Зохиолчын талаас:
Яамазаки сүйх тэрэгнээсээ бууж санаа алдасаар хааны ордоны их өргөөнд орлоо. Магадгүй МэйЛигийн минь зөв байж ч магадгүй шүү дээ гэсэн итгэл найдвар тээж яваа нь энэ ажээ.
Өргөөнд зөөлөн алхасаар орж ирхэд түүний аав японы захирагч хаан болох Кенто Юубашида суух ажээ. Тэр суугаад навчин тамхиа татаж байгаад Яамазакиг хальт харан: Чи их царай оржээ. Эхнэртэйгээ эвтэй байгаа юу?
Яамазаки яг л цэргийн хүн шиг зогсон: Тийм ээ хаан ааваа гээд түүнлүү хархад түүний аав навчин тамхиа тавиад түүнлүү учир битүүлэг харц шидэн: Тэр МэйЛи гэх эмэгтэй үнэхээр зоригтой нэгэн бололтой. Мизигийн өөдөөс үг хаяж доромжилж түүнийг Өлөгчин гэж дуудсан гэж түүний эгч нь хэлж байна лээ. Чи түүнийгээ сайн сургах хэрэгтэй дээ!
Яамазаки үүнийг сонсоод дотроо битүүхэн инээж байлаа. Хэн нь хэнийгээ доромжилдог бол. Мэдээж ойлгомжтой л доо Мизигийн эгч гэх тэр хүүхэн хааны 2 дугаар зэрэгт хатан юм. Тэр Мизи юу гэж уйлж гомдолсон бол. МэйЛиг үнэхээр бүдүүлэг мэдлэггүй нэгэн гэж эгчдээ хэлсэн нь тодорхой тэр нь хаанд хэлж дээ.
Яамазаки мушилзасаар: Эмэгтэйчүүдийн л асуудал та үүнд оролцох шаардлага байгаа гэж үү?
Хаан хоолойгоо засаад: Чиний зөв! Би өнөөдөр чамайг нэг чухал зүйлд дуудуулсан юм.
Яамазаки зүгээр л толгой дохилоо.
Хаан: Солонгосчууд руу дайрах цаг болсон байна.
Яамазаки үүнийг сонсоод төсөөлж байснаар нь зүйл болсон учир царай нь барайж: Яагаад? Бид энхийн гэрээ байгуулсан шүү дээ?!
Хаан: Бид тэгэх нь тэгсэн гэвч тэд нар тусгаар тогтносон улс хэвээр байгаа учир бид тэд нарыг өөрсдийн доор оруулж цахирмаар байна.
Яамазаки инээгээд: Одоо ч та бид тэд нарыг доороо байлгаагүй гэж үү сар болгон гурил будаа хэдэн зуун охид бүсгүйчүүд хар ажилчид орж ирдэг энэ бол зуун хувь боолчилол !!
Хаан ширээгээ цохиод уурлан: Чи солонгос эмийн доор бүр толгой чинь эргэж ээ?! Энэ бол улс төрөө баталгаажуулах том шийдвэр. Тэд нар бол хүмүүс биш боолууд!
Яамазаки муухай хараад: Тэд бол боол биш хүмүүс! Та тэднийг ингэж дорд үзэж болохгүй. Миний хархаар энэ бол улс төрийн шийдвэр биш! Энэ бол таны зүгээр л шунал! Эцэс зогшогүй шунал гэж байна.
Хаан хөхрөөд: Тийм ээ би тэр солонгос улсыг дараа нь дэлхийг өөртөө авах болно. Тийм болохоор чи надад тусал! Чи солонгос улс руу дайрах үйл явдалыг хариуц!
YOU ARE READING
🔻+My Queen+🔺[Дууссан]
Romance1835 он кенсон хот (одоогын солонгос хот) Крис вү болон Им Хари хоёрын дундаас үзэсгэлэн гоо охин төржээ. Аав ээж хоёр нь түүний үзэсгэлэн гоог бодож түүнд МэйЛи хэмээн нэр хайралжээ. Гэвч түүний хувь тавилан өөр шиг нь сайхан байсангүй.Улс оронд д...