Бид хоёр гараад сүйх тэргэндээ суулаа. Тэр надруу харж байн байн инээмсэглэх ажээ.Яамазаки: Чи минь үнэхээр зоригтой юм аа? Хацар чинь өвдөж байна уу?гээд миний хацаранд хүрлээ.
Би толгой сэгсэрээд: Дасчихаж дээ?! Өмнө нь хүн болгонд л бузар муугаараа дуудуулдаг байсан.
Яамазаки санаа алдаад: Уучлаарай. Тэдний нэг нь би байсанд гүнээ харамсаж байна. Би тэнэг байж гээд миний хацарнаас гараа авхад би түүний гарыг бариад : Санаа бүү зовдоо! Одоо энэ гар намайг аюулаас хамгаалж, хайрлаж байгаа бол би юунаас ч айхгүй байна гэж хэлээд гарыг нь барьсан чигтээ түүний мөрийг дэрэллээ.
Тэр инээмсэглээд миний үсийг үнэрлэн: Би өнөөдөр Шякетэй харилцаагаа тасалсан. Би түүнд чамд хайртай болсон тухайгаа, мөн чамайг хамгаалахыг хүсч байгаа тухайгаа хэлсэн.
Би босон түүний нүд рүү хараад: Тэгээд тэр юу гэж байна? Тэр зөвшөөрч байна уу?
Тэр бодол болсоноо: Тэр одоо чухал биш ээ! Надад түүний зөвшөөрөх зөвшөөрөхгүй хамаагүй. Би чамайг хайрлаж байгаа минь л үнэн.
Би түүний гарыг зөөлхөн өөрөөсөө холдуулаад: Миний санаа зовоод байна Яамазаки. Тэр тийм ч амархан салдаг хүн шиг санагдаагүй. Чамд муу зүйл болох вий гэж айж байна.
Тэр сонсоод толгой сэгсэрээд: Зүгээр дээ! Тэр юум хийж л байг чамд л муу юм хийхгүй бол түүнийг намайг алах байсан ч тоохгүй. Харин чиний ганц үсэнд хүрэх юм бол би түүнийг тийм зүйл хийсэнд нь харамсахад хүргэнэ.
Би санаа алдан түүнлүү хархад тэр өөдөөс тэнэг хүн шиг инээх ажээ. Энэ хүн миний хажууд ингээд зогсоно гэж хэн мэдэх билээ. Миний өөдөөс инээнэ гэж, Миний өөдөөс ирсэн хүмүүсээс хамгаална гэж...
Би: Чи надаа хайртай юу?
Яагаад ч юм би түүнээс үүнийг асуухыг хүслээ.
Яамазаки над руу хараад : Би чамдаа маш их хайртай гээд миний гарыг үнсэнэ.
Би түүний хэлсэн үгэнд сэтгэл минь догдолж: Яагаад намайг хөөрхөн болхоор уу?
Яамазаки хөхрөөд хамарыг минь чимхээд: Тэнэг минь дээ! Чи хөөрхөн болхоор биш би чамайг хайрлаж байгаа болхоор чи хөөрхөн байгаа юм гээд миний нүдэн дээр үнслээ.
Би зүгээр л түүнлүү хараад инээмсэглэн цаашаа цонх руу харан явлаа. Яагаад ч юм миний гэдсэнд тааламжтай мэдрэмж мэдрэгдэж амьсгаа минь давхцаж халууцаж байлаа.
YOU ARE READING
🔻+My Queen+🔺[Дууссан]
Romance1835 он кенсон хот (одоогын солонгос хот) Крис вү болон Им Хари хоёрын дундаас үзэсгэлэн гоо охин төржээ. Аав ээж хоёр нь түүний үзэсгэлэн гоог бодож түүнд МэйЛи хэмээн нэр хайралжээ. Гэвч түүний хувь тавилан өөр шиг нь сайхан байсангүй.Улс оронд д...