Хэсэг 10

5.1K 404 21
                                    

Кёнсүү чимээгүй зогссоор харин Сэүн миний гарыг тавин түүнийг мөрлөн хажуугаар нь гараад

-Аа тийм. Би өөрийн эзэмшилд хэт харамч хүн гэдгийг та мэднэ. Бас миний амьдралыг шүүх гээд үз л дээ хэмээн инээсээр цааш явах нь тэр. Харин Кёнсүү миний өмнө ирж зогсоод

-Өвдөж байна уу?

Би толгой сэгсрэн өнөөх боолтоо тайлан хаятал тэр санаа алдан

-Явцгаая. Намайг дагаад яв.

Тэр миний үгийг сонсолгүй шууд л хашааруу алхах бөгөөд би ч хурдхан гэгч нь түүний араас алхтал тэр машиндаа суун

-Өнөөдөр хичээлийг мартацгаая. Хэмээн инээмсэглэх нь тэр. Тиймдээ.. Ийм байдалтай суусан ч ямар ч нэмэргүй.

Би ч түүний машинд суутал тэр миний авчирсан эмийн санг уудлан

-Одоо миний ээлж гэсээр гараа надруу сунгах нь тэр. Би ч инээмсэглэн түүнд гараа өгтөл тэр үнэхээр няхуур өвтгөхгүйг хичээж байгаа бололтой их л болгоомжтой гарыг минь боож өгөн

-Тэгээд хаашаа явмаар байна?

-Миний очиж үзэхийг хүсдэг нэг газар байдаг юм. Бага байхаасаа л далайруу явахыг мөрөөддөг байсан. Гэтэл тэр инээмсэглэн толгой дохиод

-Тэгвэл эхлээд дэлгүүр орчихоод явцгаая мм?

Түүний энэ их сайхан сэтгэлийг үнэхээр хүртэх эрхтэй юм болов уу? Тэр яг л аав, ах шиг минь л санагдаж байна.

Бид эхлээд дэлгүүр орон өөрсдийн дуртай амттангаа аван далайруу явахаар боллоо.

-Хэр удаан явах вэ? Гэтэл тэр цагаа харан

-3 4 цаг явах байх ядарч байвал унтаж болно шүү!

Би ч толгой сэгсрэн амттангаа задлан-Идмээр байна уу? Гэтэл тэр инээмсэглэн

-Гар завгүй байнаа!

Тэр үнэхээр идэхийг хүсэж байгаа бололтой надруу үе үе харах бөгөөд би ч инээн

-Амаа ангаагаарай! Би өгье! Гэтэл тэр инээмсэглэн амаа ангайж байлаа

Бид ийнхүү замдаа идсээр далайруу ирэх дөхөж байлаа. Харин миний толгойнд өнөөх Нами гэдэг охин л эргэлдэж байв. Түүнээс асуух нь зөв юм болов уу? Эсвэл тэрний хэзээ ч дурсахыг хүсдэггүй сэдэв юм уу? Ямартай ч зориг гарган хоолойгоо засаад

-Юу... Тэр.. Нөгөө гэтэл тэр миний юу гэх гээд байгааг ойлгосон бололтой

-Намигийн талаар асуух гэж байна уу? Гэх нь тэр. Би ч толгой дохин

JOKER I Where stories live. Discover now