Төгсөх ангийн шинэ жилийн үдэшлэг. Анх удаа л дүрэмт хувцасныхаас өөр юбка зориглон өмсөөд урдах тольруугаа догдлонхон, эргэлзэнхэн ширтэн зогсох би. Хараач! Ингэтлээ догдлон лугшиж буй зүрхний минь угаас гарах энэ инээмсэглэлийг. Тэгээд өнөөдөр бүр хөөрхөн болчихож. Ингэж нэг юм чамайг ил гаргах нь. Чамайг түүнд харуулах нь. Гэхдээ...
Бүтэн нэг жилийн турш өрөөнийхөө толинд нуугаад түгжчихдэг байсан ганц нандин инээмсэглэлээ зүүлт болгон зүүгээд гарахдаа таслуулчихна гэж даанч санаагүй юм даа би.
Өнгөрсөн жил анги хувиарлагдахад нэг ангид орчихоод, хичээлийн эхний өдөр л бүх хөвгүүдээс чамайг хамгийн их үзэн ядаж билээ Жон Хусог. Тааз цоолох шахам дээш харц, тэнгэрийг атгачихсан мэт итгэлтэй тэгш алхаа.
Минутын өмнө л ангийнханруугаа ширүүн харц шидэлж, эрүүгээ өргөн алхалж байсан чи найзууд дундаа гэнэт жаахан хөвгүүн болчихоод дүрсгүйтэж эхлэхэд чинь бусдыг хэтэрхий ялгаж харьцдагийг чинь гайхаж, хэрэггүй зүйлд яагаад гэдэг асуултыг тавин тавьсаар гараа чанга атгаж билээ.
Найз болно гэдгээ ч мэдэхгүй, надад л бүхнээ дэлгээсэй гэж хүсэхээ ч төсөөлөхгүйгээр чангаас чанга атгаж байж. Алган дунд минь чи байсан бол амь гуйж байх байсан болов уу?
Дараагийн өдөр багш орж ирээд сугалаагаар суудал хувиарлана гэхэд хамгийн ихээр цаашаа гэж түлхэж байсан тэр хүн хажууд суух болчихсон. Жон Хусог миний хажууд суух сугалааг сугалчихаж.
Өрөвдөлтэй би өмнө нь төсөөлөлдөө л түүнийг ганцхан чанга атгасан байтал, тэр мөчөөс эхлэн түүний сугалаатай гар намайг өдөр өдрөөр үгүй ээ... минут минутаар ажуухнаар тавилгүйгээр атгаж эхэлсэн юм.
Эхлээд нэг зөөлөн атгах. Чиний үнэр. Дэргэдээс нь холдмооргүй дулаахан бас сэрүүхэн үнэр. Хаа холоос үнэртэх төдийд л хоёр нүдийг минь өөрлүүгээ аваад явчихдаг чиний үнэр. Зөрөхдөө хүртэл салхинд бүдгэрүүлэхгүйн тулд зогсож байгаад үнэрлэдэг чиний үнэр.
...
YOU ARE READING
2N
FanfictionХуудсанд нь нулимс шингэж нимгэрсэн нэг Хуудсанд нь агаар оролгүй мартагдсан нэг 2019.11.04 ~