Мэйли-гийн талаас:
Өглөө нүдээ нээхэд тэрний царай угтлаа. Тэрний унтаж байгаа төрх нь үнэхээр төгс байлаа ч би түүнийг хэзээч өөр нүдээр харахгүй. Тэр миний хувьд Араатан тэгээд л боллоо.
Би босход хөлний завсар өвдөж хөл минь бага зэрэг чичирч байлаа. Арай гэж алхан хувцсаа шивигчдээр өмсүүлэн гадагш гарж шинэ гэртэй танилцана.
Өмнө нь зав гараагүй учраас бүх зүйл надад сонин байна. Энэ газар нээх том биш ч сайхан байгальтай. Бас хажуудаа жаахан голтой. Энэ бүгд надад таалагдаж байсан юм.
Цэнгэг агаартай байгаа учраас гүнзгий амьсгаа авч арай л тайвширана. Миний ард явах шивигчинг би харлаа. Надтай чацуу нэгэн харагдаж: чамайг хэн гэдэг юм? гэхэд тэр доошоо бөхийн: Лили гэдэг гээд ичэнгүйрэн хэлнэ.
Би түүний гарнаас бариад: битгий санаа зовдоо. Харин чи надтай илэн далангүй байвал сайн байна.Гуйя би энд маш их ганцаарддаг гээд миний хацраар нулмис урсана.
Би яагаад уйлаад байгаа юм бол. Чухам ганцаардлаас болоод уу? Эсвэл түүний өчигдөр надад хийсэн зүйлийг бодоод уйлаад байна уу? Гэдгийг үл ойлгоно.
Тэр ЛиЛи гэгч намайг хараад яахаа мэдэхгүй сандран зогсоно.Миний хажууд нэг залуу ирж зогсоод алчуур гарган өгөөд: Тэгж их ганцаардаад байгаа юм бол би хань болж чадна шүү гээд инээнэ. Би түүний алчуурыг аваад санаа зовон:Уучлаарай. Би их санаа зовж байна гэхэд тэр толгой сэгсэрээд: зүгээр дээ!Гээд зөөлөн инээнэ.
Би түүнлүү хараад:Уучлаарай ингэхэд та хэн билээ? Бас манай өргөөнд ?гэхэд тэр төв царайлан: Өө уучлаарай. Намайг Кенто Накачима гэдэг Яамазакигий дүү байгаа юм. Чи миний бэр эгч байх ёстой ч надаас дүү болохоор бэр дүү гэж дуудаж болох юм. Энд ирсэн шалтгаан минь бол ахтай уулзаж ярилцах гэж ирсэн юм гээд урдаас минь маш их зүйл зогсолтгүй хэлнэ.
Тэр надаас ах гэхэд арайл их чалчаа юм аа. Би толгой дохиод: Тийм ээ таньтай танилцах сайхан байна. Гэхэд тэр нүдээ ирмээд: Надад ч бас гэлээ. Бид хоёр инээлдэн зогсож байхад Яамазаки ирээд: Чи ирчихээ юу гээд нойрмог асууна.
Накачима инээгээд :Тиймээ таниас эрт сэрээд, хөөрхөн бэр дүүтэйгээ уулзаж байна. Аах та ийм үзэсгэлэнтэй нэгэнтэй суусан аа яагаад хэлээгүй юм бэ? Би тэгсэн бол аль эрт уулзах байсын гээд миний хацарнаас чимхэлээ.
YOU ARE READING
🔻+My Queen+🔺[Дууссан]
Romance1835 он кенсон хот (одоогын солонгос хот) Крис вү болон Им Хари хоёрын дундаас үзэсгэлэн гоо охин төржээ. Аав ээж хоёр нь түүний үзэсгэлэн гоог бодож түүнд МэйЛи хэмээн нэр хайралжээ. Гэвч түүний хувь тавилан өөр шиг нь сайхан байсангүй.Улс оронд д...