11.

165 27 3
                                    

Хоёр долоон хоногийн дараа ингэж нэг гурвуулаа дахин бүрдээд манайх луу алхаж явна.

Н : "За тэгээд тэр гайхалтай санаагаа хуваалцаач"

"Эмэгтэй хүмүүс сэтгэлийг нь хөдөлгөх зүйлд дуртай байдаг даа. Ангийн шинэ жил 25-нд байхаа. Тэр өдөр шинэ жил болох газарт дуусах дөхөхөөр лаагаар зүрх хийж асаагаад, тэгээд..."

Н : "Хусог дотор нь бүжиглээд л. Хөөх янзтай санаа. Тэгээд ямар нэг зүйл бэлэг, бэлэг хэрэгтэй" гээд алгаа чанга чанга ташин сэтгэлээсээ ярих Намжүүнийг сонсоод,

Х : "Цасан бөмбөлөг, цасан бөмбөлөг шинэ жилд яг тохирох юм байна. Сарын өмнө гурвуулаа нэг дэлгүүрт ороход Намжү хөөрхөн байна гээд байсан даа. Тэр яг болох юм байна."

Н : "Тохирлоо. Лаа, цасан бөмбөлөг зэргийг бид 2 бэлдэе. Чи бүжгээ бэлдээрэй."

Маргааш нь хичээл тараад сарын өмнөх тэр дэлгүүрт цасан бөмбөлөг гөлөрч зогссон миний дэргэд Намжүүнийг ирээд хоолойгоо засахад нь,

"5 настайд минь хаяж явахаасаа өмнө аав минь жил бүр цасан бөмбөлөг өгдөг байсан юм. Хэзээ ч дахиж нэмэгдэхгүй, хэзээ ч дахиж авахгүй гэдгээ мэдсэн болохоор би тавтайдаа бүгдийг нь хагалчихсан."

"Яагаад хэзээ ч дахиж авахгүй гэж? Авмаар байвал би өгч болно шүү дээ. Надад ч бас цасан бөмбөлөгний цуглуулга байгаа."

"Үгүй дээ. Цасан бөмбөлөг миний хувьд хамгийн хүсдэг бас хамгийн хүсдэггүй бэлэг. Хусогт битгий хэлээрэй. Ядаж Хусогийн хувьд цасан бөмбөлөг хайртдаа хамгийн анх өгсөн нандин бэлэг гэж хадгалагдаг. Мөнгөө төлчихсөн бол явцгаая даа."

Дэлгүүрээс гарч ирэхэд нүдний өмнө гэрэлтэх тэргэл саран, үзэн яддаг ч хайрладаг байсан аавын минь өгсөн тэр цасан бөмбөлөгнүүдтэй адилхан гялалзах шиг.

"Сар үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна."

"Тийм байна. Наад үгийг чинь Япон руу орчуулбал Цүки Га Кирэй Дэсүнэ болох юм байна."

"Япон хэл мэддэг байсан юм уу? Аргагүй л манай Намжүүн шилдэг нь"

"Жаахан л. Зүгээр л энэ үг онцгой утгатай болохоор цээжилчихсэн юм. Анх удаагаа л хүнд хэлж байна."

"Онцгой утга нь юу юм?"

"Сар үнэхээр үзэсгэлэнтэй юм" гээд түүнийг хөгжилтэй нь аргагүй инээхэд баруун тохойгоороо зүүн гарыг нь шударч инээлдсээр манай гэрийн гадаа хүрсэн юм.

12 сарын 23.
12 сарын 24.
12 сарын 25.
...

2N Where stories live. Discover now