1

236 15 8
                                    




Өглөөний нарны туяа намайг сэр гэсэн шиг нүүрэн дээр минь хурцаар
тусч байлаа. Дахиал нэгэн залхуутай өдөр эхлэх гэж байна. Заншил болсон ёсоороо угаалгын өрөө орж нүүр гараа угаачаад доош буулаа. Доош буухад хэн ч байсангүй. Тийм л дээ өнөөдөөр өглөө аав ээж 2 авга ахынруу явна гэж хэлж байсан. Таг мартчихаж.

Амралтын өдөр болоод ч тэрүү нойр л хүрээд байх юм. Буцаад унтхаар орондоо орлоо. Төд удалгүй би зүүднийхээ ертөнцөд айлчилсан юм.

Бэкхёнаа намайг хүлээлдээ гэж орилтол тэр гүйхээ больж намайг хүлээн зогслоо. Хурдхан шиг алхаж очин түүнийхээ бэлхүүснээс тэврэн дээш царай руу харвал жаргаж буй нарны туяанд тэрний минь царай үнэхээр төгс харагдаж байлаа..........

Энэ сайхан зүүднээс минь ямар нэгэн зүйл хагарах чимээ сэрээж орихлоо.
Доош буун харвал ээж угаасан аяга тавгаа хурааж байгаад нэгийг нь унагааж орихжээ.

Ээжээ зүүгээр үү?

Тиймээ зүгээрээ миний охин өлсөж байнуу?

Үгүй ээ өлсөхгүй байна. Та 2 хэзээ ирсэн юм.

1 цагын өмнө ирсэн чамайг унтаж байхаар нь сэрээгээгүй юмаа

Мм зза би өрөөлүүгээ орлоо.

За тэгдээ..

Өрөөндөө ортол түүний минь зурагнууд намайг угтан авлаа. Зургыг нь л хархаас өөр юу ч хийж чадахгүй байх энэ мэдрэмж намайг зовоож байна. Ядаж холоос ч болтугай харах юмсан.
Нэгэн дэвтэр шүүгээнээсээ гаргаж ирэн бичиж эхэллэ.

Бэкхёнтой уулзавал хийх зүйлс...

1. Хамдаа дэлгүүр хэсэх

2. Хамт дугуй унах

3. Бүтэн өдөржин хамтдаа хэвтэх

4. Хос бугуйвчтай болох

5. Бие биедээ хоч өгөх...

6. Аялалаар явах

7. Үнэнээ хэлж тоглох

8. Бэлэг солилцох

9. Хамдаа дуу зохиох

10. Бие биедээ захидал бичиж өгөх..

Гэхдээ энэ зүйлс хэзээ ч биелэхгүй..
Учир нь би зүгээр л нэг фэн охин шүү дээ. Үнэхээр л уулзах боломж гарвал........ Үгүй эээ үгүй би Бэкхёнтой уулзаж чадахгүй. Үгүй эээ би Бэкхёнтой уулзаж чадна. Энэ 2 бодол намайг дотроос минь алж байлаа. Та нар сүртэй юм гэж бодож магадгүй. Гэхдээ миний хувьд бол энэ зүйл маш чухал. Би тэр хүнийг холоос ч болов харахыг хүсдэг. Чихэвчээ чангалан түүний дууг сонсохдоо хажуудаа байгаагаар төсөөлдөг. Түүнийг л харж түүнтэй л хамт байвал би юуг ч хийхэд бэлэн байна. Гэхдээ Бэкхён намайг байдаг үгүйг ч мэдэхгүй нь харамсалтай.
Дахиад л нулимс.... Энэ магадгүй цөхөрлийн нулимс байх. Аминаасаа илүү хайрладаг хүнтэйгээ уулзаж ч чадахгүй.... Өдөр болгон яаж уулзах талаар бодон суух өрөвдөлтэй охин.... Өдөржин бодсоны эцэст ямар ч уулзах болмжгүйг ойлгодог. Гэхдээ маргааш нь дахиад л бодно. Яаж түүнтэй уулзах талаар. Ийм байдалтай аль хэдийн 3 жилийг ардаа үлдээжээ. Залхаж байна. Ганцаараа түүнийг хайрлахаас. Гэвч сэтэглийн минь нэг мухарт Бэкхёнтой уулзаж чадна гэсэн бяцхан гэрэл үргэлж асаалттай байдаг.
Өдөр ирэх тусам тэр гэрэл бүдгэрсээр.....





<Dream>Where stories live. Discover now