14.+Бурхан минь+

5.8K 298 38
                                    


Түүнтэй хамт сугадалцан алхах нь надад яагаад гэдгийг мэдэхгүй ч тайван мэдрэмж төрүүлнэ.Би түүний хажууд чимээгүй алхаж байхад тэр: Чи яагаад Тэхён багшыг сонирхоод байсан юм ? Солонгос хүн болхоор уу? Гээд над руу харлаа.

Би түүний өөдөөс харан: Үгүй ээ. Тэр хүн их зүйл мэддэг юм шиг санагдсан юм гээд түүний гарнаас холдон түрүүлэн алхалаа. Тэр яагаад ийм зөөлхөн болчихсонг бурхан л мэдэх байх.

Тэр намайг гүйцэж ирхэд би: Та тэр хүний тухай их мэдэх үү? Мэддэг бол надад хэлээд өгөөч? Гэхэд тэр бодон нүдээ эргэлдүүлнэ.

Яамазаки: Тэхён багш намайг 8тай байхаас хойш шинэ багшаар ирж надад япон хэл болон улсын түүх тоо тоолол гээд бүх зүйлийг заасан юм. Тэр Солонгос хүн ч гэсэн манай аавд их өндөрөөр үнэлэгдэн ирсэн. Одоо хүртэл хүнтэй суугаагүй байгаа хүн. Сэтгэл зүрхэнд нь нэг хүн уяаатай байгаа юм шиг л ааш гаргадаг ямар ч эмэгтэйтэй сайн харьцадгүй. Ихэвчлэн хайрын шүлэг бичдэг байж эмэгтэй хүнтэй хэзээ ч ойртож байгаагүй гээд над руу харан: Чи намайг тийм байдалд хүргэхгүй гэж найдая!

Би гайхан: Би яагаад тэгнэ гэж?!

Тэр над руу чухал хараад: Тэхён багш сэтгэл зүрхэндээ хэн нэгэнг тээсэн бас түүнээсээ өөр нэгнийг хайрлаж чадахгүй байгаа гэж би боддог. Хэрвээ чи намайг орхивол би тийм байдалд орж магадгүй шүү дээ?

Магадгүй түүний хэлсэн үг шүлэгтэй холбоотой байх уулзаж чадахгүй байгаа нэгэнтэйгээ зүүдэндээ уулзадаг ч үүр цайх үед алга болох буюу зүүднээсээ сэрнэ. Тэгэх үед зүрх нь ахиад шархалан өвдөнө.Тэгэхээр хайртай байсан хүнтэйгээ зүрхний шархтай харилцаатай байсан байна. Тэр зүүдэндээ харж мэдэрдэг хүн нь Ээж гэж үү?

Би юм бодон зогсож байхад Яамазаки хоолойгоо засан: Чи намайг сонсож байна уу? Чи намайг тийм байдалд оруулахгүй биз дээ?

Би түүнлүү муухай харан: Намайг сүйх тэрэгнээс түлхэж байсан байж яаж юу ч болоогүй юм шиг ингэж хэлдэг байна аа?!

Тэр намайг ийн хэлхэд зүрхээ барин: Бурхан минь чамайг ингэж хархаар зүрх минь өвдөөд байна шдээ би чамд бараг гүн дурлаад донтож байх шиг байна гэхэд би түүнлүү бүр муухай хараад: Тэр чинь надад ямар хамаатай юм!!гээд буцан явлаа.

Би хурдан алхаж байхад тэр миний бэлхүүсээр гараа  оруулан тэврээд: Тийм ээ миний буруу. Би үнэхээр тэнэг үйлдэл хийсэн. Гэхдээ чи өөрөө тэр Жундэ ч билүү тэр хүндээ хайртай гээд байсан биздээ?  Би чамайг түлхэснийхээ дараа баахан хайсан хүмүүсийг бүгдийг нь дуудан хайсан. Тэр үед л би ойлгосон чамайг аюулд орох үед чинь би галзуурч харуусах юм байна гэдгийг би өөрийгөө ямар их үзэн ядсан гээч! Гуйя намайг хайрлаач! Надад өөрийгөө өөгөөч! Миний хажууд үүрд байгаач!Гээд миний хүзүүг зөөлхөн үнсэж байлаа.

🔻+My Queen+🔺[Дууссан]Donde viven las historias. Descúbrelo ahora