Бэкхён Сэүнлүү бага зэргийн ёжтой инээмсэглэл гарган хоолойгоо засаад
-За сугалсан хүмүүстэйгээ тулж харьцдаа! Гэтэл тэд нэг нэгээрээ сугалсан хүн дээрээ очих бөгөөд тэнд Сэүн Кёнсүү хоёр л үлдэв. Зүрх минь яг одоо маш хүчтэй цохилж байна. Кёнсүүг надруу ирээсэй гэж маш их хүссэн ч байдал нэг л биш болоод байгааг би мэдэрч байсан юм.
Харин энэ үед Сэүн том том алхсаар миний урд ирж зогсоод-Бид үнэхээр заавал таарах ёстой бололтой! Гэсээр өнөөх цаасаа миний халаасруу хийгээд
-Ингээд би чамайг хангалттай шийтгэж чадах нь!
Би гадарлаж байсан юм... Ийм зүйл болох гээд байсныг үнэхээр сайн мэдэж байсан...
Кёнсүү харин нөгөө цаасаа Бэкхёнд өгөн
-Одоо тарцгаа! Гэх нь тэр.
Ингээд хар дарсан зүүд эхэлж байх шиг байна! Хэзээ ч битгий болоосой гэсэн хүсэл минь бүгд эсэргээрээ биелэх энэ үед бүх дэлхий миний эсрэг зогсож байгаа мэт л санагдаж байна...
Би тэндээс яаж гарснаа ч мэдэхгүй нь. Нэг мэдэхэд ангидаа орж ирсэн байх бөгөөд сүүлийн хичээл орж эхэллээ. Харин одоо надад хичээл биш зөвхөн Сэүний өнөөх аймшигтай шийтгэлүүд нүдэнд харагдаж эхлэв. Түүнийг тодорхойлох үг ч надад олдохгүй нь..
Ингэсээр хичээлийн цаг ч дуусан би ч бушуухан тэндээс гаран сургуулийн хашаагаар явж байтал нэг охин уйлсаар миний урд ирж зогсон энгэрээс минь зууран
-Сэүн минийх өлөгчин минь! Гэх нь тэр. Би ч гайхсаар түүний гарыг өөрөөсөө түлхэн
-Юугаа яриад байгаа юм?
Гэтэл тэр чанга инээн-Чи мэдэхгүй л байв гэж!! Түүний таашаалыг би л хангаж чаддаг юм! Тийм байсаар ч ирсэн хэмээн чанга орилох бөгөөд газраас том гэгч нь чулуу аван атгаад
-Тэрний боол болсон гээд түүнийг надаас булааж чадахгүй шүү! Хэмээн намайг цохих гэж байгаа бололтой гараа далайв. Би ч тулгамдсан үед юу ч хийж чадалгүй нүдээ аньтал надад юу ч мэдрэгдсэнгүй. Гайхсаар нүдээ нээвэл Сэүн өнөөх охины гарыг барин инээмсэглээд
-Хонгор минь ингэх чинь гэмт хэрэг шүү! Гэсээр гарт нь байсан чулууг аван газар шидээд
-Тэгээд ямар асуудал гараав? Гэтэл өнөөх охин чинь тэнэг юмшиг л уйлан түүний энгэрт наалдаад
-Гуйяяя.. Би түүний оронд чиний зарц болоё. Би үргэлж сайн охин байх болноо...
Энд миний хэрэг байхгүй бололтой. Би ч тэднийг үл тоон тэндээс явах гэтэл Сэүн миний бугуйнаас барин татаад өнөөх охиныг түлхэх төдийд тэр газар унан