4.Солонгос охин

4.2K 277 20
                                    


Би сэрүүн байгаа ч нүдээ нээхийг хүсэхгүй байна. Нээвэл ахиад л түүнийг харна.

Түүний над руу харах гүн агаад ширүүн харцыг

Түүний зэвүүн инээж харамгүй муухай үгсийг хэлдэг уруулыг

Түүний цус болон айдас ханхалсан муухай үнэрийг

Би энэ бүгдийг хүсэхгүй байна. Түүний хэлдэг үнэн бололтой. Миний үхэх хүртлээ хүсэх зүйл бол зөвхөн эрх чөлөө юм байна. Далавчтай бол энэ газараас холдон  дүүлэн нисэх юмсан.

Би нүдээ аньж худлаа унтахыг хичээж байгаа ч түүний үнэр үнэртэж байлаа.

"Унтаагүй байгааг чинь мэдэж байна" гэж тэр шүд зуун хэлэх ажээ. Тиймээ би жүжиглэхдээ муу юм байна.

Би нүдээ зөөлөн нээхэд хархыг хүсээгүй дүр зураг байлаа. Түүний уруул шалбарчихсан байх ба шарх нь удаагүй харагдана. Магадгүй надаас болж ийм болсон байх.

"Хүнийг яаж чадах аа мэдэх юм аа. Тийм үү? Солонгос охин?"гээд над руу зэвүүн харцаар ширтэнэ. Би нүдээ аниад "Тэгээд миний буруу гэж үү?"гээд нүдээ нээн түүнлүү ширүүн хархыг хичээв.

Тийм ээ би энэ араатан шиг хүнтэй тэмцэхгүй байж чадахгүй. Тэмцэхгүй бол амьд үлдэхгүй шүү дээ?

Тэр зэвүүн хөхөрсөөр"Удахгүй ээ! Би чамайг өөр газар амьдруулна. Өөр нутагт ааваас хол газар. Тэр үед чамд би эр нөхөртөө яаж ханддагыг заах болно"гээд сандлаасаа босон хармаандаа гараа хийгээд: Чи мэдэрнэ ээ? гээд цааш харан алхав.

Би араас нь харсаар хоцорсон юм. Миний хүзүү гүн зүсэгдэсэн болов ч миний сэтгэл илүү их өвдөж байлаа.Өнөөдөр цаашлаад өдөр бүр би энэ хүнтэй хамт байж зовлонг мэдрэнэ.

Би босоход үйлчлэгчид орж ирэн миний нүүр гарыг угаан хувцасыг минь өмсүүлж өглөөний цайг минь авчирч өглөө. Энд дандаа загас идэх юм. Би загасанд дургүй загасны харшилтай.

Би өглөөний цайгаа ууж чадахгүй гэдгээ хэлхэд тэд нар шууд хураагаад аваад явлаа. Эндхийн бүх зүйл хүйтэн өргөө ч хүмүүс ч бүгд хүйтэн байдаг. Энд би тэмцэхгүй л бол амьдарч чадахгүй.

Би гарж орчинтойгоо танилцахыг хүсхэд 2 шивигчин намайг дагаж явлаа. Ард хүн яваад байхаар дасахгүй эвгүй байсан ч одоо арай дээрдэж байна. Энд бүх зүйл даргар хөндий санагдах юм. Манай гэрийг бодвол ямар нэгэн хүрхрээ урсахгүй агаад зун ч гэсэн хүйтэн ширүүн салхитай байлаа.

🔻+My Queen+🔺[Дууссан]Where stories live. Discover now