Энэ нөхцөл байдлаас яаж мултрах талаар бодох нь арслангын амнаас яаж гарах вэ гэсэн бодолтой их адилхан биз.
Гэсэн ч ийм байдалтай тэдэнтэй удаан байвал аюултайг би маш сайн мэдэж байлаа.Тэдний нэгнийх нь утас чимээгүй байдлыг эвдэн дугарах бөгөөд тэр ч инээмсэглэн утасаа чанга дээр нь тавин
-Удаан уулзсангүй шүү сэхүн гэтэл тэр хэсэг чимээгүй байснаа
-Тэгээд надтай уулзахын тулд наад охиноо барьчихаа юу? Хэмээн инээх бөгөөд тэдний царай хувьсхийн
-Битгий тоглоом хийгээд бай. Энэ охины төлөө чи ирэх л болно үгүй бол бид энэ охиныг чинь алчихна шүү
Харин Сэүн санаа алдан-Та нар нэг зүйлийг мартсан бололтой. Сэүн хэзээ ч хүн хайрлахгүй гэдгийг. Алвал ал надад хамаагүй гэсээр тэр утасаа таслах бөгөөд энэ нь яг л миний зүрхийг хэдэн мянган удаа сийчиж байгаа юмшиг л мэдрэмж өгч байлаа. Үнэхээр.. Надад хэлэх үг олдохгүй нь. Түүнийг илүү ихээр мэдэх тусам түүнээс айж эхэлж байх шиг байна...
Тэд утасаа газар шидэн-Новш гэж мэдсэн юмаа... Хэмээн тэндээс холдох бөгөөд нэг залуу надруу заагаад
-Тэгээд энэ охиныг яах вэ гэтэл тэдний нэг нь
-Хэнд ч хэрэггүй хүнээр бид яах юм. Хая гэх нь маш сайн сонсогдож байлаа. Өөрийн эрхгүй инээмсэглэл минь тодрох шиг л болж байлаа. Ийм нөхцөл байдалд оруулсан хэрнээ аврахыг хүсэхгүй байгаа Сэүнийг би ойлгож байна. Тэр анхнаасаа л ийм хүн байсан...
Тэндээс босон өвдөгөө гөвөн нулимсаа арччихаад явж байтал хэн нэгэн ард дагаад байгаа мэт мэдрэмж төрөн бушуухан эргэж харвал малгай өмсчихсөн өндөр залуу надруу харан зогсох бөгөөд харанхуйд түүний царай огт харагдсангүй. Тэр надруу дөхөж ирэн малгайгаа аваад
-Үнэхээр чамайг орхино гэж бодсон уу? Хэмээх түүний энэ царай.. Тэр энд байсан байхнээ.
Би чимээгүй л түүнрүү ширтэн зогсоно. Харин тэр надад малгайгаа өмсүүлээд
-Чамайг зовоох тусам яагаад би өөрөө тэгж их зовоод байгаа юм бол оо?
Тэр ингэж хэлэн миний бугуйнаас зууран хаашаа ч юм бүү мэд чимээгүй алхана. Би ч түүнд хөтлөгдөн түүний араас удаан гэгч нь алхах бөгөөд тэр амандаа ямар нэг зүйл бувтнаж байгаа нь мэдэгдэж байлаа...
Би түүнээс асуух мянган асуулт байсан ч ганц л зүйлийг батлахыг хүсэж байлаа. Тийм ч учир түүнээс асуухаар шийдэн