Хүн бүрийн хамгийн гайхалтай ариун гэгээн мөч бол сургуульд өнгөрүүлсэн хором бүр гэж ярьцгаадаг. Тэдний бүх зүйл үнэхээр гайхалтай гэгээлэг байдаг. Дэндүү атаархмаар..
Харин ганнам дүүргийн хажууханд байрлах шинэхэн сургуульд жилийн өмнө шилжиж ирсэнээс хойш миний амьдрал орвонгоороо эргэсэн юм. Миний хүлээж байсан догдлол урам зориг бүгд л ёроолгүй ангалруу живсэн... Бүх зүйл тэгж л эхэлсэн...
Хэдий сургуульдаа явахыг хүсэхгүй шилжихийг маш ихээр хүсэх ч чи энэ тоглоомд нэг л орсон бол буцаж гарах ямар ч боломжгүйгээр уусах болно. Дүрэм хэтэрхий энгийн бүү зугт бүү шантар...
Өглөө босдог цагтаа босон шүд ам нүүр гараа угаачихаад хувцасаа сольж өмсөн сургуулийн зүг алхлаа. Өнөөдөр бол тэр өдөр... Өнөөдрөөс бүх зүйл минь шалтгаалах гэж байгаа мэт л мэдрэмж төрж байлаа.. Жокерийг л олох хэрэгтэй..Үгүй гэхэд боолоос бусад нь байвал хангалттай.
Нэг мэдэхэд л сургууль дээр ирчихсэн байх ба бүх сурагчид урлагын заалруу цугалсаар.. Би ч тэдний дунд орон зогсвол тэд тайзан дээр гарч ирэн чанга яригчаар
-Өнөөдөр тоглоомоо дахин эхлүүлэх өдөр. Миний гарт 9ширхэг Жокерийн хөзөр байна. Уг хөзрийг олсон хүмүүс өөрсдийн боол олсон хүнээ боол шигээ ашиглаж болно гэсэн үг. Ямар нэг булхай хэрэглэвэл тонилгоно гэж мэдээрэй! Дүрэм их энгийн. Сургуулийн хаа нэгтээ нуусан хөзрүүдийг олоод энд цугла. Боол сугалаад дахин хөзөр хайж эхэлвэл би тэр хүнийг өөрийн гараар алах болно шүү хэмээн ёжтой инээн цагаа хараад
-Та бүхэнд 20 минут байгаа шүү аз ивээг! Эхлэ!!
Түүнийг ингэж хэлэв үү үгүй юу заалд байсан бүх хүн таран алга болов. Тэд бол Жокерүүд. Бид бүгд тэд үргэлж Жокер болдог гэдгийг мэддэг ч хэн ч тэдний өөдөөс үг дугарч чаддаггүй. Тэд харагдаж байгаагаасаа илүү аймшигтай гэж би сонсож байсан юм байна!Энэ тоглоом хэдий ч хэтэрхий дарамттай зүйл. Хэрвээ чи боол олвол чамаас дээр хөзөртэй бүх хүн чамайг болгож өгөх болно!
Тийм учраас боол биш л бол амиа аваад гарч чаднаа л гэсэн үг! Баячуудын хүүхдүүд юуг яаж тоглохоо хүртэл сайн мэддэг хүмүүс бололтой...
Би ч анги бүрийн булан тохой бүрийг шалгаж үзсээр... Хүүхдүүд гартаа хөзөр барьсаар хажуугаар зөрөх нь дарамттай ч юмшиг! Тэд зарим нь бөөгнөрөлдөж зарим нь хөзөр олохын тулд үхэх гэж байгаа амьтад шиг л энэтэрүүгээр гүйнэ. Гэтэл тоглоом эхлээд удаагүй байтал хонх дуугаран