Сэүн энэ удаа ямар нэг хачин зүйл сэдээд байгаа гэдэгт нь би итгэлтэй байна.. Тэр ямар хүн билээдээ..
Бэкхён инээмсэглэн түүний урд ирж зогсоод- Одоо л миний мэдэх Сэүн байх шивдээ гэсээр үсээ хойш болгон надруу харан инээмсэглэчихээд тэндээс холдох бөгөөд Сэүн миний гарнаас атган
-Тийм болохоор оролдоод үзэцгээгээрэй! Гэсээр намайг хөтлөн тэндээс гаран явах бөгөөд би одоо болтол яг юу болоод байгааг сайн ойлгосонгүй... Тэр тоглож байгаа биздээ? Тэр хэн нэгнийг хайрлаж чадахаар хүн биш шүүдээ.. Ялангуяа надшиг эмэгтэйг. Би ч түүнээс гараа татаж аван
-Энэ тоглоом чинь намайг улам асуудалд оруулж байгааг мэдэж байна уу? Гэтэл тэр санаа алдан
-Чамайг хайрлаж үзмээр байна...
Түүний хэлсэн энэ хэдхэн үг амыг минь хангалттай таглаж чадаж байв. Тэр галзуурчихсан юмуу? Эсвэл албаар янзыг минь үзэх гээд байна уу?
-Битгий надаар тохуурхаад бай гэтэл тэр өнөөх ёжтой инээмсэглэлээ гарган
-Тоглоом дуусахад 3хоног л үлдсэн байна. Энэ гурван хоногт би чамайг хайрлах гээд оролдоё. Чиний зовсоны эцэст өгч байгаа бэлэг минь энэ байх болно! Гэсээр уруулыг минь арчин
-Чиний надад яаж хандах хамаагүй. Тоглоомыг ядаж аз жаргалтайгаар дуусгая. Гэсээр гарт минь өөрийнхөө утасыг өгөн
-Наадхаа хэзээ ч унтрааж салгаж болохгүй шүү гэсээр цааш харан алхахдаа надруу даллаж байв.
"Хайрлах гээд оролдоё гэнээ?" Тэр хүн бүрт ингэж ханддаг болов уу? Үнэхээр тааварлашгүй Аймшигтай хүн гэж түүнийг л хэлэх байх.
Их завсарлагааны хонх дуугаран би ч ангируугаа орвол ангийн бүх хүүхэд надруу ширтэж байснаа дальдчин намайг бараг л байхгүй мэт аашилцгааж байв. Би ч чимээгүй явсаар суудал дээрээ суутал ширээн дээр байсан өнөөх бичиг алга болсон байх ба тэд миний ширээг сольчихсон бололтой. Ядаж л үүний төлөө сэхүнд бага зэрэг баярлах нь зөв биз.
Түүний өгсөн өнөөх утасыг нь гаргаж ирэн ухаж байхдаа зурвас руу нь орж харвал
"Сэүн ахаа таныг хүсэж байна" гэх зурвас хэдэн зуугаараа байгаа бололтой. Доошлуулах тусам сэтгэлд тавгүй санагдан утасыг нь ширээн дээр тавин ширээгээ дэрлэн хэвтлээ. Түүний яг юу бодож байгааг нь мэдэх арга алга. Нүдээ аньж байхдаа унтаад өгч. Утас дуугарах үед арай гэж л нүдээ нээн чихэндээ наавал