15.Муу мэдээ

4.6K 294 27
                                    

 
Гадаа аль хэдийн өвөл болжээ. Магадгүй манай улсад одоол цас бударан орж байгаа бол энд бараг ихэнх газар цагаанаар бүрхэгдэжээ. Би өөрийн өргөөний гадуур зөөлхөн алхасаар явж байлаа. Мэдээж ганцаараа биш л дээ.

Яамазаки: Хөөх гадаа ч гоё байна даа! Тийм байгаа биз.

Би толгой сэгсэрээд: Би өвөл болход дургүй уйтгартай шүү дээ!

Яамазаки харин ч инээгээд:  Тийм гэж үү? Надаа лав сайхан байдаг. Бүх зүйл цав цагаан бас хүйтэн харагдах байдал нь үзэсгэлэнтэй ч гараа хүргэх юм бол хүйтэнийг мэдрэнэ. Яг чам шиг!

Би: Ха-Ха-Ха чи бараг өөрийгөө л хэлээд байна даа.

Яамазаки миний урд гаран зогсоод: Тэгвэл намайг сайхан царайлаг залуу гэх гээд байна уу? Би ч тэрийгээ мэднэ л дээ!! Хүн болгон л тэгж хэлдэг юм гээд үсээ хойш нь иллээ.

Би түүнийг түлхээд : Битгий өөрийгөө их юманд бодоод бай!  Ер нь чи яагаад хүн дагаад ирсэн юм бэ? Би ганцаараа баймаар байхад хэрэгтэй хэрэггүй юм яриад дургүй хүргээд байх юм.

Би хоолойгоо засаад хурдан хажуугаар  нь зөрөх гэхэд тэр миний тохойноос зуураад: Чи ер нь яагаад ийм хүйтэн сэтгэлтэй байдаг юм. Арга эвийг чинь олох гээд хичээгээд байхад ойлгохгүй юм аа?

Тэр ийн хэлээд намайг өөртөө татаад бэлхүүсээр тэврээд: Чи ингэх тусам чинь би чамд дурлах болно шүү дээ! Гээд миний уруулан дээр зөөлөн үнслээ. Тэр улам шунаглан үнсэж эхлэх үед бид хоёрын ард нэг шивэгчин ирлээ. Би түүнийг харан цочин шууд хажуу тийшээ Яамазакиг түлхэхэд тэр бараг л арагшаагаа уначихсангүй.

Яамазаки хоолойгоо засаад гахан: Я яах гэж ирээв!? гээд ширүүхэн дугарлаа.

Шивигчин доошоо хараад: Накачима эзний зарц ирээд явлаа. Накачима эзэн орой та хоёрыг зоогонд дуудсан байна.

Яамазаки залхсан царай гаргаад: Заза ойлголоо чи яв! Гээд над руу  ойртон: хийж байсан аа үргэлжлүүлцгээе гээд намайг үнсэх гэхэд би өөрийн уруулыг амаараа даран: Хүсэхгүй байна. Сүүлд чи яалаа хүн далимдуулаа биз дээ?!

Яамазаки сонсоод : Үгүй ээ яахав эхнэр нөхөр ш дээ! Тэглээ ч түүнийг хийж байж хүүхэдтэй болно шүү дээ. Чам шиг хөөрхөн над шиг зоригтой хүү гарах нь тийм буруу зүйл биш гээд өөрийгөө зөвтгөнө.

Би түүнлүү муухай хараад:  Чам шиг царай муутай над шиг хүйтэн нэгэн гараад ирвэл яах юм. Хэрэггүй байлгүй дээ! гээд урагшаагаа алхахад тэр ардаас гүйцэж ирээд: Хөөе яахаараа би царай муутай байдаг юм. Би бол бас л цагтаа охидуудыг шуугиулж байлаа шүү. Чамтай гэрлэчихсэн болохоос биш..

🔻+My Queen+🔺[Дууссан]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang