"чамтай уулзах гэж...."
Тэр цочирдсон харагдана. Хэсэг чимээгүй байж байснаа...
" ммм тийм байхнээ. Тэгээд анх чамаас намайг таних уу гэж асуухад яагаад танихгүй гэсэн юм."Ааххх бас юу гэж хариулнаа. Заза юу л болвол болог зориг гаргаад ярилцсан нь дээр тийм биздээ.. Үнэнээ хэлж л байж намайг түүнд хэр их хайртайг мэднэ. Зүгээр л зарим зүйлсийн талаар хэлий...
" Бэкхёнаа чамд итгэж болох уу? Хэрвээ үнэнээ хэлвэл чи намайг орхиод явах уу? "
" хэдий хоёулаа танилцаад удаагүй ч чи надад итгэж болноо. Чи худлаа хэлэхгүй л бол би чамайг орхиж явахгүй ээ."
" кхммм.... Тэгэхээр би 3 жилийн өмнө танай хамтлагийг сонсож эхэлсэн. Анх дууг чинь сонсоод надад нэг л тийм дотно мэдрэмж төрж билээ. Чамайг анх хараад л өөрийн эрхгүй инээмсэглэсэн. Бусад гишүүдээсээ нэг л онцгой гэрэлтэж харагдаж байсансан. Өдөр хоног өнгөрөх тусам чамд илүү их дурласан. Чамтай уулзахыг чиний гарнаас барихыг чиний нүдрүү ширтэхийг ямар их хүсдэг байсан гээч. Уулзаж чаддаггүй юмаа гэхэд ядаж холоос ч болов харах юмсан гэж хааяа хүсдэг хүсдэг байлаа. Гэхдээ аминаасаа илүү хайрладаг хүнээ зүгээр л холоос хараад өнгөрөөх утааггүй гэж бодон уулзах л гэсэн бодол улам их төрдөг болсон. Даан ч өвчнөөсөө болж их зовдог байлаа. Хэрэв Бэкхёнтой уулзвал миний өвчин яах бол, Бэкхён намайг галзуу мэдрэл муутай гэж бодох болвуу гээд л өдөр болгон боддог болсон. Надад Солонгост ирэх боломж байсан ч би үүнээс л болж ирж чаддаггүй байсан. Ангийн маань охидууд намайг шоолдог байсан. Өөрийг нь энэ дэлхий дээр байдаг үгүйг ч мэдэхгүй нэгнийг хайрладаг өрөвдөлтэй нэгэн гэж...ээж маань хүртэл намайг загнаж зэмлэж байсан удаатай. Чамайг март гэж. Мөрөөдхөө боль гэж.. Тэд нар тэгэж хэлж байсан ч би бодлоо хэзээ ч өөрчилж байгаагүй. Хааяа сэтгэлээр унаж шөнөжин уйлж хоногдог байсан ч чамтай уулзана гэсэн өчүүхэн хүсэл минь зүрхний минь нэг буланд бат бэх ясан ч алга болхооргүйгээр оршин байдаг байлаа. Сүүлдээ чамтай уулзах хүсэл минь улам л нэмэгдэн хэцүү байдалд орсон. Харахгүй л бол үхчих юм шиг хоолойг чинь сонсохгүй л бол амьсгалж чадахгүй юм шиг мэдрэмж намайг бүрхэн авсан. Утасны цаанаас хоолойг чинь сонсож зүгээр л зургийг чинь харж суух утгагүй санагдаж эхэлсэн. Нэг л өдөр би шийдсэн ясан ч хамаагүй, үхэж байсан ч хамаагүй чамтай уулзана гэж. Аав ээжээс гуйж үзтэл тэр хоёр минь зөвшөөрсөн. Би ямар их баярласан гээч. Солонгост ирээд маргааш өдрөөс нь л чамайг хайж эхэлсэн. Газар мэдэхгүй болохоор хүмүүсээс зам асууж заримдаа интернетээс газрын байршил харж явдаг байсан. Чамайг харж болох чиний явж болох бүхэл газраар би явсан. Ингээд явж байхад Бэкхён хаанаас ч хамаагүй гараад ирэх байх гэж боддог байсан. Хамгийн инээдтэй нь чи гэв гэнэт л гараад ирсэн. Сүүлдээ гутраад харж чадахгүй нь гэсэн бодолтой явж байхад бодлыг минь уншсан мэт л гараад ирсэн. Анх хараад би ямар их баярласан гээч. Хэдий маск малгайтай байсан ч чиний хоолойг сонсоод шууд л танисан. Тухайн үедээ яахаа мэдэхгүй балмагдаад зогсож байтал нэг бүсгүй чамайг хайраа гэж дуудахыг сонссон. Ямар хэцүү байсан гээч. Зүрхийг минь амьдаар сугалж байгаа мэт.....
Нүүрэнд минь инээмсэглэл тодорч байсан ч хацрыг минь даган нулимс урсаж байв. Хммм уйлж байгаагаа харуулхыг хүсээгүй юмсан." яагаад нулимс урсаад байнаа хха.. Нүдрүү юм орчих шиг болло..."
Худлаа хэлэн нулимсаа гараараа шувтрах аядаад худлаа инээн Бэкхёнруу харахад тэр надруу ширтэж байлаа." ингээд л болоо. Одоо би чамтай уулзаад зогсож сууж байна..харин чамайг танихгүй гэсэн шалтгаанаа дараа хэлье.. "
Тэр чимээгүй суусаар л.. Бараг 10 минут дуугаа хураасан байх.
Хэрэггүй ч хэлжүү. Одоо намайг юу гэж бодож байгаа бол.. Ааххх галзуурахнээ ядаж авиа ч болов гаргаачдээ Бэкхёнааа." ю-юу н-н-өгөө би буруу зүйл ярчих шиг болло. Уучлаарай. Одоо харидаа. Ядарч байгаа байх. Баяртай ."
Сандалнаасаа босон явах гэтэл Бэкхён гарнаас минь татан буцаагаад суулагчихлаа. Хэсэг надруу ширтэж байснаа...
" яагаад намайг тэгж их хайрласан юм. Яагаад надаас болж тэгж их зовж шаналсан юм. Яагаад надаас болж уйлж байгаа юм... "
" би өөрөөч мэдэхгүй байна Бэкхёнаа. Зүгээр л чамд хайртай. Ямар ч шалтгаан байхгүй"
" энэ бүхний дараа намайг мартаж чадах уу"
" Бэкхёнаа.... "
YOU ARE READING
<Dream>
Fantasy~Хэзээ ч биелэхгүй гэдгийн нь мэдсээр байж мөрөөдөн суух би их өрөвдөлтэй юм~