" яагаад уйлаад байгаа юм бэ. Өвдөөд байгаа юм уу?"
*толгой дохих *
" хаана чинь өвдөж байна?" гэж тэр миний зүүн гарнаас барин асуулаа.
Би баруун гараараа зүрхээрүүгээ заалаа. Бэкхён ойлгож ядсан харцаар харж байгаад эмч дуудахаар явчих шиг боллоо. Одоо болтол итгэж өгөхгүй л байна. Би яг яах ёстой юм болоо? Магадгүй түүнийг танихгүй мэт жүжиглэсэн нь дээр байх. Бэкхён өөрийн хайртай бүсгүйтэйгээ хамт аз жаргалтай байхад нь би голоор нь орж төвөг удахыг хүсэхгүй байна. Намайг мэдэхгүй хэвээрээ л явсан нь дээр байх..
Би өөрийгөө ийм амархан бууж өгнө гэж бодсонгүй. Өөртөө урам хугарч байна.. Гэхдээ энэ шийдвэр Бэкхёны төлөө болохоор харамсаад байх зүйл алга. Тэр минь л аз жаргалтай байвал бусад нь хамаа алга.Удахгүй Бэкхёныг даган нэгэн өндөр цагаан эрэгтэй эмч орж ирлээ. Би айж эхэллээ. Хэрвээ тэр эмч надад хүрэх л юм бол миний өвчин сэдрэнэ гэдгийг би сайн мэдэж байлаа . Бэкхёнд өвчтэй гэдгээ мэдэгдүүлмээргүй байгаа болхоор тэвчихээс өөр арга алга. Эмч над дээр ирэн толгойг минь барих төдийд л хоёр гар минь салганан толгой эргэж эхэллээ. Хуучны муухай дурсамжууд дахин сэргэж толгой минь тэсэхийн аргагүй маш ихээр өвдөнө. Эмчийг өөрөөсөө түлхэн орны мухарлуу мөлхөн очиж хоёр
чихээ даран ориллоо. Түүнд өөрийн энэ арчаагүй, аймар байдлаа харуулахыг хүсээгүй. Гэвч би чадсангүй. Одоо тэр намайг жигшин зэвүүцэж байгаа байх...
Эмч надад ямар нэгэн зүйл хүчээр тарихтай зэрэгцэн хамаг бие минь суларч нүд анилдаж эхэллээ...Нүдээ нээн харвал нөгөө л нэг орчин намайг дахин угтан авлаа. Өрөөг тойруулан харвал хэн ч байсангүй. Бэкхён намайг тийм байдалтай байхыг хараад явчихсан биз. Одоо зүгээр л Америк руугаа буцсан нь дээр юм шиг байна. Бэкхёнтой уулзчихсан болхоор өөр хүсээд байх зүйл алгадаа. Гэхдээ мөрөөдөл минь биелчихээд байхад яагаад баярлахгүй байгаа юм бол?...... Цонх салхинд хүчтэй савагдан онгойж орихлоо. Хаврын жихүүн салхи өрөөгөөр тэнүүчилж намайг дааруулж байв. Босон цонхоо хаачихаад буцаад хэвтэхээр орлуулга хөлөө зөөж ядан алхаж байтал Бэкхён найз охинтойгоо хамт ороод ирэв. Тэднийг тоолгүй орлуугаа орлоо.
" чи намайг хэн гэдгийг мэдэх үү?"
" үгүй ээ мэдэхгүй" ..
Сайн мэднэээ хэн хүнээс илүү чамайг сайн мэднэ.. Гэвч худлаа хэлхээс өөр арга зам байхгүй шүү дээ.
"мм зза"
Би тэр хоёр луу нуруугаа харуулан хэвтлээ.
Хэсэг хугацааны дараа..
" хайраа явъя л даа. Энэ мэдрэл муутай охиноос болж хоёулангийнх нь сайхан өдөр сүйрчихлээ" Бэкхёны найз бүсгүй намайг унтчихсан гэж бодсон бололтой чанга дуугаар уцаарлангуй хэллээ." уучлаарай хайраа. Гэхдээ энэ охин сэтгэцийн өвчтэй гэсэн. Асран хамгаалах ч хүн байхгүй бүр гэрийн хаяг нь хүртэл тодорхойгүй байгаа. Ийм хүнийг яаж ганцааранг нь орхиж явж болхым бэ тийм биз дээ"
Бэкхён миний төсөөлж байснаас илүү сайхан сэтгэлтэй хүн юм. Үнэнийг хэлэхэд түүнээр минь хайрлуулж байгаа энэ эмэгтэйд би үнэхээр их атаархаж байна.....
" түүнгүйгээр миний амьдрал яг л наргүй өдөр, саргүй шөнө мэт... "
YOU ARE READING
<Dream>
Fantasy~Хэзээ ч биелэхгүй гэдгийн нь мэдсээр байж мөрөөдөн суух би их өрөвдөлтэй юм~