Хааны ордонд:
Хаан бүх түшмэл ноёдоо дуудуулж их хуралдаан үүсгэж байлаа.
Хаан: Япон улс улсын маань төв рүү дайрч орж ирэх нь цаг хугацааны асуудал болжээ. Японы цэргийн хүч их бас их буу байлдааны зэвсэг тоо томшгүй их ажээ. Пак сайдаа япон улс руу илгээсэн сүүлийн хүсэлт ямар хариу ирсэн байна?
Пак сайд: Эрхэм дээдэс минь Япон улс бидний явуулсан хүсэлтэнд зөвшөөрөн өөрийн ханхүүд манай улсаас эхнэр авахаар шийдсэн. Гэвч манай улсаас тодорхой зүйлийг шаардаж байна:
1. Жил болгон 3000 агт морь
2. Жил болгон 10000 торх арвай буудай
3. Япончуудын эзэлж авсан тосгод хот талбайг бүгдийг өгөх энэ гуравыг зөвшөөрч байвал Япончууд бид нар луу ахиж дайрахгүй.Энэ бүгдийг сонссон сайд түшмэл жанжин тайган нар гээд бүгд толгой сэгсэрч уулга алдаж байлаа.
Цэргийн жанжин Им сайд чанга дуугаар: Хаантаан би цэргүүдээ бэлдэж тэд нарыг нууцаар тагнаж улсаасаа хөөн зайлуулая! гэхэд зарим нь зөв гэсэн ч зарим нь буруу гэцгээж байлаа.
Хаан: Бид тэгсэн ч тэд улам давшиж дайрах бусуу? Тэдний цэргийн хүч их учир бид нар дайрсан ч хүн амын гарз болно. Бид нарт энэ байдлыг зөвшөөрөхөөс өөр арга алга. Харин хэдэн жилээс хүчээ нэмж байгаад дайрах болно гэхэд түшмэдүүд толгой дохиж зөвшөөрч байлаа.
Ким сайд: Тэгвэл бид нар Японы ханхүүд ямар охиныг өгөх билээ. Хаан төрд минь гүнж байхгүй. Түшмэд сайд бид нарын охидоос авах нь гарцаагүй. Бид хэний охиныг явуулах билээ?
Хаан: Ким сайдын бодлоор та юу гэж бодож байна? гэхэд Ким сайд инээмсэглэн үүрдийн дайсаныхаа охиныг явуулах боломж олдсонд баярлан: Авьяас билэг төгөлдөр үзэсгэлэн гоо нэгэн байх учиртай билээ. Миний хувьд Юүм сайдын охин Юүм Мияа тохирох нэгэн гэж үзнэ.
Юүм сайдын царай бараан болж сандаран: Хаантан минь миний охин авьяас билэг төгөлдөр ч хайнга нэгэн билээ.Япон улсад очоод алдаа дутагдал гаргавал яах билээ дээ. Би охиныгоо хатан заяанд төрсөн гэж үздэг учир хаантан таны ууган хүү ханхүү Ким Жундэд өгөхийг хүснэ. Харин Вү сайдын охин болох Вү МэйЛиг үзэсгэлэн гоо төгөлдөр авьяас билэгтэй нэгэн гэж дуулсан түүнийг явуулвал зохино.
Хаан: Вү сайд та юу гэж бодож байна?
Вү сайд: Мөхөс би охиноо хайрлан нандигнаж өсгөсөн. Харь дайсандаа өгөхдөө сэтгэл өвдөх нь мэдээж шүү дээ? Хаантан минь.
DU LIEST GERADE
🔻+My Queen+🔺[Дууссан]
Romantik1835 он кенсон хот (одоогын солонгос хот) Крис вү болон Им Хари хоёрын дундаас үзэсгэлэн гоо охин төржээ. Аав ээж хоёр нь түүний үзэсгэлэн гоог бодож түүнд МэйЛи хэмээн нэр хайралжээ. Гэвч түүний хувь тавилан өөр шиг нь сайхан байсангүй.Улс оронд д...