Хэсэг 15

5.1K 403 27
                                    

Тэр уруул дээр минь үнсэн толгойг минь илэх бөгөөд надаас үл ялиг холдон амьсгаатсаар

- Энэ удаагын шийтгэл чинь энэ байг. Хэмээн инээн орноосоо босоод

-Би буйдан дээр унтах болохоор сайн унтаад ав гэсээр хаалга саван гарах нь тэр. Би одоо болтол юу болоод байгааг ойлгохгүй байв... Зүрхэндээрээ гараа тавин нүдээ аних ч энэ яав ч зүүд биш байна... Яагаад ийм мэдрэмж төрөөд байгаа юмбэ?... Дотор минь бага зэрэг ч гэсэн тайвшраад байгаа юмшиг... Ядаж л түүний хажууд гэм хийсэн хүншиг байхаа болих байх...

Түүнийг намайг нөгөө хүүхэлдэйнүүдийнхээ нэг гэж бодож байвал би яах ёстой вэ?.... Нөгөө охин шиг хог болоод л үлдэх учир сэтгэлээ барих хэрэгтэй байх. Их юм бодох хэрэггүй энэ тоглоомыг дуусгах хэрэгтэй байх.

Нүдээ аниад нээхийн хооронд л өглөө болчихсон мэт бараг л унтаж чадсангүй.. Хурдхан шиг л орноосоо босон хувцасаа янзалчихаад доош буувал сэхүн аль хэдийн босчихсон доогуураа өмд өмссөнөөс өөр зүйл өмсөлгүй цай уун надруу хараад

-Хурдан хувцасаа өмс хичээл орох нь

-Юу.. Надад хувцас байхгүй ээ... Гэтэл тэр санаа алдан

-Миний хувцаснаас тохируулаад өмс! Хэмээн хажуугаар зөрөн гарах бөгөөд тэр яг л юу ч болоогүй юмшиг аашлаад байгаа нь нэг л тавгүй мэдрэмж төрүүлээд зогссонгүй.... Тааварлашгүй хүн гэхэд хэтэрхий сонин хүн бололтой...

Түүний хувцаснаас мэдээж надад таарах хувцас байхгүй учир сул цамцыг нь өмдөндөө хийж өмсөөд доош буутал тэр аль хэдийн хувцасаа өмсчихсөн байх ба гараараа надруу дохиод

-Хурдалж үз! Гэв. Би ч хурдхан шиг л тэндээс гаран түүний машинд суутал тэр араас орж ирж сууснаа надруу харан

-Хэн чамайг суу гэсэн юм? Буугаач гэх нь тэр.

-Гэхдээ сургууль орно биздээ? Гэтэл тэр ёжтой инээн

-Боолтойгоо лав биш шүү гэх нь тэр. Ээ бурхан минь тэр үнэхээр галзуу юмуу эсвэл би галзуурчихав уу?... Дуртай дургүй машинаас нь буув уу үгүй юу тэр хар хурдаараа намайг орхин явах нь тэр.

-Үнэхээр аймшигтай юм..

Би ч тэндээс автобусанд суун сургуулийн хашаагаар орон явж байтал Кёнсүү -Наёон хэмээн дуудаж байгаа нь сонсогдож байлаа.

Би ч хойш эргэн харвал тэр миний урд ирж зогсон надруу нэг л сонин харцаар харах нь тэр..

JOKER I Where stories live. Discover now