4.

319 43 3
                                    

Хусог "Намжүүн" гэж орилсоор орж ирэхдээ харанхуй ч хүртэл түүнээс дагжин зугтахаар гэгээ татуулсан харцтай байсан. Намайг эндүүрээд "Айн" гэж хэлэхэд багахан бүдийсэн ч, оч нь унтраагүй.

Х: "Тэр ирж байна"
Н: "Ашгүй дээ. Хэдэн хоног биетэйгээ байгаагүй сэтгэл чинь эргээд ирэх нь."

Хусогийг суудалдаа ирж суухад, ард нь явсан Намжүүн надруу нэг харснаа баруун гараа сунгаад "Намжүүн" гэхэд би, эвгүй байдалд ороод батсандаа ч тэр үү зөрүүлээд "Намжү" гээд гараа явуулсан.

Тиймээ. Миний нэр Намжү. Түүнийхтэй дэндүү адилхан. Тиймээс л түрүүн андуурчихсан юм.
Ангийн хаалга аяархан онгойв.

Хусогийн "Тэр" ирчихэж. Хамаг бүхнийг хаман хаман долгилох тэнгисийн хүчит давалгаа, гэнэт л салхиа хурааж, цэнгэгшин тогтох шиг, Хусогийн ширүүн харц энэ удаад тогтуун болчихоод хайр харуулах юм. Хусог өнөөдөр тэс өөр болчихож. Тэрнийг түүний "Тэр" нь ирээд гийгүүлчихлээ.

"Өчигдөр юу ч яриагүйд уучлаарай. Өнөөдрөөс сайн ширээний хамтрагчид байцгаая" гээд түүнийг инээмсэглэхэд, зөрүүлж инээмсэглэнгээ...

'Дурласан нэгэн ийм байдаг байх нь ээ. Хайр гэх агуу хүч дэлхийд ч хүртэл багтаж ядан цалгилдаг атлаа цаг нь ирвэл мэлмий гэх өчүүхэн орон зайд л багтчихдаг байх нь ээ.'

 Хайрын талаар уншсан, сонссон туршлагаараа дуу шүлэглэх хэмжээнийх атлаа, сэтгэлийн гүндээ сөөмхөнийг ч мэдэрч үзээгүй үхлүүт би хэн нэгний эзэндээ мэдрэгддэг амьд хайрыг үхүүлэхийг хүсээгүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хайрын талаар уншсан, сонссон туршлагаараа дуу шүлэглэх хэмжээнийх атлаа, сэтгэлийн гүндээ сөөмхөнийг ч мэдэрч үзээгүй үхлүүт би хэн нэгний эзэндээ мэдрэгддэг амьд хайрыг үхүүлэхийг хүсээгүй. Хусогоос мэдрэгдсэн хүчтэй хайрыг тэр охиныхтой нийлүүлээд хосоор нь амьдруулахыг хүссэн.

"Сайн охин чинь биз дээ? Мэдэгдэж байна."

"Мэдэгдэж байна уу?"...

Хэсэг дуугаа хураасныхаа эцэст чи,

    "Тэгэхээр би баригдчихжээ."

Түүний нүдрүү анх удаагаа эгцэлж хараад би,

"Би туслъя."

...

2N Where stories live. Discover now