Хэсэг 4

4.8K 410 7
                                    

Надад тусалсан хүнийг барьж өгөх тийм амар зүйл биш байв. Тэр охин байгаагүй бол би өдийд үхэх байсан. Гэтэл өөрийгөө аварч түүнийг тамруу түлхэх эрх ч надад байхгүй. Нүдээ анин гарт байх тамхиа юу ч болоогүй мэт атган газар хаялаа. Учир нь надад үүнээс өөр хийж чадах юм байсангүй. Гар минь хорсож байгааг мэдэрч байсан ч шүдээ зуун юу ч болоогүй мэт зогсож байтал Бэкхён урд минь ирэн

-Хөөх чи ч овоо тэвчээртэй охин юмаа? Хэмээн дахин нэг тамхи асаан

-Битгий биднээр даажигнаад байгаарай.

Би чичирсэн хоолойгоор түүний нүдрүү эгцлэн хараад-Би чадахгүйнээ.... Хэмээн гацсаар арай ядан хэлтэл тэр гэнэт л асаасан тамхиа энгэрт минь наах нь тэр.

Иймэрхүү зүйл болохыг би гадарлаж байсан болохоор биеэ барин чимээгүй л зогсоно. Миний энэ байдал түүний уурыг илүү их хүргэсэн бололтой дахин нэг тамхи асаан үснээс минь зулгаагаад

-Амаа ангай гэх нь тэр. Түүнлүү харвал тэр тоглоогүй бололтой их л өөрийгөө барьж байгаа харагдана. Би ч айсандаа доош харвал тэр эрүүнээс минь барин дээш харуулаад

-Амаа ангай гээд байна!! Хэмээн орилж байлаа. Уйлахаас өөр зүйл хийж чадахгүй надад өөр сонголт байсангүй. Амаа үл ялиг нээн түүний халуун цогтой тамхыг мэдрэхээ хүлээж байтал бурханы аврал уу гэлтэй хонх дуугаран сургуулийн менежер заалд орж ирэх нь тэр.

Би ч урт амьсгаа авахтайгаа болон тэднээс холдтол Сэүн инээмсэглэсээр

-Азгүй ч юм шиг азтай ч юмшиг гэсээр тэднийг дагуулан гарч байгаа харагдаж байв. Би ч тэндээс холдон угаалгын өрөөнд орж ирэн толинд өөрийгөө харж хэсэг зогслоо.

-Хөөх... Үнэхээр царай алдчихжээ? Гэсээр энгэрт минь ором болж үлдсэн өнөөх тамхины цогыг унагаан урт амьсгаа авлаа. Үнэхээр энэ бүхний дараа жаргах цаг ирэх болов уу? Үлгэрт гардаг шиг...

Хичээлүүд энгийнээр үргэлжлэн орсоор... Харин сүүлийн цаг бол Ким багшийнх. Түүнтэй тийм байдалтай салснаас хойш огт таараагүй болоод ч тэр үү түүний гаж донтой харц нүдэнд төсөөлөгдөж байна.... Ой гутмаар юм.

Тэр инээмсэглэсээр орж ирэн хичээлээ юу ч болоогүй юмшиг зааж эхлэв. Түүний хичээлийг тийм ч их ойшоолгүй сууж байтал Сухо Сэүн болон Бэкхён гурав орж ирэн

-Багшаа энэ цагыг чинь авчих уу? Гэтэл тэр инээмсэглэн толгой дохиод

-Хүссэнээ хий дээ..

JOKER I Where stories live. Discover now