Бид хоёр орой болох Накачимагын зоогонд очихоор бэлдэж байлаа.Хэдийгээр бид хоёр ярилцаж тайтгарсан ч миний сэтгэлийн гүнд нэг зүйл тээглээд байгааг би мэдэж байлаа. Би санаа алдаад толины өмнө сууж цахирмаа цэцэгийн хатгуураа үс рүүгээ хатгахаас өмнө тэр миний ард ирээд барьж авлаа.
Гоёлын хурандаа хувцасаа өмсөж гадуур нь үслэг шинел өмссөн үсээ хойш нь самнасан нь үнэхээр сүр жавхлантай харагдах ажээ.
Яамазаки: Яагаад санаа алдаад байгаа юм? Түүний хуримнаас болоод уу?
Би зөөлхөн толгой дохиход тэр доошоо тонгойн миний хацар дээр үнсээд: Битгий гунигла даа хайрт минь! Нэгэнт чи түүнийх биш минийх болчихсон шүү дээ! Гээд өндийгөөд хармаанаасаа алтан унжлагатай улаан сарнайн хатгуур гаргаж ирлээ.
Тэр харан инээгээд: Үүнийг дорно дахины худалдаан дээр зарж байсан юм. Яг чамтай адилхан тод гялалзаж байсан гээд миний үсэн дээр болгоомжлон хатгалаа.
Тэр миний мөрөн дээр гараа тавиад бид хоёрын царай харагдах толь руу харан: Чиний улаан өнгийн өмссөн кимонотой сайхан харагдаж байна. Хадагтай Кенто ийм л зүйл өмсөж зүүх ёстой!
Би түүнлүү хараад: Хадагтай Кенто? гээд шүлсээ залгихад тэр хөхрөөд миний хамарнаас чимхээд: Мэдээж шүү дээ! Чи минь миний эхнэр биздээ?
Би зөөлхөн толгой дохиод бид хоёр босон алхаж сүйх тэрэгрүү чигэллээ.
Тэр миний гарнаас атган зөөлөн урд минь алхаж надад мөр гаргаж өгч байлаа. Учир нь гадаа цас орж замыг минь халхалсан учир тэр гутлаараа мөр гаргаж би түүн дээр нь гишгэж явж байлаа.
Тэр хүний надад өгөх бүхий л халамж энхрийлэл нь таалагдаж байгаагаа би нуухгүй ээ.
Бид хоёр сүйх тэргэндээ суугаад чимээгүй байдал үүсгэнэ. Тэр хэсэг байж байгаад миний гарнаас бариад урууландаа наан үнслээ.
Би гайхан гараа татхад тэр гарыг минь энгэртээ хийгээд: Гар чинь даарчихсан байна шдээ! Чамайг ер нь өвөл өргөөнөөс чинь гаргамааргүй юм байна даа! Гаргахал юм бол хөлдөөд хугарчвал яана!
Би түүнээс гараа татаад: Би тийм хэврэгхэн биш !!
Яамазаки тоох ч үгүй над руу хараад: Хэврэгхэн шт!
Би түүнлүү муухай хараад: Үгүй гээд байгаан биш үү!
Яамазаки хөхрөөд: Заза чамайг даараад, тураад ,сульдаад ирхээр чинь хүүхэд гаргаж чадхаа байвал яана л гэж бодсон юм!
YOU ARE READING
🔻+My Queen+🔺[Дууссан]
Romance1835 он кенсон хот (одоогын солонгос хот) Крис вү болон Им Хари хоёрын дундаас үзэсгэлэн гоо охин төржээ. Аав ээж хоёр нь түүний үзэсгэлэн гоог бодож түүнд МэйЛи хэмээн нэр хайралжээ. Гэвч түүний хувь тавилан өөр шиг нь сайхан байсангүй.Улс оронд д...