2

116 9 5
                                    

"Бэкхёнаа би чамд ямар их хайртай гээч" гэж хэлэхэд өөрийн эрхгүй нулимс минь хяналтгүй урсана. Түүний зөөлөн булбарай гар нулимсыг минь арчина....

Тиймээ энэ дахиад л зүүд....
Магадгүй би түүнд хэлэхийг хүсдэг, түүнтэй хамт байхдаа хийхийг хүсдэг зүйлсээ зүүдэндээ л биелүүлдэг байх. Тэрэнтэй зүүдэндээч болов хамт байгаадаа үнэхээр баяртай байна. Гэхдээ баярлахын зэрэгцээ шаналж байна. Зүгээр л нэг зүүдээр өөрийн сэтэглийг дэвтээх тийм амар биш шүү дээ..

Хичээлдээ явахаар бэлдэж эхэллээ. Дүрэмт хувцсаа өмсөн нүүрээ хөнгөхөн будчихаад гэрээс гарлаа. Гэрээс гараад дээш харахад тэнгэрт нарыг хаах бөөн үүлнүүд л үзэгдэнэ. Энэ зүйлс яг л миний амьдралыг өгүүлэх мэт.... Нар яг л намайг илтгэх шиг. Үүлнүүд бол миний гуниг зовлон шантрал толгой өвтгөсөн түмэн асуудал. Харин Бэкхён бол дэлхий. Нар дэлхийд өөрийн халуун дулаан элчээ мэдрүүлхийг хүсэвч үүлнүүд хөөрхий нарыг хааж орхиж....

Санаа алдан цүнхнээсээ чихэвчээ гаргаж ирэн дуугаа хамгийн чанга дээр нь тавин алхаж эхлэв.
Өнөөдрийн цаг агаар надад таалагдаж байгаа болхоор сургууль хүртэл алхахаар шийдсэн юм ...
Алхаж байх зуур зүүдээ бодох төдийд нүүрэнд минь инээмсэглэл тодроно. Гэхдээ энэ яг ямар учиртай инээмсэглэл вэ? Баярын инээмсэглэл үү эсвэл гунигаа нуух гэсэн инээмсэглэл үү? Тиймээ энэ инээмсэглэл бол гунигаа нуух гэсэн инээмсэглэл байсан юм. Зөрөн өнгөрөх хүмүүс намайг харавал үнэхээр л баяртай харагдах байх. Яг л бяцхан охин ээж ааваасаа дуртай тоглоомоо авсан мэт. Гэвч хэн ч миний нүдэнд хуралдах нулимсийг олж харахгүй.
Өрөвдөлтэй юм.....

Ангидаа орон өөрийн ширээн дээр очин цүнхээ дэрлэн хэвтлээ. Хэн нэгэн мөрийг минь цохих шиг болохоор нь дээш хартал сайн найз маань зогсож байлаа.

"Өө сайнуу"

"Сайн... Яагаад л бас гуниглаад унавдаа. Ойрдоо чи нэг л биш болоод байх юм. Ямар нэгэн зүйл болсон юм уу?" гэж Анна санаа зовсон байдалтай надаас асууна.

Би юу гэж хариулах ёстой вэ? Үнэнээ хэлбэл тэр  намайг мэдрэл муутай гэж бодох байх.

" мммм.. Би зүгээрээ.. "

Үнэндээ би зүгээр биш байна. 3 жил нэг асуудлас болж шаналж байна. Эхэндээ сайхан байсан. Бүх зүйл бүтчих юм шиг санагддаг байлаа. Гэхдээ өдөр ирэх тусам энэ их итгэл найдвар маань нүдэн дээр минь мохож байна. Тиймээс л өмнөн байдаг байсан баяр хөөртэй Жинжү одоогийн өрөвдөлтэй нэгэн болж хувирчээ.

"зза зүгээр бол яамай даа" гэж хэлээд Анна өөрийн суудалруугаа явлаа.

Арай гэж урт удаан үргэлжлэх хичээл тарлаа.
Гадаа бороо орж байв. Би шүхэргүй шүү дээ. Норхоос өөр арга алга. Хммм би яагаад ийм азгүй юм бээ?
Би гүйж эхэллээ.

Амьсгаадсаар гэртээ орж ирлээ . Хэн ч байсангүй. Аав ээж ажлаасаа ирээгүй байгаа бололтой. Үүдний толинд өөрийн тусгалыг харав. Урт үс. Цонхийсон царай. Хатаж зомголтсон уруул. Улайж хавдсан нүд. Бэкхёнтой уулзсан ч гэсэн намайг тоохооргүй харагдаж байна..

Шууд л усанд орхоор шийдэв. Угаалгын өрөө орон норсон дүрэмт хувцасаа тайлан усыг нь мушгин хатаагчин дээр тавилаа.
Дээрээс халуун ус дуслахад л хэр их даарснаа мэдрэв...

Шөнийн 2 цаг болж байна. Гэвч нойр минь хүрсэнгүй. Хий дэмий хөрвөөн хэвтэнэ. Нэг л мэдхэд унтаж орихжээ.

"Жинжү нааш ир хоёулаа хамт зургаа авахуулъя" Бэкхён инээмсэглэн намайг дуудна. Би ч түүн дээр очин хамтдаа далайн өмнө бие биенээ тэврэн зурагаа авхуулцгана. Удалгүй Бэкхён надруу ус цацаж эхэллээ. Би ч бууж өгсөнгүй урдаас нь хариу барин ус цацна. Эцэст нь би түүнийг дийлэхгүйгээ мэдэн шууд эргэж харан гүйж эхлэхэд Бэкхён миний араас инээсээр хөөлөө.....

Энэ зүүднүүд л яг л бодит юм шиг байдаг ...
Яагаад өдөр болгон түүнийг зүүдэлдэг юм бол? Магадгүй дандаа боддог болхоор тэр байх.
Би нэг зүйлээс айж байна. Тэрнийг зүүдэлхээ больчихвий гэхээс.... Ганц харах боломж минь юм шүү дээ.


"Зүүдэндээ л амьдардаг би бодит ертөнцтэй нүүр тулахад дэндүү их шархлах юм"








<Dream>Where stories live. Discover now