5

70 9 1
                                    

Хүмүүс миний мөрөөдлийг шалгаан асууна. Хэлсний дараа бүгд шоолно. Шоолох байсан юм бол яах гэж асуудаг байна аа? Утгагүй юм. Миний мөрөөдөл надад л сайхан байвал болох байтал тэр хүмүүс яагаад миний мөрөөдлийг шүүмжлээд байдаг юм бол? Тиймээ миний мөрөөдөл тэнэг байж болно гэхдээ амьдрах шалтгаан минь болдог гэдгийг хэн ч мэдэхгүй нь харамсалтай. Нэг удаа манай хамаатны эгч манайд хэд хоног хонохоор болоод бид хоёр  орой ярилцан суусан юм.

Өнгөрсөнд....

"Эгчээ таны мөрөөдөл юу вэ?"

"Ммм... Эгчид нь одоогоор мөрөөдөл байхгүй."

"айн яагаад.."

"яагаад гэвэл миний мөрөөдөл биелчихсэн болохоор одоо өөр мөрөөдөд байх зүйл алгадаа"

"тэгвэл таны мөрөөдөл юу байсан юм."

"хмм эгчийгээ уучлаарай. Ясан ч хэлж чадахгүй нь ээ. Хэрвээ чи сонсвол  намайг шоолох байх. Гэхдээ чамд л гэж хэдэхэд мөрөөдхөө битгий зогсоо. Биелэхгүй гэж бодож ерөөсөө хэрэггүй. Хэзээ нэг өдөр тэр мөрөөдөл чинь биеллээ олох л болно. Хүмүүс чиний мөрөөдлийг юу ч гэж яриж байсан битий тоо. Энэ бол чиний л мөрөөдөл. Зөвхөн чинийх.. "

" би ч гэсэн танд мөрөөдлөө хэлмээр байгаач та бас намайг шоолж магадгүй . Би таны хэлснийг маш сайн ойлоглоо. Би хэзээ ч бууж өгөхгүй ээ. Юу ч болсон мөрөөдлийнхөө төлөө тэмцэх болно. "

" тиймээ сайн байна миний дүү чи чаднаа "

" баярлалаа эгчээ"

Энэ явдлаас хойш би хүмүүс юу ч гэж хэлсэн тоодоггүй байсан. Тоодоггүй ч гэждээ.... Гаднаасаа л тэгж харагддаг байсан байх. Харин дотроо тэр  хэлсэн үгнүүдээс нь  болж зүрхний минь хэсэг бүр эмтрэн унадаг байсан...тоохгүй байя гэж бодсон ч, өөрийгөө зовоохгүй байя гэж болсон ч энэ бодол маань талаар өнгөрдөг байлаа... .Үнэхээр эмгэнэлтэй биш гэж үү?

" Чи ер нь яг мэдрэл муутай байхаа. Яахаараа наад нэг тэнэг юмтайгаа уулзана бүр болоочгүй хамтдаа байна гээд байдаг юм. Тэглээ ч наад нэг юм чинь чамайг тоохгүй дээ. Оронд нь өөр нэгнийг олооч. Залхахгүй байна уу? Ххааха"

" чи юу мэддэг гэж наад өмхий амаараа олон юм хуцаад байгаа юм. Тэглээч хүний өдрийн тэмдэглэл унших чинь буруу зүйл. Тиймээ тэр намайг тоохгүй...тэгээд юу гэж. Бас би хэнийг хайрлахаа чам мэтийн юмаар заалгахдаа туулагүй байна шүү.. "

2 жилийн өмнөх хэрүүлийг бодон инээмсэглэн сууна. Аахххх одоо бодоод байхад их л хэрүүл хийдэг байж дээ....

Сөүл хотын чиглэлд ниссэн 2819 онгоц маань газардах гэж байгаа тул эрхэм үйлчлүүлэгч та аюулгүйн бүсээ зүүнэ үү...
 

Бүсээ зүүн цонхруу харахад Солонгост аль хэдийн харанхуй айлчилжээ.  Удалгүй онгоц ч газардав.  9 настайгаасаа хойш Солонгост ирээгүй болхоор их зүйл өөрчлөгдсөн нь мэдээж. Такси дуудан  ээжийн өгсөн хаягийг жолооч ахад хэлэв. Яагаад ч юм айдас төрж эхэллээ. Араггүй дээ өвчин маань гүйцэд идээгүй байгаа шүү дээ. Салганах гараа хамаг чангаараа атган гүнзгий амьсгаа аван сууна. Хамаг биений  хөлс ус мэт л урсах нь намайг ямар их айж  сандарч байгааг итгэх биз.  Ашгүй зорисон газартаа ирэхэд жолооч ахруу харалгүй шууд л мөнгөө бараг шидэх нь холгүй өгөөд хаалгыг нь хамаг чангаараа хагаад хойд талын тийшнээс нь ачаануудаа аваад гүйх шахам байрлуу орлоо. Байрлуу ороход л нэг санаа амаран өөрийгөө шоолж инээв. Өөрийгөө дооглон инээх энэ инээд удалгүй уйлах чимээнээр солигдсон юм.  Ямар их айсан билээдээ. Энэ байдлыг минь харсан хүмүүс намайг жигшсэн байртай харан зөрж байлаа. Хүмүүс яагаад ийм юм бээ? Юуг ч мэдэхгүй байж үзлийн муухайгаар харж үгийн муухайгаар хараах юм..

"чиний мөрөөдөл амьдралыг чинь гэрэлтүүлэх ганц гэрэл гэдгийг бүү март..."

<Dream>Where stories live. Discover now