэх болно. гэсээр над руу үнэхээр аймшигтай харцаар харна.
Энэ залуу намайг хэдэн арван удаа тавиулсан тэр залуу гэдэгт би бараг итгэхгүй байв.
Би-тэгвэл 4н цагт уулзья?
Чанёол-9н цагт!
Би-гэхдээ-
Чанёол-ямар ч гэхдээ байхгүй!

Хэрвээ тэр тийм их завгүй юм бол яагаад сайн дураараа миний жолооч болох гээд байгаа юм бэ?

Бурхан минь! Тэр өөрийгөө үнэхээр миний бурхан эсвэл "Daddy"гэж боддог бололтой ингэ тэг ингэж болохгүй гээд л үнэхээр ядаргаатай юм.
Гэртээ Пак Чанёолтой харин сургууль дээр Ким Жунин-тай зууралдах гэж би ч үнэхээр их зовж байна даа.
Одоо тэгэхээр тэр намайг хаашаа ч явсан хүргэж өгөх юм бол би яаж Жунинд хичээл заах болж байна? Жунин шалгалт дээрээ унавал би 10н хувиа хасуулна.
Харин Чанёол хэзээ ч намайг түүний гэр лүү явуулахгүй шдээ! Өнгөрсөн хэдэн жилд тэр намайг Сүжин-н гэр лүү ч явуулдаггүй байсан.

Орой 9:30

Бид машинд явж байв.
Би-чи намайг сургуульд хүртэл хүргэж өгөх үү? гэхэд тэр зам руу харсан чигтээ
-яасан асуудал байна уу? гэж асуухдаа хөмсгөө өргөв.
Би-үгүй ээ,зүгээр л чамайг өөртөө ингэж төвөг удаж яах гэсэн юм бэ гэх гээд л
Чанёол- чи намайг ямар нэгэн зүйлийг олж мэдэх вий гэж байж байгаа болохоор уу?
Би-тийм зүйл байхгүй ээ!
Би энэ удаа түүнд үнэн хэлсэн юм.Жунин бид хоёрын хооронд юу ч болоогүй,ядаж л зөвхөн миний талаас.
Чанёол-хэрвээ чи намайг хуурсан байх юм бол,чиний хөөрхөн царай чамайг аврахгүй шүү! гэж үнэхээр ширүүн өнгөөр хэлэхэд би баярлаж ёстой айх ёстой юу гэдгээ мэдэхгүй байлаа. Тэр намайг хөөрхөн гэсэнд баярлаж байгаа ч Жунин-н гэрт болсон зүйлийг тэр мэдвэл яасан ч зүгээр өнгөрөхгүй .
Чанёол-Хурдан буу!
Би-намайг энэ номын дэлгүүрт ирнэ гэж яаж мэдсэн юм?
Чанёол-мэдээж энэ бол химийн талаархи бүх номтой ганцхан дэлгүүр! Чи хөөрхөн байж болох ч номын цагаан солиотой нэгэн гэдгийг хүн бүр мэднэ!

•유리어항•(Дууссан)Where stories live. Discover now