Хэсэг 19

5.7K 427 40
                                    

Би түүнээс харцаа салгаж чадсангүй. Тэр үнэхээр... Надаар тоглох тийм таашаалтай байдаг юм болов уу?

Би түүний гарыг үл ялиг түлхээд-Одоо тоглож байх цаг биш гэтэл тэр уруулаа зуун толгой дохиод

-Тэгвэл жинхэнэ тоглоомыг чинь үзүүлэе! Гэсээр үснээс минь татан өөртөө ойртуулаад чихэнд минь

-Би өөрийн юмандаа харамч хүн. Одооноос чи минийх байх болохоор чиний бодол надад огтхон ч хамаагүй гэсээр намайг түлхэн хувцасаа янзлаад надруу ширтэж байв.. Би ч үсээ янзлан урт амьсгаа аван

-Чи надад сайн юму? Гэтэл тэр гэнэт л ёжтой инээн

-Үгүй ээ... Чамайг надаас зугтвал алж чадах хэмжээний хайртай.

Тэр ингэж хэлэн надруу дөхөн энгэртээ наан чимээгүй хэсэг зогсож байв. Үнэндээ түүний саяны хэлсэн үг аймшигтай ч... Баярлах хэрэгтэй юм болов уу? Ядаж л тэр надад сэтгэлээ илчилж чадаж байна шүүдээ... Баярлах хэрэгтэй биз. Түүний энэ занд.

Тэр үсэндээр минь үнсээд-Би романтик зүйлд дургүй. Тийм болохоор зүгээр л чамд хайртай болох гээд байгааг чи мэдэх хэрэгтэй

Би чимээгүй л толгой дохино. Өчүүхэн сэтгэлд минь бага зэргийн оч үсэрч байгааг би мэдэрч байсан учир... Түүнийг тийм ч их үзэн яддаггүй бололтой.

-Хайрлах гээд үзье... Хэмээн амандаа зөөлхөн хэлэн түүнийг тэвэртэл тэрний инээмсэглэж байгаа нь надад хангалттай мэдрэгдэж байлаа...

Бид тэндээ хэсэг зогсож байгаад харихаар шийдэн манай гэрлүү алхаж байлаа. Тэр бага зэрэг уучихсан болохоор машин барихгүй гээд явж байгаа нь энэ. Замдаа тэр тийм ч их юм ярьсангүй. Харин би түүнийг нүд цавчилгүй ширтэж байлаа. Түүний өндөр хамар нүд болон уруул нь үнэхээр хөөрхөн юм... Магадгүй түрүүний явдлаас хойш түүний бүх зүйл надад өөр талаас харагдаж эхэлсэн байх.

-Ингээд ширтээд л байх юму? Хэмээн тэр надруу харан инээх бөгөөд би ч бушуухан өөр тийш харан

-Би..би ширтээгүй

Тэр намайг шоолон чанга чанга инээх бөгөөд бид манай гэрийн гадна ойртож байтал түрээслэгч эгч аль хэдийн гадаа гарч ирээд зогсчихсон

-Яаа! Яасан их уддаг юм?

Би чимээгүй түүний урд очин зогсвол тэр надад миний утасыг өгөн ууттай хувцаснуудыг минь урд минь тавиад

-Одоо яв! Чамайг байлгаж байх сайхан зан алга гэтэл сэхүн болоод байгаа байдлыг ойлгосон бололтой миний хажууд ирж зогсон

JOKER I Where stories live. Discover now