Хэсэг 14

4.8K 420 8
                                    

Түүний хоолой сул байх бөгөөд урд өмнөхөөсөө тэс өөр хүн шиг л сонсогдож байлаа. Би тэндээ чимээгүй зогссоор л... Харин тэр араас минь ирж тэврээд

-Наёон бүх зүйл сайхан болно.

Бие сул байсан болоод ч тэр үү эсвэл би үнэнтэй эвлэрсэн болоод ч тэр үү түүний энэ үг хэтэрхий худлаа сонсогдож байлаа.

-Чиний хувьд намишдээ. Хэмээн түүний гарыг үл ялиг түлхэн тэндээс холдлоо...

Одоо надад тэд тийм ч их хамаагүй. Зөвхөн өөрийгөө л бодох хэрэгтэй. Тэндээс аль болох хол очин цэцэрлэгт хүрээлэн дээр ирэн савлуур дээр суун гадаанхыг тольдож байлаа. Гэсэн ч халуун минь буугаагүй бололтой дотор эвгүй оргин даарч эхлэв... Тэндээс босох тэнхэл ч надад огт байсангүй. Нүд бүрэлзэн амьсгал минь халуу оргиж байгааг л сайн мэдэж байлаа.

Утасаа гаргаж ирвэл цэнэг нь дуусаад унтарчихаж. Тэндээс босох гэтэл хөл минь биеийг минь дийлэлгүй шууд л доош унав. Газар хэвтэн тэнгэр лүү харвал өнөөдөр нэг л бүрхэг байв...

-Бороо асгараасай. Хэмээн дээш ширтсээр.. Гар минь даарснаасаа болоод чичирж эхлэх бөгөөд би ч аль болох дулаацуулахыг хичээнэ.

Нүдээ анин аль болох биеэ сул тавьж байтал хэн нэгний Наёон хэмээн шивнэх сонсогдох бөгөөд би ч нүдээ нээхийг огт хүссэнгүй. Түүний дулаахан гар биеэр минь ороон түүний энгэрт наалдан явах бөгөөд тэр намайг өргөн алхсаар... Түүний дулаахан амьсгал нүүрийг минь бага болтугай дулаацуулж байгаад баяртай байна...

-Такси!!

Тэр удалгүй машинд суун намайг энгэртээ чангаас чанга нааж байв. Өөрийн эрхгүй инээмсэглэл тодорж байгаа минь мэдэгдэж байв. Ядаж л надад туслах хүн байна шүүдээ!

Үүнээс хойш юу болсныг огт мэдээгүй. Толгой өвдөх үед л нүдээ нээн харвал харанхуй өрөөнд байх бөгөөд хажууд бүлээн ус болон алчуур базан тавьчихсан байв. Эргэн тойрноо харвал энэ өрөө нэг л танил байгаад нь гайхах юм алга. Сэүн..

Удалгүй хаалга онгойн тэр гартаа ууттай эм барьсаар орж ирэх бөгөөд хажууд минь суун

-Бие чинь гайгүй болж байна уу?

Харанхуйд түүний царай тийм ч сайн харагдсангүй. Би ч -Тиймээ гайгүй хэмээн түүний ямар нэг зүйл хэлхийг хүлээн суулаа. Харин тэр надад ууттай эмээ өгөн

-Аль сайн эмийн уугаарай. Аль нь сайн байдгыг нь мэдэхгүй юм...

-Гэрлээ асааж болох уу? Гэтэл тэр хэсэг чимээгүй сууж байснаа гэрлээ асаав уу үгүй юу гаран явах нь тэр.. Би ч түүний авчирсан эмийг харвал яг л эмийн санг нүүлгээд ирсэн мэт тор дүүрэн эм авчихсан байв. Тэр үнэхээр амьдралаас хэт тасарчихсан хүн бололтой..

JOKER I Where stories live. Discover now