6.

264 42 5
                                    

*Note: Х үсэг Хусог, Н үсэг Намжүүн, үсэггүй байвал Намжү шүү*

Дараагийн долоон хоногийнх нь Даваа гарагаас эхлээд л тэд цаг ямагт дэргэд минь байж, бүр оройд гэрт маань хүргэж өгдөг болсон.

Бидний ярилцдаг зүйлс их энгийн. Хусогийн дэглэдэг бүжгүүд, Намжүүний бичдэг шүлгүүд, миний уншдаг номнууд гээд л. Хөндлөнгийн нэгний хувьд хэтэрхий уйтгартай санагдах ч, хүмүүсийн хүсээд ч сонсож чадамгүй нандин зүйлс байдаг байв.

Хамгийн анхны орой гэрт минь хүргэх замдаа бид Хусогийн тухай ярьж байсан санагдана.

Х : "Анхандаа зүгээр л нэг найзыгаа дагаад бүжгийн дугуйланд очсон ч, шинэ хөдөлгөөн сурах бүрт биеэр минь урсах хөлс, судсаар минь гүйх цус баярлаж байгаа нь мэдрэгдсэн. Дурласан хүнээ хараад догдолдог шиг, тохирох зүйлээ олохоороо хүн тэгж л мэдэрдэг юм билээ."

"Анх дагуулж очсон найздаа их л талархах хэрэгтэй юм байна даа."

Х : "Одоо ч талархлаас минь байтугай, надаас уйдаж байгаа биз? Тийм үү?"

Н : "Би чамайг ганцхан бүжигтэй учруулаагүй юм шүү Жон Хусог. Ухаангүй дурласан охинтойгоо ч бүжиглэж яваад учирсан байж. Энэ Намжүүн ер нь чиний амьдралын тэтгэгч тэжээгч нь байхад, талархлаас минь залхана гэнэ шүү."

Үнэхээр л бүжиглэж байхдаа Жон Хусог, үзэсгэлэнт тогос өдөө дэлгэх шиг тийм л дуу алдам төгөлдөр харагддагсан. Бүжиггүйгээр Хусогийг хүүрнэх нь, өдгүйгээр тогосыг төсөөлөхтэй яг дүйцнэ.

Тэр оройноос эхлээд л гэртээ харьдаг урт уйтгартай зам маань надад ч танигдахааргүй богинохон болчихож билээ. Өдөр бүр тэдний нөмөр нөөлөг гэх сүйх тэргийг хөлөглөөд, гэрийн зүг мордохдоо хорвоогийн хамаг амар амгалан надад л заяагдчихсан мэт дэндүү тайван гүнж болчихно.

Хамгаас нандин болохоор л хэтэрхий амархан надад ирсэн шигээ хэврэгхэн нөхөрлөл биш байгаасай гэж нууцхан хүснэ.

Гараанаас гарчихвал барианд хүрдэг шиг нэгэнт эхлэчихсэн энэ нөхөрлөлд ч бас гэнэтхэн төгсгөл ирчихвэл би яах вэ?

Бидний энэ нөхөрлөлийг хурдтай нэг нь бусдыгаа орхин барианд хүрч, үлдсэн хоёр нь үхэх шахан барианы зурвасыг булаацалдах уралдаан гэвэл, би энэ хоёрыгоо надаас хурдан байгаасай гэж хүснэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бидний энэ нөхөрлөлийг хурдтай нэг нь бусдыгаа орхин барианд хүрч, үлдсэн хоёр нь үхэх шахан барианы зурвасыг булаацалдах уралдаан гэвэл, би энэ хоёрыгоо надаас хурдан байгаасай гэж хүснэ. Ганцаараа түрүүлж барианд хүрчихээд бүхнээ алдан уйлснаас, гансарч үлдээд, бүхнээ өгөөд инээхийг би илүүд үзнэ.

...

2N Where stories live. Discover now