Яамазакигийн талаас:Бүх зүйл тогтвортой болж би ч хаан ширээнд суун олон ард иргэдийг чөлөөлсөн ч миний зүрх сэтгэлийн эзэн минь сэргэхгүй байгаа учир миний амьдралд баяр гэж юу байх билээ.
Ахиад л өнгөрдөг өдрүүд, түшмэд жанжидтай хийх хурал цуглаан , өргөх бичигтэй танилцаж оройн зоогоо барин унтаж амрах цаг болно.
Би зөөлхөн алхасаар хааны ордны цэцэрлэгээр алхаж байлаа. Гадаа бараг л зун болж байна. Навчис дэлгэрч, мод ногоорон нахиалж байлаа. Түүний минь дуртай улирал болох гэж байна. Харин би өвөлд дуртай.Түүний цасхан цагаан царайн дээр зөөлөн цас буухад тэр хамраа үрчийлэгдэг байж билээ. Түүний төрхийг бодон инээмсэглэн явасаар түүний нойрсож буй өргөөнд орж ирлээ.
Би ард явах шивэгчидээс хоолыг аван гараад хүлээж бай гэж дохиод түүний хэвтэж буй орлуу дөхөн хажууд нь суулаа. Түүний үсийг арагш нь илэн: МэйЛи? Хайрт минь? Ахиад л би хүрээд ирлээ. Чи минь сайн биздээ гээд санаа алдан түүний гарнаас атгалаа.
Би : Хүмүүс намайг харвал галзуу хаан гэж бодох байхдаа ? Намайг үхсэн хүн байлгадаг гэсэн цуу яриа хүртэл гарсан гээд зөөлхөн хөхөрлөө. Чи минь нойрсосоор байх уу? МэйЛи? Эсвэл намайг сорьж байгаа хэрэг үү? Төрийн хаан хатангүй байж болохгүй гэж түшмэдүүд өнөөдөр шуугиж байна. Тэдний хэлсэн үг надад хамаагүй ээ! Би шинэ хатан авахгүй. Миний зүрх сэтгэлт хатан гэдэг орон зайг аль хэдийн чи минь бөгөлсөн.Одоо надад өөр хатан хэрэггүй гэж хэлээд түүний гарыг үнслээ.
Би түүний хоолыг хажууд нь тавин: Өнөөдөр би чамд дуртай хоолыг чинь авчирсан. Чи минь загасанд дургүй ч гэсэн хүчилж иддэг шүү дээ. Хэрвээ сэрвэл би хэзээ ч чамд дургүй хоолыг чинь өгөхгүй ээ. Энэ үнэхээр амттай харагдаж байна. Чамайг идэхгүй бол би идлээ шүү гээд амруугаа зөөлөн халбагадан идлээ.
Түүнтэйгээ л хамт байхад надад сайхан байна. Тэр сэргэхгүй байсан ч түүнтэй хамт байхад бүх ачаа хөнгөрдөг.
Би түүний хажуугаар орон зөөлхөн түүний бэлхүүснээс тэвэрлээ. Түүний хажууд хэвтэн хүзүүнд нь нүүрээ хүргэн түүний үнэрийг үнэрлэлээ. Түүний минь үнэр... Үүрд миний үнэртэх мэдрэмж үнэрлэхийг хүсэх энэ л үнэр намайг юу юунаас илүү тайван байлгадаг.
Миний нүднээс ахиад л нулмис урсалаа. Би түүний хүзүүнд нүүрээ наан зөөлхөн мэгшин: МэйЛи намайг зовоохгүй байж болохгүй гэж үү? Сэргэж болохгүй гэж үү? Хэрвээ нүдээ нээвэл надад тайван амьсгалах боломж өгнө гэдэг ээ мэдэх үү? Намайг шийтгэхийг хүсэж байгаа бол чи намайг үнэхээр удаан шийтгэж байна. Би хийсэн бүх зүйлдээ харамсаж байна гээд түүний гаран дээр зөөлхөн гараа тавилаа.
ESTÁS LEYENDO
🔻+My Queen+🔺[Дууссан]
Romance1835 он кенсон хот (одоогын солонгос хот) Крис вү болон Им Хари хоёрын дундаас үзэсгэлэн гоо охин төржээ. Аав ээж хоёр нь түүний үзэсгэлэн гоог бодож түүнд МэйЛи хэмээн нэр хайралжээ. Гэвч түүний хувь тавилан өөр шиг нь сайхан байсангүй.Улс оронд д...