Хэсэг 16

4.9K 415 13
                                    

Түүнийг тэгж хэлсэнд нь үнэхээр итгэж чадсангүй. Өдөр өдөрт тэрний өөрчлөгдөх энэ зан ааш үнэхээр аймшигтай юм...

Жунин заалд байх хүмүүсийг тараан Кёнсүүг татаад

-Хён Сэүн та хоёрын хооронд яг ямар чөтгөр нь болоод байгаа юм!? Гэтэл Кёнсүү гараа атган инээмсэглээд

-Өмнөх шигээ санагдахгүй байна гэж үү? Гэтэл Жунин юу ч хэлж чадалгүй санаа алдан

-7хоног хичээлдээ битгий ирээрэй. Би зохицуулна гэх бөгөөд Кёнсүү надруу харан

-Надад хамгаалах хүн байгаа...

Тэр үнэхээр надаас болж ингэж хохирч болохгүй юмсан... Би зүгээр л тэр эмэгтэйд туслахыг хүссэн байтал байдал энэ талруу эргэнэ гэж огт бодож байсангүй. Энэ бол миний хамгийн том алдаа байх...

-Би зүгээр болохоор өөртөө л анхаар! Би ингэж хэлчихээд түүнийг мөрлөн гарах бөгөөд дахиж түүнийг ийм байдлаар зовоохыг хүссэнгүй. Ингээд ч болов түүнийг өөрөөсөө түлхэх хэрэгтэй... Хэдий намайг дүү гэж боддог ч гэсэн. Ядаж л түүнийг зовоох хүсэл надад байхгүй байв.

Сургуулиас гаран алхвал гадаа аль хэдийн харанхуй болсон байх ба би ч хурдан хурдан алхан хотын гудамжаар алхан явсаар... Маргааш намайг юу хүлээж байгаа бол гэж бодохоос бие арзайж байна... Гэсэн ч зүрх минь базаад тавиулчихсан мэт  л үе үе хатгуулан сэхүнд маш ихээр гомдож байна... Тэр үнэхээр өөрийнхөөрөө аашлах дуртай... Дуртай үедээ шийтгэж дуртай үедээ үнсэж дуртай үедээ намайг ашигладаг... Түүнийг тийм гэдгийг мэдсэн хэрнээ сэтгэлээрээ түүнд ханддагтаа дургүй минь хүрч байна. Ингээд л бүгдийг дуусгахыг хүсэж байна..

Гэртээ орж ирэн усанд орохоор шийдэн угаалгын өрөө орж ирэн өөрийгөө харвал анхныхаасаа арай л гайгүй байгаа өөрийгөө хараад баярлах шиг... Ядаж л тийм их шийтгүүлсэнгүй шүүдээ..

Усанд хэр удаан орсныг мэдэхгүй ч уснаасаа гарч ирэн утасаа харвал маш олон дуудлага ирсэн байв. Би ч тэднийг устгаад зурагтаа асаатал дахин утас дугарах бөгөөд би ч утасаа аван чихэндээ наатал

-Цамцаа авах хэрэгтэй байна.

Мэдээж энэ Сэүн байв. Би чимээгүй түүнийг ярихыг сонссоор гэтэл тэр санаа алдан

-Ярь үгүй бол ..

-Үгүй бол юу гэж намайг алах уу?

Яагаад ч юм түүнд маш их гомдож байсан учир түүнтэй ярих төдийд хоолой зангирч байлаа... Харин тэр хэсэг чимээгүй байснаа

JOKER I Where stories live. Discover now