10

63 9 6
                                    

Эмнэлгээс гараад  тав хоножээ. Өдөр хоног маш удаан өнгөрч байгаа мэдрэмж намайг бүрхэн авсан.Нэг өдөр яг л нэг жил мэт...
Уулзахыг тэгж их хүсдаг байсан хүнтэйгээ азаар уулзчихаад уурлаад, загнаад явуулчихдаг хүн надаас өөр байхгүй байх. Тухайн үедээ зөв зүйл хийж байна гэж бодож байсан. Гэхдээ үгүй байж.  Хүн яагаад юм болгонд хэт их сэтгэл хөдлөлөөрөө ханддаг юм болоо?  Бэкхёныг тэр бүсгүй аз жаргалтай болгодог гэсэн бодолдоо итгэн түүнд зайгаа тавьж өгсөн. Гэхдээ яагаад би тэрний оронд байж Бэкхёныг хайрлаж,аз жаргалтай болгож болохгүй гэж..? Одоол ухаарч байна. Би хайртай залуугаа өөрийн болгох гэж хичээх хэрэгтэй байсан гэвч би тэгээгүй. Харин ч бүр өөрөөсөө түлхсэн. Бид андуурдаг тэгээд харамсдаг...

Бодолдоо дарагдан тааз ширтэн хэвтэж байтал нагац эгч өрөөнд орж ирлээ.

" Миний дүү завтай байна уу?"

" Мхн завтай байнаа. Яасан эгчээ?"

" өө харин айл явж нэг юм авах хэрэгтэй болоод тэгсэн чинь эгчийнх нь нуруу өвдөөд болдоггүй ээ. Миний дүү яваад аваад ирж чадах уу? Нөгөө хэд бүгд завгүй бас ирэх болоогүй байна гээд байх юм.. "

" заза би яваад ирье дээ. Та надаа хаягийг нь бичээд өгчих. "

" ганцаараа явж чадна биз дээ"

" чаднаа миний өвчин одоо бараг л зүгээр болчихсон."

"зза май энэ хаяг нь. Нэг дунд зэргийн хэмжээтэй хайрцагтай юм байгаа. Болгоомжтой яваад ирээрэй. Гадаа бараг харанхуй болж байна. Ямар нэгэн зүйл болвол шууд л эгчрүүгээ залгаарай за юу. "

" би зүгээрээ битий санаа зов. За явчихаад ирье. "

Ёооххх одоо энэ айлыг нь хаанаас олноо. Би газар сайн мэдэхгүй шүү дээ. Эгчийг ганц юм гуйж байхад нь яаж зөвшөөрөхгүй байх билээдээ. Намайг гэртээ байлгаж тус болж байгаа юм чинь би ядаж хийж чадах юмаараа туслах хэрэгтэй. Замд таарсан хүмүүст хаягаа харуулан хаана байдгийг нь асуун явж байлаа.

"уучлаарай 34р байр нь хаана юм бол."

" чигээрээ явж байгаад баруун талд чинь нэг гудамж байгаа. Тэр гудмаар чигээрээ явсаар байгаад нөгөө талд нь гараад тэгээл  яг зам гараад 34р байр байгаадаа."

" аан за баярлалаа."

Аль хэдийн харанхуй болчихжээ. Түрүүний ахын хэлснээр зам даган чигээрээ алхаж байтал хэлээд байсан гудамжных урд ирлээ. Нэг л танил газар байх чинь....
Миний дурсахыг ч хүсдэггүй бүр санахыг ч хүсдэггүй гудамж мөн байна. Өнгөрсөн хар бараан дурсамж минь толгойд эргэлдэн гар минь салганана. Ийм байдалтай бараг арван минут зогссон байх. Айдастайгаа нүүр тулхаар шийдэн салганах гараа чангаар атгаад гүнзгий амьсгаа аван гудамжаар алхаж эхэллээ. Өөр зүйл бодохыг хичээн явж байтал ард хүн дагаад байх шиг мэдрэгдэв. Тиймээ намайг хүн дагаж байна. Том биетэй гартаа урт юм барчихсан байгаа нь сүүдэрнээс нь илт байлаа. Алхах хурдаа нэмлээ. Тэр ч намайг даган хурдаа нэмэв. Гэнэт л нурууруу минь хүчтэй зүйл цохих мэдрэгдэв. Амьсгал авахад хэцүү болон шууд л газар сөхрөн уналаа. Одоо яах бол гэж бодох төдийд л хамаг биений шар үс босож нүднээс нулимс урсаж байлаа.  Тэр хүний утас дуугаран ярьж эхэллээ. Нөгөө хүнтэйгээ хэсэг ярьж байснаа сүүлчийн өгүүлбэр нь намайг хөлдөөж орхилоо"

" янхан болгочихвол болох юм шиг байна. Эсвэл хүний наймаанд явуулчих уу? Зза  хүний наймаанд явуулчихъя "

Үгүй ээ.... Миний амьдрал ингээд л дуусах байсан гэж үү? Дэндүү өрөвдөлтэй энэ хорвоог орхих бололтой. Би  Бэкхён  хайртай гэдгээ хэлж чадаагүй шүү дээ. Хамтдаа удаан байж ч чадаагүй ....

" муу зэвүүн новш. Намайг явуул... " арай гэж хүчлэн хэлсэн үг минь энэ байлаа. Түүний хариулт зүгээр л намайг зодох байсан.Гэдэсрүү минь удаа дараалан хүчтэй өшиглөн намайг харааж байв.

" өлөгчин чинь хэнийг новш гээд байгаа юм. Ясан миний гарт үхэхийг хүсээ юу.Хүслээр чинь болий.."  сүүлдээ намайг үсдэн авч нүүрлүү минь алгадав.  Надад орилж тусламж гуйх тэнхэл байсангүй. Арай гэж амьсгалж байхад яаж тусламж гуйж чадах билээ. Зүгээр л түүний гарын аясаар хөдөлж байлаа.
Бурхан намайг Бэкхёныг гомдоосон болхоор шийтгэж байгаа бололтой. 

"Бэкхёнаа уучлаарай" гэх үгийг л тасралтгүй хэлэн цусандаа будагдан үхлээ хүлээн  хэвтэх би хэтэрхий мулгуу, тэнэг юм. Мэдсэн бол хайртай гэдгээ хэлэх байсан юм. Мэдсэн бол ядаж тэврэх байсан юм. Мэдсэн бол тэгж муухайгаар хэлж гомдоохгүй байсан юм...
Бэкхёнаа ........






"сүүлчийн удаа чамайг харчихвал сэтгэл амар үхэх юм шиг байна...."

<Dream>Where stories live. Discover now