16

74 6 0
                                    

Шөнийн 2 цаг болж байсан ч Бэкхёны хэлсэн газарт очлоо. Түүний байгаа цэнгээний газар орход л архи тамхины нихүүн үнэр хамар сэтлэх шахам  үнэртэнэ. Бэкхёны байгаа өрөөг хайсаар арай гэж ортол ширээн дээр нь 2 архины шил 3 пивоны лааз байх нь тэр. Намайг харсан даруйдаа л бос ч ирэн намайг тэврээд авах нь тэр. Энэ мэдрэмжийг дахиж хэзээ ч мэдрэхгүй гэж бодож байсан юмсан...өөрөөсөө холдуулан сандал дээр суулгаад урдаас нь харан суутал Бэкхён юу ч ярилгүй зүгээр л намайг хоосон нүдээрээ ширтэн сууна... Төд удалгүй түүний хоосон нүд нь зовлон шаналал нулимсаар дүүрч эхэлсэн юм.

"ясан юм бэ? Ямар нэгэн зүйл болсон юм уу?"

" намайг уучлаарай Жинжү"

"юунд? ясан гэж надаас уучилалт гуйж байгаа юм?"

"зөвхөн өөрийгөө бодож чамд муухай зүйлс хэлсэнд. Хайртай нэгэн чинь өөр нэгнийг хайрлах мэдрэмжийг мэддэггүй би чамд намайг шууд л март гэж хэлсэн бас ч болоогүй өөр зөндөө тэнэг ичгүүргүй зүйлсийг хэлсэн. Чи үнэхээр их зовсон байх. Одоо л би чамайг ойлгож бас чиний мэдэрсэн өвдөлтийг мэдэрч байна. Гэхдээ миний энэ өвдөлт миний чамд өгсөн тэр өвдөлтийг бодвол юу ч биш байх.... "гэж хэлэн улам л чангаар уйллаа.

" юу болсныг мэдэхгүй ч тайван бай."

" үгүй ээ тайван байх ямар ч нөхцөл алга. Миний хайртай бүсгүй намайг өөр нэгэнтэй нийлж залилсан. Хэдий түүнтэй үерхээд удаагүй байгаа ч гэсэн би үнэхээр их дасаж, байсан. Юуг ч түүнд өгөхөд бэлэн тийм л их хайртай Гэтэл..."
Бэкхён уртаар санаа алдан урдаа байсан шилтэй архийг аван залгилж эхлэв. Би түүний гараас архийг нь булаан авч

" хэдий хэцүү байсан ч ингэж их ууж болохгүй. Өөрийнхөө эрүүл мэндийг бодох хэрэгтэй

" тиймээ чиний зөв. Өөрийгөө бодох хэрэгтэй."

" мхн.."

" Ирсэнд баярлалаа Жинжү"

" зүгээрдээ. Гэхдээ яагаад намайг дуудсан юм. "

" мэдэхгүй ээ. Хамгийн түрүүнд л чи бодогдсон. Чи л намайг ойлгох хүн шиг санагдсан.. "

"ммм..."  хэдий муухай ч Бэкхёнд ийм зүйл тохиолдсонд нь би баяртай байна. Хэрвээ  ийм зүйл болоогүй байсан бол Бэкхён намайг дуудаж ярилцахгүй байх байсан...

"за гарцгаая орой болчихож чамайг хүргээд өгье. "

Тэр урд минь гаран эв хавгүй гуйван алхлаа. Унахаас нь өмнө түүнийг түшин авч буцаан буйдан дээр суулгаад туслахыг нь дуудлаа.

"би өөрөө харьчих болхоор чи гэрлүүгээ явдаа."

" яаж ганцааранг чинь явуулах юм. Бодохгүй ээ болохгүй. Шөнийн 4цаг болж байна. Чамайг явуулчхаад яаж сэтгэл амар байх юм."

Энэ бас л зүүд байх тийм үү.  Үнэхээр гайхалтай. Бурхан минь би яг одоо баярласандаа болоод үхэх нь байна. Бэкхён надад санаа зовж байна...
Яг л найз залуу нь хайртай бүсгүйдээ анхаарал тавьж буй мэт......






<Dream>Where stories live. Discover now