Хэсэг 12

4.8K 415 13
                                    

Тэрний ёжтой инээлтийг ядаж л хоёр хоног харахгүй нь гэж ямар их баярлаж байсан гээч... Гэтэл нэгхэн хормын дотор л бүх зүйл нуран унах энэ мэдрэмж.... Үзэн ядаж байна...

Аав бөөн баяр болсоор түүнийг татан- Утас чинь өдөр дугараад байхаар нь аав нь авчихсан юм! Гэтэл найз залуу чинь чамайг хаана байгааг асуугаад! Хэмээн инээж байснаа

-Гэхдээ чи надад найз залуутай болсон бол хэлэх хэрэгтэй шдээ!

Энэ үед сэхүн инээмсэглэн түүнд тортой зүйлс өгөн

-Би түүнийг битгий гэж хэлсэн юмаа ааваа гэв. Аавд ч түүний хөгийн мэхэнд уначихсан бололтой инээд алдан түүний толгойг илээд

-Аав нь үнэхээр их баяртай байна!

Яг одоо түүнрүү тортой зүйлсийг нь шидээд бүх үнэнийг хэлээд түүнийг хог болгомоор байв ч аавыг ингэж их баярлаж байхад... Ядаж л өнөөдөр түүний санааг зовоохыг хүсэхгүй байна. .

Аав гэнэт уулга алдан-Бурхан минь хоол хийх хэрэгтэй! Та хоёр эндээ байж байгаарай гэсээр гал тогооруу орох бөгөөд би ч тортой зүйлийг нь аван түүнд өгөөд

-Гуйя ядаж амралтын өдрөөр намайг зовоохгүй байж болохгүй юмуу? Гэтэл тэр ширээн дээр нөгөөдүүлээ тавин нүдрүү минь эгцэлж хараад

-Тэгээд намайг уйдаж үх гээюу! Хэмээн ёжтой инээн

-Би хүссэн зүйлээ л хийх болно харин чи намайг зогсоож чадна гэж бодооюу! Хэмээн хоолойг минь бага зэрэг боон

-Жаргалтай байгаа юмшиг жүжиглэ! Гэсээр намайг хойш бага зэрэг түлхэн гал тогооруу орчихов. Тэр үнэхээр чөтгөр шиг хүн юм... Өдөр өдөрт зан нь хувирдаг аймшигтай хүн.. Үзэн ядаж байна...

Би ч тэдний араас орвол тэд инээлдэн хоол бэлдэж байх бөгөөд би ч ширээн дээрээ суун аавруу ширтэж байв. Түүний хүсдэг зүйл нь энэ юм байхдаа?... Хэзээ ч ийм баяртай байгааг нь харж байсангүй. Хэрвээ тэр түүний талаар мэдвэл хэзээ ч ингэж түүнд сайхан хандахгүй биз...

Аав надруу харан инээмсэглээд
-Наёон лууван угаагаад ирээч! Гэв. Би ч ширээнээсээ босон очих гэтэл Сэүн түүнээс лууванг нь аваад

-Би түүний өмнөөс хийчихэе! Гар нь даарчих байх! Гэсээр угаалтуурлуу очих үед аавын сэтгэл хөдөлсөн бололтой надруу эрхий хуруугаа гозойлгон

-Бурхан минь! Үнэхээр сайн залуу юмаа хэмээн инээмсэглэж байлаа... Тийм ээ тэр үнэхээр сайн жүжигчин бололтой.
Ингэсээр бид оройн хоолоо идэхээр болон Сэүн миний хажууд суун аав бидний өөдөөс харж суугаад

JOKER I Where stories live. Discover now