Түүнийг гарч явав уу үгүй юу өнөөх багш чинь инээсээр урдаас минь алхаад
-Тэгэхээр Сэүн та хоёр тохиролцсон байхнээ? Гэх нь тэр. Би ч хойш ухран
-Битгий ойрт!! Наанаа зогс! Гэтэл тэр инээн үгийг минь огт тоосонгүй. Үнэндээ ийм зүйл болно гэж огт бодоогүй учир үнэхээр гэнэтийн байна!
-Гуйя боль л доо!! Хэмээн хойш алхсаар хананд тултал тэр миний өмнө ирж зогсоод
-Удахгүй болохоор битгий санаа зов! Гэсээр гарыг минь барин хананд наагаад цамцыг минь юучгүй урах нь тэр. Түүнийг мянга эсэргүүцсэн ч үнэхээр хүч минь хүрэхгүй нь..
-Битгий надад хүр!! Хүн байна уу тус...
Үгээ гүйцээж амжаагүй байтал тэр миний хацарлуу хүчтэй цохин толгой эргэн хацар тэр чигтээ халуу дүүгэж эхлэж байлаа. Хэсэг ухаан санаа минь балартсан бололтой нэг мэдэхэд цамц минь газар уначихсан байгааг л мэдэж байлаа. Ухаан минь орж гарч байсан учир арай ядан
-Бузар гараа тат!! Үгүй бол алчихна шүү! Гэтэл тэр чанга инээн
-Багштайгаа хэзээ ч битгий ингэж ярь хэмээн амыг минь хүчтэй дарах бөгөөд түүний гар хэтэрхий том болохоор хамар минь амьсгаа авахад хэцүү болон сүүлдээ хамаг бие минь сулран нүд бүрэлзэх үед хаалга онгойн гэрэл гарч байгааг харж чадаж байлаа. Тэр буцаж ирсэн бололтой... Энэ гэрэл яг л амьдралын минь гэрэл шиг л санагдаж байна!
Удалгүй хар цамц өмссөн залуу өнөөх багшийг цохин унагаах бөгөөд би ч биеэ дийлэлгүй доош суун амьсгаа арай ядан авч байлаа. Тэр залуу ширээн дээр байх сандалыг аван ким багшийн дээр цохин хугалах бөгөөд багш огт хөдөлгөөнгүй газар хэвтэж байгаа харагдав.
Нүд бүрэлзэх багасаж байсан учир түүнийг одоо л хэн болохыг нь таньж байна..
-Кёнсүү? Гэтэл тэр дахин нэг сандал аван түүний дээр цохин хугалаад
-Маргааш ажлаасаа гараарай! Гэсээр миний урд ирэн суугаад
-Зүгээр үү? Гэх нь тэр. Яг энэ үед би яг л аавдаа эрхлэж байгаа хүүхэд шиг л түүний хүзүүгээр тэвэрч аван уйлж эхэллээ. Хэр удаан тэгж уйлсанаа мэдэхгүй нь... Сэтгэлд минь хүндүүрлэх энэ өвчин л намайг хамгийн их өвтгөж байна...
Харин тэр чимээгүй сууж байснаа гэнэт л бугуйнаас минь атган хаашаа ч юм маш хурдтайгаар алхаж эхэллээ. Би ч нулимсаа арчсаар түүний араас арай ядан явж байтал тэр гадаа гарч ирэн машинлуу заагаад