Хэсэг 9

4.9K 436 7
                                    

Үнэндээ надад сонголт өгөөгүй мөртлөө сонголт чиний гарт гэх түүнийг хамгийн ихээр үзэн ядаж байна..

-Ойлголоо. Би үгэнд чинь орох болохоор хэлсэндээ хүрэх ёстой шүү! Гэтэл тэр инээмсэглэн толгой дохиод намайг чирэн буйдангын урд авчран өөрөө хэвтээд

-Би бодлоо өөрчиллөө намайг унттал эндээ бай хэмээн нүдээ аних нь тэр.

Би ч чимээгүй түүний хажууд зогссоор... Түүнийг унтчихвал магадгүй эндээс явж болох байх.

Хэр удаан зогссоноо ч мэдсэнгүй. Хөл маш их өвдөж байсан учир түүний урд суун буйдангын буланг нь дэрлэн хэвтлээ. Нойр хүрч байсныг ч хэлэх үү нүд анилдан юу ч бодогдохоо байж эхлэв. Унтаж болохгүй гэдгийг мэдэж байсан ч үнэхээр өөрийгөө хорьж дийлсэнгүй.

Амьсгаа давчдаад эхлэх үед арай л ядан нүдээ нээвэл хэн нэгний дулаан энгэрт наалдан хэвтэж байх ба түүний үнэр яг л мансууруулах бодис шиг үнэрлээд ч ханахгүй тийм өвөрмөц...

Хэсэг хэвтэж байснаа гэнэт л толгойнд түүнийг хэн гэдэг талаар орж ирэн хурдхан гэгч нь босвол тэр бат бөх гэгч нь унтаж байлаа.

Хамгийн сонин зүйл нь бид хоёулаа орон дээр хэвтэж байх ба Жунин тэнд харагдсангүй. Тэр намайг энд хэвтүүлсэн юм байхдаа? Үгүйээ... Тэр тийм хүн биш шүүдээ! Инээдтэй юм.

Чимээгүй гэгч нь тэндээс гаран доош буувал доод давхарын буйдан дээр Кёнсүү нүүрээ таглан хэвтэж байх ба сэрүүн байгаа бололтой дуу аялаж байгаа сонсогдов. Тэр ч бас яваагүй байжээ?

Гэнэт л түүний "Хүлээж байя" гэсэн үгс чихэнд сонсогдон түүнтэй уулзахаас ч гэмших сэтгэл төрж байлаа...

Би ч түүнд мэдэгдэхгүйг хичээн чимээгүй гэгч нь алхан хаалган дээр иртэл

-Хамт явахгүй юму? Гэх түүний хоолой яг ард минь сонсогдов. Би ч эргэж харвал тэр надруу ширтэн инээмсэглээд

-Чамайг хүлээж байгаад унтчихаж. Гэх нь тэр. Би ч гацаж түгдэрсээр түүнд болсон учрыг хэлэх гэтэл тэр толгой сэгсрээд

-Одоо зүгээр харьцгаая хэмээн нүүрэндээ хөнгөхөн инээмсэглэл тодруулж байв. Түүний энэ их сайхан сэтгэл үнэхээр хайр татам гэдгийг тэр мэддэг ч болоосой!

Бид түүний машинаар явсаар манай гэрийн гадаа ирэн харин тэр надруу дохиод

-Хувцасаа сольчихоод ир өнөөдөр ч бас хичээлтэй шүүдээ! Гэв.

JOKER I Where stories live. Discover now