Бэкхёны найз бүсгүй уурласаар өрөөний хаалга саван гарч одлоо.
Түүний санааа алдах нь маш тод сонсогдож байв
Анх уулзсан өдрөөсөө л төвөг удаж байдаг би ч нээрээ ядаргаатай хүн юм даа. Одоо түүнийг явуулсан нь дээр байх. Үүнээс илүү удаан хамт байх юм бол би хэтэрхий шунан явуулж чадахгүй байж мэднэ. Орноосоо өндийн босож түүнрүү эгцлэн харж суулаа." өө сэрчихсэн үү?одоо өвдөх нь гайгүй болсон биздээ"
"зүгээр болохоор одоо явдаа. Түрүүн найз бүсгүй чинь их л ууралчих шиг болсон. Шөнө болж байхад ганцаараа гарч явж байгаад ямр нэгэн муу зүйл тохиолдвол яана? Араас нь хурдан яв."
" түрүүний яриаг сонсчихсон юм уу?"
" тиймээ. Уучлаарай. "
" юунд нь уучлалт гуйна вэ. Харин манай хүнийг уучлаарай. Жоохон түргэн ууртай юм л даа... "
" уурлах нь зөв шүү дээ. Би хэрвээ танай найз бүсгүйн оронд байсан бол бас л уурлах байсан"
" гэхдээ л түүний буруу гэж бодож байна. "
"үгүй дээ миний буруу. Хурдан араас нь яваа. ..."
" гэхдээ чи ганцаараа байж чадах юм уу. Сайнгүй харагдаад байх юм. "
" би зүгээр гэж чамд хэлсэн шүү дээ."
" заза тэгвэл би ингээд явъя даа. Биеэ бодоорой. " гэж хэлээд саравчтай малгай, хар маскаа зүүн өрөөнөөс гарлаа. Би түүний араас зүгээр л ширтэн сууна.
Ийм байдалтай түүнтэй уулзана гэж ерөөсөө бодож байсангүй.
Цаг хартал шөнийн 1цаг болж байлаа. Тэр минь ядарч байгаа байх даа. Орондоо буцан орж өнөөдрийн болсон явдлуудыг эхнээс нь бодож эхэллээ. 2 3 цагын дотор юу ч болчив. Эгчид шинэ найзындаа хонохоор болсон гэж зурвас бичээд утсаа унтраалаа. Нэг л мэдэхэд нойрондоо дийлдэн зүүдний ертөнцрүүгээ явсан байв.Бэкхён бид хоёр хөтлөлцөн нэг нэгэнрүүгээ инээмсэглэн алхаж байв.
Гэв гэнэт хаанаас ч юм нэг машин хурдтай орж ирэлээ. Хамаг хурдаараа зугтах гэсэн боловч бүтсэнгүй.
Замын голд цустайгаа холилдон хэвтэх бид хоёр гар гарснаасаа барицгаан сүүлийн мөч хүртлээ бие биенээ хайрын харцаар ширтэж байв....." Тайвшир.. Энэ зүгээр л зүүд . Битий уйл." гэж хэн нэгэн хацрыг минь даган урсах нулимсыг арчин ийнхүү хэлж байгаа нь бүдэг бадаг сонсогдлоо. Алгуурхан нүдээ нээн харваас тэр минь миний хажууд гарыг минь атган сууж байв. Харсан зүйлдээ итгэлгүй дахин нүдээ анин хэсэг хугацааны дараа нээн харваас Бэкхён миний хажууд байсан хэвээр байлаа . "жинхэнээсээ миний хажууд тэр байна " гэж шивнэх шахам хэлсэн үгийг минь тэр сонсчихоод намайг шоолон хөнгхөн инээв.
Жоохон хүүхэд шиг үйлдэл хийсэндээ ичин буруу харж хэвтлээ. Бэкхён намайг араас минь ширтэж байгаа нь мэдрэгдэж байна.
" уйлсныг бодоход их л аймар зүүд зүүдэлсэн бололтой ?
*толгой дохих*
" ямар зүүд зүүдэлсэн юм?
Хариулахыг хүссэнгүй. Чимээгүй л хана ширтэн хэвтэв.
"заза хэлмээргүй байгаа бол яая гэхэв дээ.."
"яах гэж ирсэн юм...." би хана ширтсэн хэвээр асуулаа. Миний хүйтэн хөндий асуултад Бэкхён түгдрэн...
" зүгээр чамд санаа зовоод ирсэн юм..
" Бид бие биедээ санаа зовоод байхаар тийм дотно харилцаатай хүмүүс билүү"
" үгүй л дээ гэхдээ..."
"гэхдээ гэсэн зүйл байхгүй. Чиний ийм байдал намайг тавгүйтүүлж байна. Өөртөөч нададч төвөг удаад хэрэггүй. Дахиж ирэхгүй бол сайн байна." гаднаа өөртөө итгэлтэй нь араггүй шийдэмгий хэлсэн ч дотроо бол аль хэдийнээ өөрийгөө хараан зүхээд эхэлчихсэн байв.
" ууг нь чамайг л гэж ирсэн юм. Тавгүйтүүлсэнд уучлаарай. Дахиж ирэхгүй болхоор битгий санаа зов.. " хоолойных нь өнгөнөөс л түүнийг ямар их гомдож байгаа нь мэдрэгдэж байв. Би ч муу хүн юмдаа........
"чамаар хайрлуулмаар байна. Гэвч....."
Vote 💙and Follow me💛
YOU ARE READING
<Dream>
Fantasy~Хэзээ ч биелэхгүй гэдгийн нь мэдсээр байж мөрөөдөн суух би их өрөвдөлтэй юм~