20.Нойрсож буй хатан

3.5K 335 38
                                    


Яамазакигийн талаас:

" Түүний минь үс нарны туяанд алтлаг бор болж гялтганан салхинд намирна. Түүний инээхэд нь гарж ирдэг бяцхан хонхорхой нь гарч ирэн намайг налан бид хоёр уулын дээшээ өгсөж байлаа.

Наран авхай арай уулны цаагуур оруугүй байгаа ч гадаа сэрүүхэн байх аж. Хаа сайгүй цагаан өнгөт мэлрэг цэцэг ургасан байх ба анхилам үнэр үнэртэнэ.

МэйЛи намайг сугадан гаранд минь толгойгоо наан инээмсэглэн явах ажээ. Би түүний урдуур нь орсон үсийг зөөлхөн чихнийх нь араар хийгээд гарыг нь тавихгүй юм шиг чанга атгана.

Түүний минь гоо үзэсгэлэнд нар хүртэл атаархаж буй мэт халуун элчээрээ төөнөнө. Харин салхи түүнд ухаангүй дурласан мэт хүчтэй салхилан түүнийг сэрүүцүүлж байлаа.

Гэхдээ энэ үзэсгэлэнтэй эмэгтэй бол миний эмэгтэй. Миний МэйЛи.

Тэр намайг зогсоон зөөлөн харан хар алаг нүдээрээ инээмсэглэн:Би чамд хайртай гэж ичингүйрэн хэлэх ажээ.

Түүний хэлсэн энэ үг миний цохилох бяцхан зүрхийг бараг л амаар минь гаргуулах гэж буй мэт догдлол мэдрэгдэнэ.

Би түүний духан дээр үнсээд: Би ч гэсэн чамд хайртай гээд түүнийг тэврэн авлаа. Шувууд хүртэл бидэнд баяр хүргэх шиг жиргэлдэн дуу нэгтгэнэ.

Түүнтэйгээ л хамт байвал надад Хаан ширээ, Өргөө харш, Эмс татварууд хэрэггүй түүнтэйгээ л байвал би гахай тэжээн амьдарсан ч чадна.

Бид хоёр хамтдаа байвал надад эд бялаг юу ч хэрэггүй...

Түүнээс зөөлхөн салхад тэр над руу инээмсэглэн харна. Түүний хацар дээр гараа зөөлхөн хүргэхэд тэр шууд Мэлрэг цэцэгний дэлбээ болон салхинд хийсчих нь тэр

Би ардаас нь маш их орилсон ч тэр ирсэнгүй. Бид хоёрын зогсож байсан газар гундаж үзэсгэлэнт байгаль үгүй болэ цэцэг нь хатна.

Би доошоо өвдөглөн суугаад уйлан: МЭЙЛИ!!!"

Би нүдээ огцом нээн саяны зүүднээсээ салахыг хичээлээ. Ямар аймшигт зүүд байв аа? Яагаад тэр бүхэн гэнэт алга болов? Би ийш тийш харан орчноо мэдэрхийг хүснэ. Өөрийнхөө хэвтсэн орон дээр нүцгэн хэвтэх ба гарын алга зүсэгдэж боосон байлаа.

🔻+My Queen+🔺[Дууссан]Donde viven las historias. Descúbrelo ahora