3.Утга учиргүй

4.5K 266 9
                                    

Мэйли яг одоо хаашаа ч хамаагүй гараад гүйгээд явчихмаар санагдавч энэ нь боломжгүй. Дэлхий дээр маш олон боломжтой зүйл байдаг ч өнөөдрөөс эхлээд түүний амьдралтай үргэлж боломжгүй гэх үг даган явах болно.

1835 оны зуны сүүлчийн өдрөөр тэр гэр бүлээ орхин явж байна. Ээжийгээ аавыгаа бас дүү нараа түүний амьдралтай 17 жилийн турш хамт байсан бүхнийг Кенсон хоттойгоо цуг орхиод явж байна. Тэрний сонголт түүнийг хэзээ ч хайрлахгүй харь элэгийн дайсантайгаа амьдрана.

Тэр энэ сонголтыг зөөвшөрөхгүй бол хайртай гэр бүлийг нь хүйс тэмтрэнэ гэсэн хааны зарлиг бас улс гүрнээ бодоод тэр бяцхан зүрхэндээ зөв сонголт мөн гэж маш олон удаа шивнэсэн.

Яагаад амьдрал ийм хар бараан юм бэ? Хүний амьдрал уйлах 100 өдөр байдаг бол инээх 1000 өдөр бий гэдэг ч яг одоо Мэйлид энэ бүгд эсрэг юм шиг л санагдаж байна. Үгүй ээ бүр ямар ч инээх өдөр байхгүйгээр...

Тэр бүх зүйлийг санаж байлаа. Түүнийг явуулахгүй гэж хайрт ээж нь яаж орилж байсныг мөн ханхүү Жундэ түүн дээр ирж хамтдаа зугатая? гэж ятгаж байсныг хоёр ихэр дүү нь уйлж араас нь гүйж байсныг аав нь арагшаагаа харж чимээгүй мэгшиж байсныг тэр одоо ч санаж байна.

Гэвч Мэйлид энэ нь түүнийг улам явах шалтгаан болж байсныг тэд мэдээгүй. Хэрвээ тэр явах сонголтыг хийгээгүй бол түүнийг гэсэн бүхэн үгүй болно.

Япон -1835 он

Мэйли:

Тэрэг зогсох чимээнээр би нүдээ нээлээ. Хөтөч ах: Ирчихлээ хэмээн намайг буухад тусаллаа. Би айж сандарч байгаагаа нууж чадахгүй байна. Тэд бол биднийг тамлан зовоож хүчирхийлдэг ард түмэн. Харин би бол тэдний дунд байгаа цорын ганц Солонгос хүн шүү дээ.

Намайг сүйх тэрэгнээс буухад тэд нар намайг хүлээж байсан аятай доошоо бөхийн бүгд ёсоллоо. Тэгээд намайг чиглүүлэн явсаар том өргөөнд аваачихад тэр дунд хоёр хүн зогсох ажээ.

Тэрний арай хөгшимөд царайтай нь над руу харан: Солонгос охид ёс мэддэггүй хэрэг үү? Ёслох хэрэгтэй биш гэж үү?

Би хурдан доошоо бөхийн ёслоход: Бос гэж хүйтэн өнгөөр хэлээд тэрний хажууд зогсох хүн лүү заан: Миний хүү Кенто Яамазаки гээд над руу ширүүн харж байгаа залууг танилцууллаа.

🔻+My Queen+🔺[Дууссан]Where stories live. Discover now