МэйЛигийн талаас:Энэ үгийг сонсоод миний толгой хий оргиж эхлэв. Тэр яаж мэдэв? Одоо яах вэ? Тэр намайг буулгаад зүгээр явуулах болов уу? Эсвэл намайг аван шууд явах болов уу?
Би: Юу юу гэнээ?
Яамазаки: Ядаж байхад их л нууц төлөвлөгөөгөө Япон улсын хааны ордонд ярьж байдаг. Үнэхээр юу ч мэдэхгүй юм аа?
Би: Та яаж?
Яамазаки: Хана болгон чихтэй.
Хаалга бүр нүдтэй.
Хүн бүхэн амтай.Би яахаа мэдэхгүй доошоо харж байхад тэр миний эрүүнээс өргөн: Санаа зоволтгүй дээ! Би надад хэлсэн шивигчин болон дамжсан байх магадлалтай бүх хүмүүсийг алчихсан. Тэгэхээр надаас өөр хэн ч мэдэхгүй.
Яамазаки ирүүг минь чанга базсаар: Хэлээч!! Чи намайг мэдээгүй байсан бол буух гэж байсан уу? Одоо удахгүй хүрхрээ дээр очлоо.
Би чичирсээр : Т Тийм ээ.
Энэ үгийг сонсоод тэр миний ирүүнээс барихаа болин : Чи ч үнэхээр улсаа бододгүй бололтой. Бас хайрт Жундэ ханхүүгээ ч бас гээд эрхий хуруугаараа миний уруулаар гүйлгэн : Тэр чамайг үнсэж байхад чамд мэдээж хамгийн сайхан байсан байх тийм үү?! Тэгээл хурдан буцаж очин ахин илүүг амталхыг хүссэн байх. Санаа зоволтгүй бид ирж байна.
Би : Гуйя намайг явуулчих! Энэ ганц миний төлөө биш шүү дээ!Бас чиний төлөө хэрвээ би үнэхээр үхсэн гээд хүмүүст итгүүлэх юм бол чи хайртай нэгэнтэйгээ сууж чадна шүү дээ гээд би бараг л уйлан хэллээ.
Яамазаки намайг сонсоод чанга чанга инээж байлаа. Тэр над руу харсаар: МэйЛи минь дээ! Тэнэг ч юм даа? Би чамд хэлсэн чиний байх газар зөвхөн энд. Миний хажууд байх болно.
Би түүний хувцаснаас зууран: Би Шяке та хоёрыг харсан. Гуйя зүгээр явуулаач тэгэх үү? Би чамд энэ яваа насандаа баярлаж явах болно. Гуйя ?
Тэр толгой сэгсэрээд миний гарыг барин татаад өөртөө намайг наан : Чи удахгүй надаас энд үлдэхийг гуйх болно оо. Яагаад гэвэл би чамайг буунгуут чамайг авхаар ирсэн хүмүүсийг ал гэж хэлсэн.
Би: юу юу гэнээ???!!
Яаиазаки хацраар минь гараа гүйлгэн: Чи хайрт ханхүүгээ үнсэж харсан хамгийн сүүлийн хугацаа байсан байна өрөвдөмөөр юм аа?
YOU ARE READING
🔻+My Queen+🔺[Дууссан]
Romance1835 он кенсон хот (одоогын солонгос хот) Крис вү болон Им Хари хоёрын дундаас үзэсгэлэн гоо охин төржээ. Аав ээж хоёр нь түүний үзэсгэлэн гоог бодож түүнд МэйЛи хэмээн нэр хайралжээ. Гэвч түүний хувь тавилан өөр шиг нь сайхан байсангүй.Улс оронд д...