"Жинжү зүгээр хэлээдэх. Намайг хайрлахаа больж чадах уу?"
"Чадахгүй. Яагаад чамайг мартах ёстой гэж. Яагаад чамайг хайрлахаа болих ёстой гэж."
Нулимс минь хяналтаа алдсан мэт л урсана."Би найз бүсгүйтэй гэдгийг чи мэдэж байгаа. Чи намайг мартсан нь дээр. Чамайг битий зовоосой гэж л ингэж байна... "
" юу..? Ингэж хэлэх чинь намайг улам л зовоож байна. Мартаа.. хха үнэхээр инээдтэй байна Бэкхён. Өөрөөсөө илүү хайрладаг тэр нэгнийг, амьдралын минь утга учир, намайг аз жаргалтай болгодог хүнийг мартах тийм амар гэж болож байна уу. Би ч гэсэн мартхыг хүсэж байна гэхдээ мартий гэж бодох тусам илүү ихээр чамайг хайрлаад байгаа зүрх сэтгэлээ би яах ёстой юм. Болдог бол энэ зүрхийг авч хаямаар байна.. "
" Жинжү тайвшир..
" яаж тайвшрах юм. Өвдөж байна. Үнэхээр их өвдөж байна...." газар сөхрөн сууж цээжээ цохих цурхиран уйлж эхэллээ. Харин Бэкхён босч ирэн намайг тэврээд эмнэлэг рүү алхав. Эмнэлэг рүү орохдоо уйлахаа болих хэрэгтэй гэж бодон нулимсаа цамцныхаа ханцуйгаар хэд шувтарчихаад түүний хүзүүнд нүүрээ шигтэглээ. Бэкхёны үнэр үнэхээр сайхан юм.
Өрөөнд орж ирээд Бэкхён намайг орон дээр хэвтүүлээд өөрөө ойролцоох сандал дээр суулаа. Хэн хэн нь чимээгүй сууцгана. Бараг 1 цаг тэгж суусан байх. Ингээд бодоод байхад Бэкхёны хэлсэн зөв бололтой. Тэр минь хайртай бүсгүйтэйгээ аз жаргалтай байгаа шүү дээ. Над шиг юмнаас болж Бэкхён зовох ёсгүй. Тиймээ тэр минь л инээж байвал миний нулимс хэнд хамаатай юм. Тэмций гэсэн ч тийм боломж надад одоохондоо алга..." Би чамайг мартвал чи баярлах уу?
" Үнэнийг хэлэхэд тиймээ. Чиний сэтгэлтэй хүн чинь өөр нэгнийг хайрлаж байхад чи зөвхөн тэрнийг гээд байх утгагүй зүйл. Чи өөрөө шаналж зовсоор байгаад таарна шүү дээ. Тиймээс надаас болж зовоод хэрэггүй. Бас чамд би яаж ч тусалж чадахгүй. Жинжү би чиний өмнө буруутай юм шиг санагдаад байна. .. "
" Чи л намайг инээлгэж чи л намайг уйлуулдаг. Хайр дурлал ямар болохыг чи л надад мэдрүүлсэн. Энгийн уйтгартай бүрхэг амьдарлыг минь чи л гэрэлтүүлж өгсөн...тийм учраас харин ч чи надад тусалсан гэсэн үг. Бас намайг чи огтхон ч зовоож байгаагүй. Өөрийгөө битий буруутга...."
" Үгүй ээ чи зовж байгаа. Надаас болж дандаал уйлдаг. Гаднаа худлаа инээж байгаа ч чи цаанаа нулимсаа нууж байдаг.. Надаас л болж... Чамайг хайрлахгүй нэгнээс болж уйлах хэрэггүй. Гуйж байна. "
" чамд миний байгаа байдал зовж байгаа юм шиг санагдаж байж болох юм. Гэхдээ миний хувьд бол үгүй ээ. Харин ч жаргалтай байна.. Үнэхээр их "
" Битий худлаа ярь... Тийм л их аз жаргалтай байгаа юм бол яагаад уйлаад байгаа юм. Бас чиний нүд маш их шаналлыг харуулж байна. Нүд худлаа хэлдэггүй юм... "
YOU ARE READING
<Dream>
Fantasy~Хэзээ ч биелэхгүй гэдгийн нь мэдсээр байж мөрөөдөн суух би их өрөвдөлтэй юм~