Яг юу болох талаар ч бодохыг хүссэнгүй. Тэд яаж ч байсан надад итгэхгүй гэдгийг би маш сайн мэдэж байлаа..
Тэр залуу юу ч болоогүй мэт надруу ширтэн-Тэр зүгээр л айсан бололтой гэх нь тэр. Харин бэкхён намайг татан урагш гаргаж ирэн зогсоогоод
Бэкхён-Тэр бол боол. Гэхдээ одоохондоо хэний боол болохыг тогтоогоогүй учир түүнийг оролдохгүй байхыг хүсье хэмээн ёжтой инээж байлаа. Энэ бол хамгийн муу зүйл нь байх.
Жокерүүд тус тусын боолоо сонгон тэднийг ашигладаг. Бусад Жокерүүд ч түүнийг ашиглах эрхгүй. Харин жокергүй боолыг амьд тамд л байнаа гэж бодох хэрэгтэй. Ингээд бурхан миний эсрэг ажиллаж эхэллээ..
Хүүхдүүд бүгд заалнаас гарч явах бөгөөд боол сугалсан 9 хүн эгнэн зогсоно. Хамгийн аймшигтай нь ихэнх нь эмэгтэй хүмүүс байгаад эмзэглэмээр ч юмшиг...
Сэүн-За тэгээд энэ хар дарсан зүүд шиг тоглоом сар л үргэлжлэх учир битгий амиа хоролчихоорой! Хэмээн үсээ хойш илэн хажуу талынхаа хүнийг нудартал тэр бидний өмнө ирэн зогсоод
-За явцгааж болно! Гэх нь тэр. Одоо л сэтгэл амарч байх шиг байна. Тэндээс бушуухан гарахын түүс болон тэдний араас гүйх нь шахам гаран явлаа. Бурханы авралаар Амьсгаа авах чөлөөтэй боллоо!
Хичээлүүд ордогоороо орсоор... Гэтэл утсанд зурвас ирэх бөгөөд харвал "Даалгавар:1 Ким гахай багшийн журналыг авчирж өг хугацаа 1цаг" гэсэн байлаа. Надаар тоглоод байгаа байлгүйдээ? Ким багш энэ сургуулийн хамгийн новшийн амьтан шүүдээ... Тэдний тоглоом амархан биш гэж би анхнаасаа мэдэж байсан ч... Ингэж эхлэнэ гэж бодож байсангүй. Яах учраа ололгүй багшаас зөвшөөрөл аван ямартай ч хичээлийг зохицуулчихсан учир Ким багшийг яаж аргалахаа бодож эхэллээ..
Архи өгөх? Аргалж гаргах? Худлаа ярих? Гэсэн ч үүнийг ганцаараа хийх үнэхээр боломжгүй санагдаж байна.
Өөрийн эрхгүй багшийн өрөөний зүг алхан явна. Эхнээсээ ямар ч алдаа гаргахгүй тэдний нүдэнд өртөхгүй л байвал бүх зүйлийг давгүй даваад гарах байх гэж итгэж байна.
Хэтэрхий их юм бодсоноосоо болоод хаана ирсэнээ ч анзаарсангүй. Сургуулийн хүүхдүүдийн тийм ч их яваад байдаггүй газар ирчихсэн бололтой. Эргэн тойрноо нэг харчихаад явах гэтэл нэг охины Гуйя Боль л доо! Гэх дуу сонсогдох нь тэр. Би хүний мууд тийм ч дуртай хүн биш ч нэг л мэдэхэд тэр дуу гарсан зүгрүү очих бөгөөд хаалга нь хагас онгойчихсон ангид тэр хоолой цуурайтна.