"Өлсөж байна уу?"
"аанхан. Аймар өлсөж байна..."
" за чиний бие овоо дээрдсэн юм чинь хоёулаа гарч хооллоё."
"вааа ямар гоё вэ.."
"дулаан хувцасаа өмсөөрэй"
Бид хоёр эмнэлгийн ойролцоох хүн багатай зоогийн газар орж ирэв. Мэдээж Бэкхён олны танил хүн учраас бид тусгай өрөөнд орсон юм. Хоолоо хүлээх зуураа элдэв янзын зүйл яриалцан инээлдэн суух биднийг мэдэхгүй хүн л лав харвал хос хэмээн андуурмаар. Хоолоо идэж дуусгаад зоогийн газраас гархад аль хэдийн харанхуй болсон байлаа. Бид хоёр эмнэлгийн ард талын тоглоомын талбай руу алхахаар шийдлээ. Очиход хэдэн эмнэлгийн хувцастай жоохон хүүхдүүд л гулсуур дээр гулгаж зарим нь савлуур дээр тоглож байв. Би ч ойролцоох сандал дээр очин Бэкхёныг нүд салгалгүй ширтэн сууна. Тэр минь өөрөө яг л бяцхан жаал шиг инээд алдан хүүхдүүдтэй хөөцөлдөн тоглоно. Би Бэкхёнтой уулзаж чадахгүй байх гэж боддог байсан гэтэл уулзаж чадсан. Би түүнийг өөрөөсөө түлхэлж хөндий хандсан ч ямар нэг шалтгаанаар тэр хажууд минь байж байдаг. Бас тэр надад хүрэхэд би яадагчгүй. Намайг тэвэрхэд. Миний гарнаас барихад би зүв зүгээр байдаг. Харин эмч толгойд минь хүрэх төдийд л өвчин минь сэдэрсэн. Бэкхёноос өөр эр хүн надад ойртож хүрхэл юм бол би үнэхээр хэцүү байдалд орно. Тэгэхээр энэ л хүн миний дэргэд байх ёстой хүн байх.. Бурхан бид хоёрыг учруулсан гэж би итгэж байна .... Ямар аргаар ч хамаагүй энэ хүнд ямар их хайртайгаа мэдрүүлэх болно. Өөрөө ч мөн хайрлуулах болно...
Бэкхён инээд алдсаар миний хажууд ирж суув.
" Хөгжилтэй байна уу?"
" Тиймээ. Энэ хүүхдүүд үнэхээр эгдүүтэй юм. Чи даарч байна уу.."
" Үгүй ээ.."
" Битий худлаа яриад бай. Хамарны үзүүр чинь ув улаан болчихож."
Сандарсаар хамрын үзүүрээ барьж үзтэл яг л мөс барьж байгаа юм шиг л байлаа. Ичмээр юмаа. Одоо яах вэ. Ямар тэнэг байдалд орчихвоо. Зассс ер нь ямар хамаатай юм. Хамар улайгаал биз. Сүржигнэхээ больж үз Жинжү. Гэнэт Бэкхён өөрийн өмсөж байсан цамцаа тайлан надад нөмрүүллээ.
" Яхын бэ. Хэрэггүй. Чи өөрөө даарлаа."
"зүгээрээ би даарахгүй байна. Ингэхэд чи надад өөрийнхөө тухай жоохон яриач..."
" Би зүгээр энгийн л нэг фэн охин. Нээх гайхуулаад байх зүйл байхгүй ээ. Айлын ганц охин аав ээжтэйгээ Америкт амьдардаг.Энэ жил ахлах сургуулиа төгсөнө....."
"ммм. Өвчнийхөө тухай..? "
" бага байхдаа ганцаараа явж байгаад нэг тийм зүйл болсон юм аа. Энэ талаар ярихгүй байж болох уу. Тэр үйл явдлыг бодохоор их хэцүү байдаг юм л даа. "
" зза яримааргүй байгаа бол яахавдээ. Чамайг хүчлэхгүй ээ. Ингэхэд энд ямар хэргээр ирсэн юм. "
Би яг одоо юу гэх ёстой вэ? Үнэнээ хэлсэн нь дээр болов уу эсвэл худлаа хэлэх үү?
" ю-юу н-нөг-гөөө би........ "
" хэрвээ бүх үнэнээ хэлвэл чи миний дэргэд үлдэх болов уу..... "
.Za ta nar ywal deer gej bodoj bn. Unenee heleh uu eswel hudlaa heleh uu....?
Vote✌️🖤💛♥️♥️
YOU ARE READING
<Dream>
Fantasy~Хэзээ ч биелэхгүй гэдгийн нь мэдсээр байж мөрөөдөн суух би их өрөвдөлтэй юм~