Энд ирээд аль хэдийн 7 хоног өнгөрчээ. Бэкхёнтой одоо хүртэл уулзаж чадсангүй. Гадаа гарч агаар амьсгалмаар санагдан зузаан цамц давхарлан өмсөөд гэрээс гарлаа. Намуухан зөөлхөн салхи, тэнгэрийн хаяаг ягааруулан үзэсгэлэнтэй харагдуулах жаргаж буй нар. Үнэхээр төгс биш гэж үү. Хаашаа ч явахаа мэдэхгүй зүгээр л харсан зүгрүүгээ алхаж эхэллээ. Үл барагдам их бодолдоо дарагдан яаж алхаж байгаагаа хүртэл умартаж орхиж. Машины дохио дуугарахтай зэрэгцэн нэгэн хүн намайг өөрлүүгээ татан хүчтэй тэврэн авлаа. Түүний тэврэлтэээс салан дээш царай руу нь харвал хар маск, хар саравчтай малгайтай зөвхөн нүд нь л харагдаж байлаа.
"зүгэээр үү? Замаар гарч байж болгоомжтой байлдаа. Сая чи дайруулчихсан бол үнэхээр том осол болох байлаа."
Хоолойг нь сонсох төдийд л би түүнийг шууд л хэн бэ гэдгийг нь мэдсэн юм. Энэ тэр минь байна шүү дээ. Миний харахыг хүсдэг, уулзахыг хүсдэг, хэн хүнээс илүү хайрладаг нэгэн маань яг одоо миний урд зогсож байна. Бурхан минь би зүүдлээгүй биз дээ. Итгэж өгөхгүй нь ээ...
" эмнэлэг явах уу. Хаа нэг газраа бэртээгүй биз дээ"
Би юу ч хэлж чадсангүй. Магадгүй хэт их цочирдсоноос болсон байх. Галзуу хүн шиг л түүнрүү ширтэж байлаа. Дахиж хэзээ ч харах боломжгүй, сүүлчийн удаа харж байгаа юм шиг.
Тэр намайг мөрнөөс минь барин сэгсрэх үед л нэг юм бодит байдалд буцан ирлээ.
Би түүний урдаас харан инээмсэглэж байлаа. Гурван жил мөрөөдсөн мөрөөдөл, бурхнаас аминчлан гуйдаг байсан хүсэл маань биелж байна шүү дээ. Харин тэр намайг эвэртэй туулай харсан мэт л гайхан харна. Нүд салгалгүй ширтэн зогсож байснаа гэв гэнэт л инээгээд унахаар гайхах нь араггүй биз. Одоо би яах ёстой вэ? Түүнтэй ярилцах хэрэгтэй юм болов уу. Аль эсвэл зүгээр л баярласнаа хэлээд явах уу.... Мэдээж ярилцсан нь дээр. Ашгүй нэг юм уулзчихаад зүгээр явуулчих нь утгагүй. Зориг гарган түүнтэй ярилцах гээд яг ам нээх гэж байтал нэгэн үг намайг таг гацааж орхисон юм."хайраа явъя аа. Наад охин чинь зүгээр юм шиг байна. Хоёулаа энэ байдлаараа хоцрох нь байна"
"зза. Чи зүгээр бол явлаа шүү" Бэкхён ингэж хэлэн хамт явж буй эмэгтэйгээ хөтлөн цааш явлаа.
Аминаасаа илүү хайрладаг нэгэн минь өөр хүнийг хөтлөөд явахыг харах тийм ч сайхан биш юм. Шингэн зүйл хоёр хацрыг минь даган урсана. Биеэ даалгүй газар сөхрөн уналаа. Яагаад заавал би ингэж зовох ёстой юм бэ? . Яагаад би тэр эмэгтэйн оронд байж болдоггүй юм бэ? Яагаад.... Яагаааад....
Цээжин хэсэгт хэдэн мянган удаа хутгаар сийчүүлж байгаа мэт өвдөлт мэдрэгдэнэ.......Нүдээ нээн харвал цагаан тааз намайг угтан авлаа. Үнэр нь нэг л танил санагдана. Тиймээ энэ эмнэлэг байна. Би яаж энд ирсэн юм бол? Яагаад юу ч санахгүй байна аа...
"өө сэргэчихсэн үү?"
Хажууд сонсогдох энэ бүдэг бадаг хоолойг сонсоход л нүдэнд минь нулимс цийлэгнээд ирлээ...
"тэр хүн чиний хувьд бүх зүйл чинь байлаа ч чи түүний хувьд зүгээр л нэг фэн охин.."
Vote daraarai💓tsaashdaa oguulleg maani ulam sonirhtoi boloh tul bitii orhiooroi❤️😭🙏🙏oor huseed bh ym algado😂
YOU ARE READING
<Dream>
Fantasy~Хэзээ ч биелэхгүй гэдгийн нь мэдсээр байж мөрөөдөн суух би их өрөвдөлтэй юм~