10.

147 31 4
                                    

Хоёулахнаа байх үе нэг ширээнд суухаас өөр олдох биш хичээл орохыг цаг тоолон хүлээх юм.

Өчигдөр л гэхэд ангийнхны бодож чадаагүй бодлогоны учрыг хичээн олоод чамд харуултал "Хөөх янзтай, манай Намжү" гэж хэлсэн шүү дээ. Одоо ч чихэнд тэр үг чинь цууриатаад, улаан хацарлаад ангид ганцаараа баярлаж сууна.

Улайсандаа гараа хацартаа хүргэх зуур коридороос танил инээд сонсогдож, өөрийн эрхгүй инээчихлээ. Намжүүн, Хусог хоёр ч бас өнөөдөр эрт иржээ.

Ангид орж ирмэгцээ л намайг хараад :

Х : "Яагаад ингэтлээ улайчихсан юм. Зүгээр үү?"

"Улайчихсаан, би юу? Би улайдаггүй шдээ"

Н : "Бие нь зүгээр үү? Алим шиг л харагдаад байна даа*инээх*"

Хусогийн зөөлхөн гар гэнэт нүдний өмнүүр үзэгдэж, духанд минь хүрэх нь тэр.

Х : "Халуунгүй л байна даа."

"Үгүй ээ, хүн зүгээр гээд байхад найз охин чинь харвал хардана даа. Зүгээр л анги хүйтэн байсан болохоор даарсан юм байгаа биз. Та хоёр яагаад ийм эрт ирсэн юм?" гээд баярласандаа шалзлам халуун нарыг ч очоод тэврэхэд  бэлэн байсан би чадахгүйн эрхэнд түүний гарыг түлхэхэд,

Н: "Өнөөдөр 12 сарын 20, удахгүй шинэ жил болох нь. Гэтэл энэ хүн найз охиндоо бэлэг сонгож чадахгүй, чамайг очиж аваад ирэх замдаа ярилцъя гээд залгатал ээж чинь явчихсан гэхээр нь шууд ирлээ."

Х: "Үгүй ээ харин өчигдөр шөнө гэнэтхэн бодогдоод. Манай Намжүд санаа байна уу?"

Өө нээрээ тийм л дээ. Тэр маань найз охинтой. Хормын өмнө хайртай хүн минь надад хүрэхэд догдолсон догдлолоо зүрхэндээ хадгалахаас өөр аргагүй шүү дээ. Найз охин чинь хардана даа гэж хэлсэн шигээ, юу ч болоогүй юм шиг хайртыг нь баярлуулах арга бодохоос өөр замгүй шүү дээ...

"Үерхээд хоёрхон долоо хонож байж, ингэж байгааг бодоход манай Хусог ч үнэхээр хайртай юмаа. Надад нэг санаа байна. Орой харих замдаа ярилцъя, Хусог өнөөдөртөө найз охиноосоо чөлөө аваарай. Бас надад амттай зүйл авч өгөөрэй."

Х, Н: "Ойлголоо, даргаа."

Баригдахгүй гэсэн дээ, тэднийг шоолж өдөж хичээсээр байвч ганц л удаа, ганцхан л удаа дурлачихсан төрхөө тэдэнд харуулчихвал, хичээл зүтгэл минь талаар өнгөрнө байх даа.

...

2N Where stories live. Discover now