11

68 8 1
                                    

"Эмчээ тэр сэргэж байх шиг байна." Бэкхёны хоолой шиг сонсогдож байна. Арай үгүй байлгүй дээ...
Би амьд гэж үү?
Нүдээ алгуурхнаар нээн харвал миний амьдралын утга учир болсон тэр хүн байж байлаа. Энэ зүүд биш байна..
Үнэхээр хажууд минь зогсож байна...
Шууд л өндийн босож түүнийг тэврэн авлаа. Биеийн шархнууд хөндүүрлэн өвдөж байсан ч энэ одоо хамаа алга.

" намайг уучлаарай Бэкхёнаа" *уйлах*

"юунд..?"

" бүх зүйлд. Би чамайг гомдоохыг хүсээгүй юм шүү. Тэр өдөр би үнэхээр тэнэг зан гаргасан. Бас би чамайг мэднээ. Маш сайн мэднэ."

"зүгээр дээ. Би ч бас чамайг намайг мэддэг гэдгийг мэдэж байсан."

Би тэврэлтээсээ салан түүний өөдөөс харан суулаа.

" яаж мэдсэн юм? "

" чиний өдрийн тэмдэглэлийг санаандгүй үзчихсэн юмаа. Уучлаарай. "

" одоо тэгэхээр чи бүгдийг нь мэдэж байгаа юм байна тийм үү? "

" үгүй ээ. Би зүгээр эхний хуудсыг л үзсэн. Үнэн шүү"

" мммзза..... Ингэхэд энд яаж???"

" нэг найзындаа очих гээд. Тэгээд ойрхон болохоор нь алхахаар шийдээд яг гудамж руу орсон чинь нэг эмэгтэйг хүн зодож байсан. Цагдаа дуудчихаад шууд л гүйж очсон чинь чи байсан. Би их цочирдсон шүү. "

" тэгээд тэр залуу ясан бэ? "

" Удалгүй цагдаа нарирээл аваад явсандаа.. "

Түүний гарлуу харвал зүүн гараа болгочихсон байлаа.

" наад гар чинь...? "

" аан сүртэй зүйл биш ээ. Зүгээр л цохиулчихсан юм. "

" өвдөж байна уу? Надаас болоод гэмтчихсэн байдаг.... *санаа алдах*

" үгүй ээ огтхон ч өвдөхгүй байна. Чиний бие харин яаж байна? Ингээд суугаад байж болж байгаа юм уу? Алив хурдан хэвт"

Бэкхён намайг оронд зөөлөн гэгч нь хэвтүүллээ....




"тэр минь байгаа цагт ямар ч өвдөлт мэдрэгдэхгүй байна ....."


<Dream>Where stories live. Discover now