____________________________________
2012 оны 12 сарын 23. Би ч гэсэн сайн хүндээ дуртай цасан бөмбөлөгийг нь өгмөөр байна.2012 оны 12 сарын 24. Өнөөдөр ч бас өчигдрийнхтэйгөө яг адилхан сайн хүндээ дуртай зүйлийг нь өгөхийг хүсч байна. Магадгүй би өгөх хэрэгтэй юу?
____________________________________Өнөөдөр бол 2012 оны 12 сарын 25. Ангийн шинэ жил болох газарлуу Намжүүнтай хамт алхаж явна.
"Лаануудаа авчихсан. Бэлгээ ч боолгуулчихлаа. Бидний хувьд бэлэн."
"Хурдхан л асаамаар байна. Хусогийн өмнөөс догдлоод байх юм."
"Лаануудыг би асаана шүү. Тэгэхгүй бол манай Намжүүн лаагаа асаахаасаа өмнө асаагуураа эвдчихэж ч магадгүй. Тийм биз?"
"Би санаандгүй л..."
Хусогийг залгахад бидний яриа тасалдсан ч, түүнийг залгахыг л хүлээж байсан тул Намжүүн хурдхан гэгч нь авлаа.
"Байна уу. Айн... Лаа ч хэрэггүй, цасан бөмбөлөг ч хэрэггүй ээ??? Яагаад...? Аан тийм байх нь ээ. Тэгээд чи ирэх юм уу? Заза. Зүгээр дээ."
"Айн? Тэр юу гэж байна."
"Чи мэднэ дээ. Эриг татаж унадаг гэдгийг. Хичээлийн эхний өдөр ч бас татаж унаад хичээлдээ ирээгүй. Гэтэл өнөөдөр ч бас уначихсан гэнэ. Хусог ч гэсэн өнөөдөр найз охиныхоо дэргэд баймаар байна гэнээ. Биднийг хөгжилтэй байгаарай гэж захисан."
"Өө, харамсалтай юм. Одоо тэгээд эднийг..."
"Нэгэнт авчихсан болохоор дараа боломж гарвал... Чи ч гэсэн битгий их санаа зовдоо. Энэ ангийн анхны шинэ жил байхад" гэж ганц сайн найзынхаа хайртыг баярлуулах гэж надаас ч илүү догдолж байсан Намжүүнийг хэлэхэд, зүүн гараа мөрөөр нь давуулж тохоод баруун гарнаасаа барьж толгойг нь доош татах гэж оролдсон ч намхан болохоор дахиад л бүтэлгүйчихлээ. Үргэлж л өдөх гэж хийдэг үйлдлээ энэ удаад сэтгэлийг нь жаахан ч болтугай засах гэсэндээ хийчихсэн минь энэ.
Ангийн шинэ жил Хусоггүй байгаа нь ил хуль байгаа ч, байсан ч дэргэд минь байхгүй байсан гэдгийг санахаар баярлах шиг. Ангийнхан шийтгэлтэй тоглоом тоглож, бүжиглэх зуур буланд ганцаараа бодол болон суух над дээр Намжүүн ирээд,
"Татаж унадаг ч дуртай бүжгээ хаядаггүй нь түүний Эрид дурлах болсон хамгийн том шалтгаан гэж Хусог хэлдэг юм. Хичээхгүй л бол үр дүнд хүрэхгүй гэж боддог Хусогийн хувьд өвддөг ч хичээсээр байдаг Эри хамгийн том хөдөлгөх хүч болохоор. Хэцүү ч юм даа."
"Эмчлэгдэнэ гэсэн биз дээ. Удахгүй заавал асааж өгцгөөе."
Ийн яриа өрнүүлээд бидэнд тийм ч тухтай байгаагүй болохоор ангийн шинэ жил дуусахаас өмнө харьцгаасан юм.
...
YOU ARE READING
2N
FanfictionХуудсанд нь нулимс шингэж нимгэрсэн нэг Хуудсанд нь агаар оролгүй мартагдсан нэг 2019.11.04 ~